2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

  2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                                       Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хууль зүй, архивын тасаг,

Тохижилт үйлчилгээний төв,

Хан-Уул Агро

Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Цагдаагийн I,II хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Баяраар өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, пиротехникийн хэрэгсэлийн худалдаалалтанд хяналт тавих. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Санхүү төрийн сангийн хэлтэс,

эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Төсвийн тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн төслөө дүүргийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж төсвөө батлуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Санхүү төрийн сангийн хэлтэс,

аж ахуйн тасаг, нийгмийн даатгалын хэлтэс,татварын хэлтэс, нийт байгууллага

Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын гүйлгээг 12 дугаар сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл, урсгал зарлагын гүйлгээг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

нийт байгууллага

Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

нийт байгууллага

Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагчдын ажлын харицлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2018.12.19-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1281
23884
131590
4197411

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc