2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                                                        Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүдийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

Шинэ жилийн баярыг угтан 6 машин 15 тн хогийг ачиж тээвэрлэн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ-т 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлж, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авах, зам талбайн ажилчид, техник хэрэгслийг бэлэн байдалд ажиллуулах талаар үүрэг даалгавар, чиглэл өгч, хяналт тавьж байна. Баярын өдрүүдэд ажиллах жижүүр, захиргааны ажилчин, жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгчдийг томилон хуваарь гарган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хууль зүй, архивын тасаг, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ,

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

2

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс:

“Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-н даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/28 тоот тушаалаар хариуцлагатай эргүүл, нэмэгдэл засварчдын хуваарийг гарган баталж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд инженер техникийн ажилчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж байна.

Баярын өдрүүдэд шуурхай үйлчилгээний албанд 1 ээлжиндээ нийт 9 ажилтан ажиллана. Нэг ээлжинд /1 ээлжийн инженер, 3 дуудлагын засварчин, 1 нэмэгдэл засварчин, 2 цахилгаанчин, 1 тоног төхөөрөмжийн засварчин, 1 хариуцлагатай эргүүл/ ажиллаж байна.

Харьяа байруудын халаалт, халуун хүйтэн усны горим тохируулгад үзлэгийг хийж, доголдож байсан Нэхмэл, Арьс ширний салааны тохируулгыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д мэдэгдэж хэвийн болсон.

Хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан:

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

3

Баярын өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, пиротехникийн хэрэгсэлийн худалдаалалтанд хяналт тавих. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүд/

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/12 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 29 газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын зөвлөмжийг тарааж, “Үлэмж гросерс” ХХК, “Моннидер” ХХК, “Алтан жолоо” ХХК, “Миний дэлгүүр” ХХК-нд худалдаалж байсан 20-25 нэр төрлийн бэлэг худалдаалалтад хяналт тавьж ажилласан.

Цагдаагийн II хэлтэс:

Пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавих зорилгоор тус хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв болон хүнсний дэлгүүрүүд нийт 10 аж ахуйн нэгжид хяналт шалгалт тавьж ажилласан. Шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, аж ахуйн нэгжийн шинэ жилийн баярын арга хэмжээнд пиротехникийн хэрэгслийг ашиглахгүй байх, архидан согтуурахаас болон баярын өдрүүдэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг боловсруулан 250 ширхгийг хэвлүүлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 80 байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд тараасан.

 

100%

 

Үүрэг даалгаврыг Цагдаагийн I,II хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Цэнгэл

Цагдаагийн II хэлтэс: Захиргааны удирдлагын тасгийн дарга,цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэв

Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I хэлтэс

 

 

4

Төсвийн тухай хуулийн дагуу 2019 оны төсвийн төслөө дүүргийнхээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын дэд хороо, намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлж төсвөө батлуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/

Санхүү төрийн сангийн хэлтэс: Дүүргийн орон нутгийн төсвийн 2019 оны төслийг холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн 2019 оны батлагдсан төсвийн үзүүлэлттэй нийцүүлэн боловсруулж Засаг даргын зөвлөл, Монгол ардын нам, Ардчилсан намуудын бүлэг, Төсвийн хорооны хурлаар хэлэлцүүлэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн VI хуралдаанаар батлуулсан.

Батлагдсан төсөл, арга хэмжээний ажлын даалгавар, зургийн даалгавар боловсруулах, шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангах

100%

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

Санхүү төрийн сангийн хэлтэс: Төсвийн зарлагын мэргэжилтэн Б.Тулга

 

5

Төсвийн байгууллагын бүртгэлийн данснаас хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын гүйлгээг 12 дугаар сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл, урсгал зарлагын гүйлгээг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Санхүү төрийн сангийн хэлтэс:

Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 134 тоот тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/394 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны 06/4854 албан тоот, Төрийн сангийн дансны хаалтын талаар ирүүлсэн чиглэлийн дагуу өр авлага үүсгэхгүй тал дээр анхаарч ажиллаж байна.

Өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах.

90%

Үүрэг даалгаврыг: Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Санхүү төрийн сангийн хэлтэс: Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн О.Болормаа

Татварын хэлтэс: Дотоод ажил хариуцсан ажилтан У.Сайнзаяа

6

Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Төсвийн шууд захирагч, нэгжийн менежертэй, нэгжийн менежер, төрийн жинхэнэ албан хаагчтай Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг хагас, бүтэн жилийн байдлаар дүгнэж, үнэлэн ажилласан. Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр Тамгын газрын 50, хорооны 16, “В” буюу “Сайн” үнэлгээгээр Тамгын газрын 1, хорооны 15, “С” буюу “Хангалттай” үнэлгээгээр хорооны 2, нийт 84 албан хаагч тус тус үнэлэгдэн урамшуулал авсан. Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/364 дүгээр тушаалаар 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээгээр “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр Тамгын газрын 45, хорооны 33, “В” буюу “Сайн” үнэлгээгээр Тамгын газрын 4, хорооны 2, нийт 84 албан хаагчдад тус тус урамшуулал олгосон. 2018 онд төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн гэрээгээр байгуулан ажилласнаас 100 хувийн урамшуулал авсан Тамгын газрын 23, хорооны 5, 50 хувийн урамшуулал авсан Тамгын газрын 1, хорооны 4, нийт 33 албан хаагчдад, мөн 16 хорооны 178 хэсгийн ахлагчтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 50 хувийн урамшууллыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тус тус олгосон. Мөн 16 хорооны 178 хэсгийн ахлагчтай хөлсөөр ажиллах гэрээний 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/365 дугаар тушаалаар холбогдох хууль тогтоомжийн дагуу урамшуулал олгосон.

Тамгын газрын тайлангийн хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулсан. 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны “Тайлангийн хурал”-ыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөгөө, хөтөлбөрийг Тамгын газрын даргаар батлуулан бэлтгэл ажлыг хангаж байна.

Дотоод зохион байгуулалтаа хангаж ажиллах

95%

Үүрэг даалгаврыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

7

Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах, төрийн албан хаагчдын ажлын харицлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

2018 оны жилийн эцсийн байдлаар Хан-Уул дүүрэгт нийт 816 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлжээ. Үүнээс 784 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд, 1 өргөдөл, гомдлыг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэн, 31 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатанд, хяналтад байна.

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн https://erp.ulaanbaatar.mn программаар өргөдөл гомдлыг хүлээн авч нийт 31 өргөдөл ирснээс шийдвэрлэсэн 5, шилжүүлсэн 14, судлагдаж байгаа 12 өргөдөл байна. Үүнээс зөрчилд орсон 9 өргөдөл байна. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 7 хоног 10 цаг 5 минут байна. Дундаж хугацааг өмнөх оны мөн үетэй харьцуулбал шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоногоор буурсан үзүүлэлттэй байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар Хан-Уул дүүргийн лавлах утсанд нийт 16020 дуудлагыг хүлээн авч хариу мэдээлэл өгсөн. Үүнээс Засаг даргын Тамгын газрын хэлтэс,тасагтай холбогдох 4867 дуудлага хүлээн аван шууд хариуцсан мэргэжилтэнтэй иргэдийг холбосон. Лавлах утсанд нийт 25 өргөдөл, гомдол ирэн холбогдох мэргэжилтэнд шилжүүлсэн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдын ажлын цаг ашиглалт, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд улиралд нэг удаа явцын гэнэтийн шалгалтыг Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байна.

Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх

100%

Үүрэг даалгаврыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Нийт байгууллага

 

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Янжинлхам

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-97,8%

 

                                    

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

538
0
123350
3718966

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc