2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр                                                                                                                 Улаанбаатар хот,Хан-Уул дүүрэг

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

2018 оны шилдэг хэлтэс, албадаа тодруулж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах

Хан-Уул дүүрэг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын оны шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшуулсан. Дүүргийн Засаг даргатай байгуулсан 2018 оны гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлж ажил дүгнэх үзүүлэлтээр дүүргийн тэргүүний шилдэг хэлтсээр 5 хэлтэс шалгарч шагналаа гардан авсан. Хан-Уул дүүргийн “2018 оны шилдэг хэлтэс”-ээр Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс тодорч, Хан-Уул дүүргийн шилдгийн “Шилдэг Хэлтэс”-ээр Татварын хэлтэс шалгарсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

2

Жишиг хорооны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны байранд “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нээлтээ хийсэн. Тус хорооны иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, зардлаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон ба иргэдэд зориулсанцахим ухаалаг самбар байршуулж, төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримтын жагсаалтыг шууд удирдан хэвлэн авах боломжтой болж байна. Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авах уулзалтын тусгай өрөөтэй болон ганцаарчлан уулзаж, хамтарсан багтай холбон зуучлах үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

3

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгөх бэлэгний үйл ажиллагааг зохион байгуулах

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс:

Хан-Уул дүүргийн 16 хороодын нийт 1600 зорилтот бүлгийн хүүхдүүдэд 2018 оны 12 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд Соёлын ордонд бэлэг гардуулан баярлуулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%

Үүрэг даалгаврыг: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс

Биелэлт гаргасан:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс:

 

4

Төсвийн жил дуусч байгаатай холбогдуулан нийт хэлтэс, албад өр авлага үүсгэлгүй ажиллах

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс нь нийт харьяа төрийн байгууллагуудад хяналт тавьж, төсвийн тухай хуулийн дагуу өр, авлага үүсгэлгүй ажилласан.

 

100%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Тайлан, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн Ч.Мянган

5

Баярын наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, хяналт тавих

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/415 дугаар захирамжаар шинэ жилийн баярын өдрүүдэд “Иргэдэд үйлчлэх төв” байранд хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарийг батлан нийт 4 хүнийг 2018 оны 12 дугаар сарын 31, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд томилон ажиллуулсан. Баярын өдрүүдэд зөрчил, дутагдал гараагүй болно.

 

100%

Үүрэг даалгаврыг: Хууль зүй, архивын тасаг,

Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Хууль зүй, архивын тасаг: Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Очир

6

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд шуурхай эргүүл, жижүүр томилж, холбогдох норм стандартыг мөрдүүлж, хяналт тавих, гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хяналт тавих, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шуурхай ажиллах, мэдээллийг удирдлагад яаралтай өгч хэвших

Онцгой байдлын хэлтэс:

Хан-уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, цагдаагийн 2 дугаар хэлтсийн 4 алба хаагчтай хамтран 2018 оны 12 дугаар сарын 14-31-ний өдрүүдэд пиротехникийн худалдаанд хяналт тавихаар дүүргийн 4,5,6,7,8,9,10,16 дугаар хороо, “Хүннү Молл” худалдааны төв, “Хан-Уул яармаг” худалдааны төв, Дэлгэр хангай худалдааны төв, Сансар Худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдэд өдөр бүр шалгалтаар явж ажиллахад дүүргийн 14 дүгээр хороо “Баясгалант” хүнсний дэлгүүрт 84 ширхэг худалдаалж байсныг хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс хүлээлгэн өгсөн.

Замын цагдаагийн хэлтэс:

Шинэ жилийн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж замуудын хөдөлгөөний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч 1 дүгээр ээлжээр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүлээн авах 3 бүсийн эргүүл, хяналтын 13 пост, 2 дугаар ээлжээр зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл хүлээн авах 3 бүсийн эргүүл, хяналтын 14 пост, нэмэгдлээр шөнийн эргүүлийн 4 алба хаагчийг 17:00 цагт гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад ажиллуулж, хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан.

Цагдаагийн II хэлтэс:

Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэлтсийн бие бүрэлдэхүүнийг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлэн ажиллуулах тухай хэлтсийн даргын А/24 дугаартай тушаал гарган нийт албан хаагчдад танилцуулан, үүрэг чиглэл өгөн шуурхай ажиллалаа.

 

100%

Үүрэг даалгаврыг Цагдаагийн I,II хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан:

Онцгой байдлын хэлтэс: Бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг

Замын цагдаагийн хэлтэс

Цагдаагийн II хэлтэс: Цагдаагийн хошууч З.Цэрэнпүрэв

 

 

7

Хог, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, 2019 онд шинэ менежментээр ажиллах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ:

2019 онд ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө:

1.Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдийн ажиллах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх айл өрх, аж ахуй нэгжийн хог хаягдлыг батлагдсан хуваарийн дагуу тээвэрлэх

2.Гэр хороолол, аж ахуйн нэгж байгууллага, үйлчлүүлэгчдэд үндсэн үйлчилгээний чанар хүртээмжийг хүргэх, хог ачилтыг тогтмолжуулах, орчны тохижилт цэвэрлэгээг сайжруулах

3.Үйлчилгээг хурдан шуурхай болгох зорилгоор бүх үйлчилгээний машинд долгионы станц суурилуулж нэвтрүүлэх

4.Тохижилт үйлчилгээ хог хаягдлын тээвэрлэлтийн талаар хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авах утас ажиллуулж үр дүнг хэрэглэгчдэд эргэж мэдээлдэг тогтолцоог бий болгох

 

100%

Үүрэг даалгаврыг: “Тохижилт үйлчилгэний төв” ОНӨААТҮГ,

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан:

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ: Хүний нөөц, захирлын туслах П.Оюунчимэг

 

 

8

Хан-Уул дүүргийн дэргэдэх хэлтэс, албад, хороодын удирдлагууд 2018 оны үйл ажиллагааны тайлангаа тавьж, гэрээгээ дүгнүүлэх

Хан-Уул дүүргийн дэргэдэх хэлтэс, албад 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тавих, гэрээ дүгнүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

 

 

 

 

50%

Үүрэг даалгаврыг Нийт байгууллага

Биелэлт гаргасан:

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа

 

 

БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-93,75%

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

555
0
123367
3718983

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc