2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

        2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр                                                                                                                                     Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Нийт

байгууллага

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/01 дүгээр захирамжаар “2019 оныг “Иргэдийн оролцоотой – Хөгжлийн жил болгон зарлах тухай” болгосонтой холбогдуулан хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг иргэн, төр хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусган боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, /Захирамжийн хэрэгжилтийг Нутгийн захиргааны нийт байгууллагууд хангаж ажиллах/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Санхүү төрийн сангийн хэлтэс, Газрын алба

Хөрөнгө оруулалтаар 2018 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэж авах, ашиглалт хамгаалтыг сайжруулж ажиллах, 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөх ажлын бэлтгэл ажлыг хангах. /Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Эрх шилжсэн байгууллагууд, нийслэлийн Газрын алба, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Статистикийн хэлтэс

Хүн ам, орон сууцны туршилтын тооллого 2019 оны 1 дүгээр сарын 10-наас 16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн зарим хороодод зохион байгуулагдах тул Нийслэлийн тооллогын коммисын гишүүд сонгогдсон хэсгийн өрх, хүн амыг тооллогод бүрэн хамруулахад онцгой анхаарч ажиллах. /Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Статистикийн хэлтэс

Хүн ам, орон сууцны туршилтын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Цэргийн штаб

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/1107 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-21-ны өдрүүдэд зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар, Нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.01.15-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

525
0
123337
3718953

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc