2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

 

       

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр                                                                                                                   Хан-Уул дүүрэг

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд болон бусад харьяа газрууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Цагдаагийн I, II хэлтэс

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах./Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Замын цагдаагийн хэлтэс

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Онцгой байдлын хэлтэс

Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. a. Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Захирагчийн ажлын алба, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Нийгмийн бодлогын хэлтэс, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв

Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах. /Гэрээний хавсралт төлөвлөгөөг улирал, сараар гаргаж, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж НЗДТГ-ын хэлтсүүдээр хянуулж дуусгах/ /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн захиргааны байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. /Нийт байгууллагууд/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Дүүрэг болон хороод хуваах ажлын явцын талаар мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2019.01.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2921
0
113639
3873222

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc