Мэдээ мэдээлэл

1707 сар

Бидний мэдэхгүй БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог. Мөн Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог амтат тарвасаараа Азидаа төдийгүй дэлхийд алдартай.

1007 сар

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол наадам” өнөөдөр боллоо.

1007 сар

Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь Монгол-Солонгос хоёр улсын ард иргэдийн хоорондын харилцаа холбоо болон дүүргүүдийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэгтэйгээр санамж бичиг байгууллаа.

1007 сар

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оргил рашаан сувилал” ХХК нь ахуйн гаралтай хог хаягдал түр хадгалах байрны гадна талаар хог хаясан, хог хаягдал нь хальж асгарсан, 7 хоногоос илүү хугацаагаар ачуулаагүй байна.

1007 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Demo day арга хэмжээг “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

1007 сар

Хариуцлагатай жижүүр хийх албан хаагчдын нэр, цагийн хуваарь

807 сар

Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар хэлтсийн дарга нар мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

807 сар

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь хагас зуун жилийн насжилттай уг байранд нийт 70 гаруй иргэн амьдардаг бөгөөд өнөөдөр эхний 40 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.

707 сар

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны иргэн Б.Гүррагчаагийн гэр бүлд болон 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нарт иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр өглөө.

507 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хийж буй бүтээн байгуулалт бүхэлдээ нийслэлийн эко жишиг дүүрэг болоход чиглэгдэн ажиллаж буй. 2019 онд дүүргийн нийтийн эзэмшлийн 7 талбайг шинээр сэргээн засварлан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2019.07.05/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэл, дүүргийн холбогдох албаныхан дүүргийн зам, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

207 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэй уулзах хуваарын дагуу 2019 оны 06 дүгээр сар 04-ний өдөр дүүргийн иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

107 сар

Компьютерийн сургалтаар Microsoft word, excel, powerpoint програмыг эзэмшиж албан хэрэг хөтлөх, хүснэгт зохион байгуулж тооцоо гаргах, илтгэл, танилцуулга бэлтгэх, майл хаяг нээх, майл илгээх, youtube-ээс бичлэг татах зэрэг чадварыг эзэмшсэн

107 сар

Тус тэмцээнд нийт 11 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүргийн нийт 15 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 150 тамирчин оролцож хурд, хүчээ сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байрыг эзэллээ.

2806 сар

Хан-Уул дүүрэгт БНСУ-ын Кёнсан Их сургуулийн сайн дурын багийнхан /2019-06-28/ өнөөдөр зочиллоо. Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар угтан хүндэтгэл үзүүлж, харилцан ярилцлаа.

2806 сар

Судалгаагаар хүнд “Хайр”, “Энх тайван” гэх зэрэг сайхан үгс уншуулахад тархинд аз жаргалын даавар ялгарч байсан ба эерэг, таатай, цагаа олсон урмын үг сонссоноор хүний тархины танин мэдэх үйл ажиллагаа идэвхжиж, оюун ухааны хөгжил хурдтай явагдаж үүний нөлөөгөөр аливаа асуудлыг сайн талаас нь харах, хүлээцтэй байх, бусдыг энэрэх хайрлах чадвар нэмэгддэгийг тогтоожээ.

2806 сар

Засаг дарга Ж.Алдаржавхлангийн зүгээс 2019 онд дүүргийн нийтийн эзэмшлийн 7 талбайг шинээр сэргээн засварлан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж буй.

2706 сар

Уг судалгаанд 18-24 нас, 25-29 нас, 30-34 нас, 40-44 нас, 45-54 нас, 55-64, 65-аас дээш насны ангиллаар Хан-Уул дүүргийн 160 гаруй иргэд хамрагдлаа.

2506 сар

Мөн Яармаг бүсийн ӨЭМТөвүүд, ХУДЭМТөвийн салбар амбулаторитой хамтран 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 11 цагаас нэгдсэн эмнэлгийн байран дээр “ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОХ, ЭЕРЭГ ХАНДЛАГА” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

2506 сар

Тус арга хэмжээний үеэр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон Хан-Уул дүүргийн Соёл фитнес клуб, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Outclass спорт хувцасны үйлдвэр үйл ажиллагаагаа танилцуулж, идэвхтэй оролцлоо

2006 сар

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны "Мэндсаруул өрх" өрхийн эрүүл мэндийн төв Хурд хорооллын 25 дугаар байранд шинэ салбараа нээлээ.

2006 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/215 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг удирдан зохион байгуулах удирдамжийн дагуу байгууллагын болон салбар комиссыг танилцуулж, ажлын хэсэгт архив, албан хэрэг хөтлөлтийн шалгалтыг зохион байгуулах, шалгах үүрэг чиглэлийг өгч хуралдав.

2006 сар

Төлөвлөгөөнөөс гадна дүүргийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагаа нь дүүргийн “Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс, албад зорилтот 987 өрхүүдийг хариуцан ажиллах хуваарь”-ийг баталсан. Батлагдсан хуваарийн дагуу хэлтэс, албад хариуцан ажиллах өрх бүрт очин зорилтот өрхүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцан үнэлгээ хийж өрхүүдийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон.

2006 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Үйлдвэрлэгч танд...” сэдэвт салбарын уулзалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

2006 сар

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карeер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр хэлсэн юм.

2006 сар

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа билээ. Уг газарт барилга барихаар болсонд оршин суугчид эсэргүүцэн суулт хийж байгаа юм.

1906 сар

Хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, шалгарсан эхний төслүүдэд /баг тус бүрт/ 10.000.000 /арван сая/ төгрөгний эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэгийг олгох бөгөөд 2019 оны 07 дугаар сард эцсийн шалгаруулалт явагдана.

1806 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан албан хаагчид мэдээлэл хийж, зарим чиг үүргийн дагуу үүрэг чиглэл өглөө.

1806 сар

Өдөрлөгөөр ЯТЭЭТасгийн танилцуулга, “Хавдрын бус өвчлөл” сэдэвт ЭМБО сургалт сурталчилгаа, халууралт, халуун бууруулах арга” сэдэвт ЭМБО сургалт сурталчилгаа, ХУЭМТөвийн чих хамар хоолойн их эмч 31 хүнд үзлэг хийж зөвлөгөө өгсөн.

1806 сар

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, НИТХ-ын тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хороодын Засаг дарга нар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11,13,15 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

1406 сар

Энэ жилийн гол онцлог нь төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл болон төсөл өгсөн бусад иргэдийн өмнө өөрсдийн төслийн давуу тал, хэрэгжих боломж, цаашдын зорилгоо танилцуулж нээлттэйгээр шалгаруулсанд оршиж байна. Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь ажлын байр түрээслэдэг бол ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд хамрагдаж үйл ажиллагаа нь тогтворжихоос гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйлчилгээг авч байгаа нь бичил бизнес эрхлэгчдийг цаашид өсөн дэвжихэд нь томоохон хувь нэмэр болж байна.

1406 сар

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын бэлтгэл ажлын

1406 сар

Хан-Уул Дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас эмнэлгийн орчин бүрдүүлэгч үйлчилгээний ажилтны тэмдэглэлт баярын өдрийг 15 дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

1406 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ үзүүлэхийг сонирхсон эрх бүхий оролцогчдоос

1406 сар

Хан-Уул дүүргийн өрхийн үйлдвэрлэл болон хувиараа бичил бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 19 үйлчилгээний төвийн урд 21-р байрны зүүн урд талын өргөтгөлд борлуулалтын цэгийг нээж үйл ажиллагаагаа эхэллээ.

1306 сар

Бүлгийн төсөл хэрэгжүүлэх иргэдийн 31,7 хувийг зорилтот бүлгийн өрхийн гишүүн иргэд, 28,5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 38,0 хувийг ахмад настан эзэлж байна. Бүлгийн төсөл хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн иргэд багаар ажиллаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр шаардлагатай ур чадвартай болж, тухайн төслийг цааш нь өргөжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болдог ач холбогдолтой.

1306 сар

Сургалтын үр дүнд ажилтан, албан хаагчид бүтээлч сэтгэлгээ, бүтээмжийг хөгжүүлэх арга замуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон төдийгүй хийдэг ажил нь гарт нь орж, нэгэн хэвийн санагдах болсон ажилтнуудын сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, ажлаа илүү бүтээлчээр хийх сэдэл төрүүлсэн гэдгээрээ онцлогтой сургалт болсон юм.

1206 сар

Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1206 сар

Дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар танилцуулан, зам тээврийн осол тулгамдаж буй асуудлуудын талаар Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд мэдээлэл хийлээ.

1106 сар

БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран "Спорт ба хөгжил" сэдэвт Нийслэлийн бүсийн сургалт, хэлэлцүүлэгийг 2019 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын танхим, ЗДТГ-ын хурлын зааланд тус тус амжилттай зохион байгуулсан.

1106 сар

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран "Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгцээтэй нэгэндээ өгцгөөе" уриатай “Өгөөмөр өдөр” арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 11 цагаас 17 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 2-р хороо "АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ"-д зохион байгууллаа.

1106 сар

“Спорт ба хөгжил” сэдэвт Нийслэлийн бүсийн сургалт 2019 оны 6 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

1106 сар

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

1006 сар

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг энэ сарын 14-ний өдөр хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт бүртгэж байна.

1006 сар

Нийслэлийн Хан-Уул дүүргээс 2019 оны 1 дүгээр ээлжээр монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн жинхэнэ албанд татагдсан цэрэг, дайчид эх орон, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэхийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа өргөлөө.

1006 сар

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бичил, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт В2В” сэдэвт үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

706 сар

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Эмнэлгийн орчин бүрдүүлэгч ажилтнуудын нэрэмжит “Иргэдээ дээдэлсэн эмнэлгийн үйлчилгээ - Инээмсэглэл эерэг хандлага” сэдэвт өндөр бүтээлийн 1 сарын ажлын хүрээнд “Ёс зүй- Хөдөлмөрийн аюулгүй байдал “ сэдэвт АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

706 сар

Захирамжид Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр газрыг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

606 сар

Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Хоол шим тэжээлийн тасагтай хамтран насанд хүрэгчдийн тасаг, хүүхдийн тасаг, мэс засал, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дунд ”Эмчилгээний хоолны ач тус, зохистой хооллолт” сэдэвт өдөрлөгийг 6 сарын 6-ны өдөр зохион байгуулсан бөгөөд 54 үйлчлүүлэгч хамрагдлаа.

606 сар

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас орчин бүрдүүлэгч үйлчилгээний ажилтнуудын нэрэмжит “Иргэдээ дээдэлсэн эмнэлгийн үйлчилгээ инээмсэглэл эерэг хандлага” сэдэвт бүтээлч ажлын хүрээнд “Эд хөрөнгийн эмх цэгц-Эмч эмнэлгийн ажилтны хариуцлага” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 06-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

606 сар

Хорооны Амьжиргаа дэмжих зөвлөл нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан өрх, иргэний баримт бичиг, амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, тэдгээрийн нийгмийн халамжийн холбогдох үйлчилгээнд хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэдэг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.

606 сар

Хан-Уул дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үйл ажиллагаагаа дараах бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна.

606 сар

Тус үзлэгт хамрагдахын тулд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 6, 7, 10-ны өдрүүдэд харъяа дүүргийн Улаан загалмайн хороонд бүртгүүлж үзлэгт идэвхтэй хамрагдана уу.

606 сар

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэгт тус ажлын хэсэг ажиллаж, дүүргийн удирдах албан тушаалтангууд үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллалаа.

606 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус ногоон байгууламж бүхий талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн болгож, иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинг бий болгож өгнө хэмээсэн бөгөөд оршин суугчдын зүгээс иргэдийнхээ эрх ашгийн төлөө дэмжин ажиллаж, ногоон байгууламж бүхий жишиг цэцэрлэгт хүрээлэн болгож өгөхөөр амалсан явдалд гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд үйлсд нь өндөр амжилт хүсэв.

506 сар

Дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн чөлөөтэй зорчих орц гарцыг хаах, үзэгдэх орчин хязгаарлах, ногоон байгууламж устгаж, иргэдийн амьдрах нөхцлийг дордуулсан үйлдэл гаргасан барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоохыг оршин суугчдын зүгээс удаа дараа илэрхийлж, дүүргийн Засаг дарга иргэдийнхээ санал хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад дээрх албан бичгээр уламжлан дэмжин ажиллахыг хүссэн хүсэлт илгээсэн.

506 сар

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.

406 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг үйл ажиллагааны хүрээнд 5 дугаар сард:

406 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн сургалтын агуулгын хүрээнд иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх болон зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.

406 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэй уулзах хуваарын дагуу 2019 оны 05 дугаар сар 29-ний өдөр дүүргийн иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

406 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтарч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 3 байршилд “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгийг зохион байгуулахаар ажиллаж байна.

306 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд болон гэр бүлийн харилцааны сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

306 сар

2019 онд Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 987 өрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгийн газраас Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад хариуцуулж үр дүнгийн гэрээнд тусган ажилласнаар өрх иргэн бүрт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна.

306 сар

Энэ сард солонгос хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70 цагийн тус тус хөтөлбөрт 38 иргэн амжилттай суралцаж нийт 38 иргэн “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.

306 сар

Нийслэлийн дүүргүүдийн ХХҮХ-ийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас баталсан хуваарийн дагуу зохион байгуулж байгаа билээ.

306 сар

Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс 2019 оны 05 сарын 31- ний өдөр “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “Дэлхийн тамхигүй өдөр”-ийн хүрээнд “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё”- Тамхи таны эрүүл мэндэд” сэдвээр мөн тамхины хор нөлөө, тамхинаас гарах 6 “З”-ийн зарчим зэрэг сургалт болон ярилцлагыг зохион байгууллаа.

106 сар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар гурав дахь жилдээ “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа.

3105 сар

Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Аз жаргалтай гэр бүл" хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Зөв хүүхэд-Зөв ирээдүй" хөтөлбөрийг хэрэгжүүлж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд тэмдэглэлээ.

3005 сар

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” аяны хүрээнд хэвтрийн өвчтөний асран хамгаалагчдад гэрээр үзүүлэх асаргаа сувилгаа сэдэвт гардан сургалтыг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв амжилттай зохион явууллаа.

3005 сар

2019 оны 05 дугаао сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй дүүргийн удирдлагууд 41 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

3005 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “Эко дүүрэг – Эко хүнс” ур чадварын уралдааныг төрийн өмчийн 29 цэцэрлэгийн тогооч нарын дунд анх удаа зохион байгууллаа.

2905 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нь 5 дахь удаагийн хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай модуль сургалтыг дүүргийн ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насны хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулан 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 сарын 28-ны хооронд зохион байгууллаа.

2905 сар

Хүүхэд сургуульд ороод хэдий хугацаанд дасан зохицох, хэр зэрэг амжилттай суралцах эсэх нь эцэг эхийн зүгээс өгсөн сургуулийн тухай ойлголтоос шалтгаалж байдаг. Шинэ хамт олныг хүлээж авахад сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байх нь чухал. Энэ нь дараа дараагийн шинэ орчинд тайван, өөртөө итгэлтэйгээр шилжиж сурах үндэс юм.

2905 сар

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдын гэр бүлийн дунд “Амжилтын ард гэр бүл” өдөрлөг зохион байгуулагдлаа.

2905 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэй уулзах хуваарын дагуу 2019 оны 05 дугаар сар 29-ний өдөр дүүргийн иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

2805 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус ногоон байгууламж бүхий талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн болгож, иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинг бий болгож өгнө хэмээлээ.

2705 сар

Монголын Хүүхдийн спортын VI их наадмын Софт теннисний Хотын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монголын Софттенисний төв талбайд 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

2705 сар

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороод буюу 12,13,14 дүгээр хороонд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2705 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/112 дугаар захирамжийн дагуу “Хоггүй Хан-Уул 2019” аяны хүрээнд 5 дугаар сарын 25-ны өдөр “Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ” бүх нийтийн их цэвэрлэгээ Туул, Дунд, Түргэний гол дагуу зохион байгуулагдлаа.

2405 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үйлдвэрлэл эрхлэгчдийн “Бойжуулах байр”-ны нээлтийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр боллоо. Арга хэмжээнд дүүргийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч% Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ийн дарга Ц.Эрдэнэбаатар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Солонгоо, Бойжуулах байр“-ны бойжигч иргэд болон бусад хэлтэс, албадын төлөөлөл оролцлоо.

2305 сар

Хан-Уул дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 512 хүүхэд байдаг бөгөөд өнөөдрийн өдөрлөгт 500 хүүхэд тэдний эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, зарим төрийн үйлчилгээг газар дээр нь авч урлагийн тоглолт үзэж сонирхлоо. Үүнд: “Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний мэдээлэл болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын талаарх танилцуулга мэдээлэл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэж ажиллалаа.

2205 сар

ХУДНЭмнэлгийн захиргаанаас ҮЭСХороотойгоо хамтран үйлдвэрчний эвлэлийн гишүүд дэмжигчид, эмч эмнэлгийн ажилтны гоо зүйн мэдрэмж8 сонирхолыг нэмэг-дүүлэх, бүтээлч санаачлага идэвхийг өрнүүлэх, тэдний бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор “ГАР УРЛАЛ-МИНИЙ ХОББИ” болзолт уралдааныг зохион байгуулж дүгнэлээ.

2205 сар

Тээврийн хэрэгслийн эзэмшигч та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлж байгаа. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

2205 сар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал – Иргэдийн оролцоо” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

2205 сар

Монгол улсын өсвөр үеийн “Жүдо бөх”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулагдав.

2105 сар

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан юм.

2105 сар

Дүүргийн Засаг дарга иргэдтэй уулзах хуваарийн дагуу 7 хоног бүрийн 2 дахь өдөр иргэдээ хүлээн авч байна.

2005 сар

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Хан-уул дүүргийн II хороотой хамтран Хан-Уул дүүргийн II, XII хорооны ажилтан, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд Наркологийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Ажлаа танилцуулах өдөрлөг”-ийг энэ сарын 14-нд зохион байгууллаа.

2005 сар

Нийслэлийн төвийн 6 дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, дүүргүүдийн Гэр, бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” хамтарсан зөвлөгөөн, уулзалт ярилцлагыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулалаа.

2005 сар

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн НЭГ.ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ- ӨРХ БҮРТ, ДӨРӨВ.АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтуудын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

2005 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгийн “Эрх зүйн сургалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу хууль, эрх зүйн сургалт сурталчилгааг шүүхүүдтэй хамтран ЕБС-ийн сурагчдыг хамруулах, зохион байгуулах ажлын хүрээнд тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаа, шүүхийн танхимтай танилцууллаа.

1805 сар

Хан-Уул дүүрэг жил бүр онцгой ач холбогдол өгч идэвх оролцоотой амжилттай оролцож ирсэн. Энэ жил “Улаанбаатар марафон”-д олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн захирал, багш, сурагчид, 16 хорооны нийт 6500 иргэд Энхтайваны гүүрнээс маршаар алхаж олон улсын тэмцээнд идэвхтэй оролцлоо.

1705 сар

Дарцаг хүлээн авсан байгууллага нь удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн байгууллага дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах болон түүнтэй холбоотой ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлсэн ажлыг 2019 оны төгсгөлд зөвлөлийн хурлаар дүгнэн хэлэлцэж шилдэг 3 байгууллагыг шалгаруулах юм.

1705 сар

"Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал" 2019 оны эхний 4-р сарын статистикийн танилцуулга, инфографик мэдээллийг танд хүргэж байна.

1705 сар

Хан-Уул дүүргийн хорооны Эрүүл мэндийн төвүүд дээр дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоог газар дээр иргэдэд үзүүлж, өвчин эмгэг ийг эрт оношлуулж, хүндрэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс тус аян зохион байгуулагдаж буй.

1705 сар

Хан-Уул эмнэлгийн Хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн тасгийн үйл ажиллагаатай Төмөр замын Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний хоолны баг, мэргэжилтнүүд танилцаж туршлага судаллаа.

1605 сар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ёс зүй, харилцаа хандлагын

1605 сар

Нөөцийн мах нь “Мах сүүний анхдугаар аян” гэсэн савлагаатайгаар үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байна.

1605 сар

Хан–Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн орчин бүрдүүлэгч үйлчилгээний ажилтны өдрийг 6 дугаар сарын 15 -нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

1605 сар

Өнгөрсөн жил Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд 3.5 сая төгрөгний үнэ бүхий шалгалтын материал засах тестийн машиныг Боловсролын хэлтэст авч өгсөнөөр урьдчилан сорилго шалгалтыг шат дараатай авч, тодорхой үр дүнд хүрсэн ажил болсон. Энэ тестийн машин нь 1 цагт 1200 тест шалгах хүчин чадалтай бөгөөд багшийн хөдөлмөр хөнгөвчлөх, хугацаа алдахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой бөгөөд

1605 сар

Хан-Уул дүүрэгт долдугаар хороо, Жаргалантын 1/1(Л. Баярсайхан) Утас: 94040899

1605 сар

Тухайлбал насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх, зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий. Тэдний гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад сургууль дээр нь очиж мэдээлэл хийж, хүрч ажиллах нь тодорхой үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

1605 сар

Дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Тэнд 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 40 гаруйнх нь эрхийг цуцалж, 24-т нь холбогдох албанаас мэдэгдэл хүргүүлсэн ч одоо 50 гаруй аж ахуйн нэгж ажилласаар байгаа бөгөөд Ашигт малтмалын ХЭГ-аас нэмж олборлолтын зөвшөөрөл олгосон, хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байлаа.

1405 сар

Хүүхдийн спортын VI наадмын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 7-р сургуулийн Биеийн тамирын гадна талбайд зохион байгуулагдлаа.

1405 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэй уулзах хуваарын дагуу 2019 оны 05 дугаар сар 14-ний өдөр дүүргийн иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

1305 сар

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тоот албан даалгаврын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Хаанбанк сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/ хамтран "Хавдрын эсрэг үндэсний аян-2019"-ыг 9 дэх жилдээ Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй зохион байгуулж байна.

1105 сар

Тус үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Сургууль, Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж Хан-Уул дүүрэгт 10 мянган мод, бут сөөг тарьлаа.

1005 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.

905 сар

Хан-Уул дүүргийн 34 дүгээр дунд сургууль нь 2018 -2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилт, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн хэрэгжилт болоод “Монгол хүн хүмүүжлийн аян”, ”Хан-Уул Эко дүүрэг”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөр, “Тэгш хамруулан сургах” хөтөлбөр, “Уншлага 2021” хөтөлбөрүүд болоод сургууль хүүхдийн хөгжилд дэм болохуйц гадаад, дотоодын олон арван төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хүүхэд бүрийн ахиц амжилт, хийж бүтээсэн ажлынхаа үр дүнгээ "Бид авьяаслаг амжилтын эзэд " тайлан тоглолт, өдөрлөгийн үйл ажиллагаагаар нийт эцэг эх, хамтран ажилладаг байгууллагууддаа 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тайлагнаж, танилцууллаа.

705 сар

Сайн туршлагын жагсаалт гарган сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж байгаа 15 шинэ арга, аргачлалын талаар танилцуулж үзэсгэлэн гаргалаа.

705 сар

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.

705 сар

Дүүргийн Засаг дарга иргэдтэй уулзах хуваарийн дагуу 7 хоног бүрийн 2 дахь өдөр иргэдээ хүлээн авч байна.

605 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн.

305 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэхийг сонирхсон эрх бүхий оролцогчдоос

305 сар

1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

305 сар

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ болон Дани Монголын хамтарсан нийгэмлэгтэй хамтран “ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТВОРТОЙ НИЙГЭМ” төслийн танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа.

305 сар

Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 03- ны өдөр 2019 оны 1 дүгээр ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Хан–Уул дүүргийн цэрэг татлага дүүргийн 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ.

205 сар

Өдөрлөгөөр ЭХО оношлогоо, захын судсанд сахар тодорхойлох шинжилгээ, Inbody 230 аппаратаар биеийн найрлага тодорхойлох, эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөмж, дотор, дотоод шүүрэл, мэдрэл, мэс засал, хүүхэд, хөдөлгөөн засалч, уламжлалтын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.

205 сар

Ажил мэргэжлийн тэмцээнд Хүүхэд, Мэс засал, Насанд хүрэгчид, Яаралтай тусламж , эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нар нийт 4 баг 5 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр 20 сувилагч оролцлоо.

105 сар

2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 2019 оны 05 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдана.

105 сар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Засаг даргаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-г батлуулсан.

105 сар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас уг арга хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 120 ажлын байрны захиалгатай оролцлоо.

105 сар

Дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл болон 12 дугаар хорооны хогийн цэг дээр амьдардаг нийт 92 иргэнийг Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран цуглуулж сүрьеэгийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, иргэний бүртгэлийн зөрчил тодорхойлон бичиг баримтжуулах, ДОХ/БЗХӨ, дотор, мэдрэл, сэтгэц, зүрх судасны үзлэгт хамруулж халуун хоол цай, солих хувцас тараалаа.

105 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан долоо хоног бүрийн 2 дахь өдөр дүүргийн иргэдтэй уулзах хуваарын дагуу иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилладаг.

2904 сар

Тэмцээнээс Хан-Уул дүүргийн МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчид :

2904 сар

Энэ сард солонгос хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70 цагийн тус тус хөтөлбөрт 35 иргэн амжилттай суралцаж нийт 35 иргэн “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.

2904 сар

Их цэвэрлэгээнд "Улаанбаатар буян" ХХК-ийн 120 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Яармагийн гүүрнээс баруун зүгт Туул гол дагуух 3.0 км зайд 8 тн хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.

2904 сар

Өдөрлөг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул иргэд идэвхтэй хамрагдана уу.

2904 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн сургалтын агуулгын хүрээнд иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх болон зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.

2604 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, маникюр, солонгос хэлний сургалтуудын 4 дүгээр сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2019.04.26-ны өдөр зохион байгуулагдлаа.

2604 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд болон гэр бүлийн харилцааны сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

2604 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв гамшигт нэрвэгдсэн иргэдэд тайвшрах, айдас цочирлоо зөвөөр гадагшлуулахад нь туслах, үүссэн нөхцөл байдлыг ухамсартайгаар хүлээн авч даван туулах, эргээд хэвийн амьдралдаа шилжин ороход нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв” байгуулан ажиллалаа. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв нь орчны нөлөөллөөр гамшигт өртсөн иргэдийг тайвшруулах, багт хуваан бүлгийн ярилцлага хийх, эцэг эхээсээ төөрсөн, өнчирч үлдсэн хүүхдийг зураг зуруулах, үлгэр ярих, тоглох, тэврэх зэргээр тайтгаруулах боломжтойгоор дотоод зохион байгуулалтаа хийлээ.

2604 сар

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулж буй хууль, эрх зүйн боловсрол олгох сургалт нь иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролын дээшлүүлэх, эрх зүйн хувьд чадавхижуулах анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулийн үйлчлэлийг нэмэгдүүлэх замаар эрх зүйн боловсролын сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

2604 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

2504 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүн шилжүүлэх байрыг 24 цагийн дотор босгох боломжтой. Хамгийн гол нь эдгээр гамшигт бэлэн байх шаардлагатай зүйлүүдийг цогцоор нь шийдэж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан явдал нь гамшигт явдалд тохиолдлоо гэхэд бэлтгэлтэйгээс гадна нөөцөө бий болгож авсан нь бидний давуу тал байгаа юм. Гэнэтийн гамшигт бэлэн байдал, бэлтгэл ажил хамгийн чухал” хэмээлээ.

2404 сар

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах штаб газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулан бэлэн байдалд ажиллаж байна.

2404 сар

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 15.10 цагт илтгэлээ.

2404 сар

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм.

2404 сар

Танхимын команд штабын дадлага сургуульд УИХ-ын Тамгын газар, ОБЕГ, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна НҮБ-ын байгууллагын суурин төлөөлөгч тэргүүтэй гамшгийн эрсдэл тохиолдсон үед онцгой нөхцөлд ажиллах иргэний нийгмийн байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.

2404 сар

Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах бөгөөд аюулгүйн талбайн байршлуудын жагсаалтыг хүргэе.

2404 сар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

2404 сар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай“ А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагад дээрх үүрэг чиглэлийг мөн өгчээ.

2304 сар

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж.

2304 сар

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш өглөө эхэлнэ.

2004 сар

Үүнтэй холбогдуулж өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 04 дүгээр хорооны “Морин тойруулга”-ын талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

2004 сар

“Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээнд Засаг даргын дэргэдэх хэлтсүүд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 815 ААНБ, 10 их, дээд, сургууль, 18 ЕБС, төрийн болон хувийн хэвшлийн 40 цэцэрлэг, 90 СӨХ оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу, жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх гэрлийн шон, угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэж, байгууллага, аж ахуйн нэгжүүд хаяг, хаягийн байгууламжаа угааж идэвхтэй оролцлоо.

1904 сар

“Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрий хүрээнд Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад амжилттай ажиллаж ирсэн цэцэрлэгийн 20 шилдэг залуу багш нарын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт ажил, мэргэжлийн туршлага солилцоод ирсэн.

1704 сар

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

1704 сар

Хан-Уул дүүрэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой найрсаг хамтын ажиллагаа тогтоогоод даруй 10 гаруй жил болсон. Энэ хугацаанд хоёр талын төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

1604 сар

Энэхүү арга хэмжээнд шинэ залуу 9 сувилагч багшаа сонгон гэрээ байгуулсан байна. Халамжлан хүмүүжүүлэгч багш сувилагч нар өөрсдийн ажлын туршлага, сэтгэгдлээ хуваалцаж, шавь нараа шилдэг тэргүүний өндөр ур чадвартай сувилагч болгох талаар чармайн ажиллахаа илэрхийллээ.

1604 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн иргэдийн төслийн сонгон шалгаруулалт, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг яаж хэрэгжүүлэх талаар мөн 2017, 2018 онуудад “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтнийг хөгжүүлэх хөтөлбөр”-үүдэд хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн эргэн төлөлтийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр хэлтсийн сургалтын танхимд өглөөний 08.30-11.00 цагийн хооронд зохион байгууллаа.

1604 сар

Хан-Уул дүүргийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөр, Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжил бүхэн сайхан” сарын аяныг Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран “Бид эрин зууны эзэд” нэрийн дор амжилттай зохион байгуулан амжилттай үргэлжилж байна.

1604 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн НЭГ.ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ- ӨРХ БҮРТ, ДӨРӨВ.АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтуудын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

1604 сар

Энэхүү үйл ажиллагаанд 15 сургуулийн ахлах ангийн 68 сурагч хамрагдсан бөгөөд сурагчдад ажил, мэргэжил нь насан туршийн амьдралын баталгаа, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх анхны хариуцлагатай алхам төдийгүй амьдралын чухал сонголт болохыг таниуллаа.

1604 сар

Хамтын ажиллагааны санамж бичигт Засаг даргын орлогч А.Амартүвшин, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Алтансүх, JCI Улаанбаатар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Ө.Мөнхдаваа, Хүрээ ротари клубын 2018-2019 оны ерөнхийлөгч Г.Идэрмаа нар гарын үсэг зурлаа.

1604 сар

Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албанаас Хан-Уул дүүрэгт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн жендэрийн салбар хорооны үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо.

1604 сар

Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдсан бөгөөд эхний ээлжинд шинээр баригдсан 2 давхар орон сууцанд 40 айл шинэ байрандаа орохоор боллоо.

1604 сар

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ 04 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн хэмжээнд 11.00-12.30 цагийн хооронд зохион байгуулагдана.

1204 сар

Энэхүү хуралд тус эмнэлгийн эмч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, нийтдээ 10 илтгэл хэлэлцсэнээс эмч нараас Б.Сумъяа, Б.Мөнхпүрэв, Ж.Отгонбаяр, Б.Түвшинбаяр Я.Энхтөр нарын “Мухар олгойн мэс заслын гистологи шинжилгээнд хийгдсэн судалгааны дүн” илтгэл тэргүүн байранд, сувилагч тусгай мэргэжилтнүүдээс сувилагч Л. Оюунбилэг, Б.Энхтүвшин, С.Нямдаваа, Г.Цэцэгсүрэн нарын “Сувилахуйн яаралтай тусламжийн үед хэрэглэх идэвхжүүлсэн нүүрсэн эмийн хэрэглээ” илтгэл тэргүүн байранд тус тус шалгарсан байна.

1204 сар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдийн дунд хөдөлмөр эрхлэлтийн судалгааны хэлэлцүүлэг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний “Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-ийн сургалтын танхимд болж өндөрлөлөө.

1204 сар

Хорооны иргэд идэвхитэй хамрагдаж, нийт 90 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

1204 сар

Сорилоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид болон дэргэдэх алба, хэлтсүүдийн 100 гаруй ажилтан албан хаагчдын биеийн бүтцийг тодорхойлон зөвлөгөө өгч, бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авч, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаарх мэдээллийг хийлээ.

1204 сар

“Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийн үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус хэлтсийн “Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги”-д ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжээр тоноглогдсон “Suzuki Kerry” маркын 1 ширхэг автомашины түлхүүрийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн албан ёсоор гардуулан өглөө.

1204 сар

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний үр дүнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнийг нийгэмшүүлэх,хамт олны бүлэг бүрдүүлэх орлогын эх үүсвэртэй болгох төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2019 оны 04 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийг дуустал хугацаанд хороо бүрт Хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

1204 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдэд санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, эргэн төлөлтийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Солонгосын политехникийн коллежийн “Урлаг” танхимд зохион байгууллаа.

1104 сар

Жижиг дунд үйлдвэр эрхэлдэг иргэдэд тулгамддаг гол асуудал бол эрсдэлгүй бизнесээ эхлүүлэх юм.

1104 сар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2019 оны 4-р сарын 10-ны өдөр нийслэлийн төвийн 6 дүүргийн Статистикийн хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан харилцан мэдлэг, туршлагаа солилцох сургалтыг зохион байгууллаа.

1104 сар

Насан туршийн боловсролын үндэсний төв, 8 дүүргийн НТБТ,Төв аймгийн НТБТ-ийн багш ажилтан,албан хаагчдын биеийн тамир спортын чадварыг хөгжүүлэх,төвүүдийн хамтын ажиллагааг өргөтгөх,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, шилдэг төвийг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Тамирчин багш” 5 төрөлт спортын тэмцээнийг Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

1104 сар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын статистикийн мэдээ болон хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ажилтнуудад зориулан статистикийн тоо мэдээлэл, судалгааны төрөл, түүний хэрэглээний талаар зөв ойлголттой болж, судалгаа шинжилгээний арга зүйг өөрийн ажилдаа оновчтой сонгон ашиглах зорилгын хүрээнд сургалт зохион байгууллаа.

1104 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит "Хараацай” хүүхдийн урлагийн XVIII их наадам дүүргийн Соёлын ордонд 2019 оны 04 сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

1104 сар

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн Спорт хорооны зааланд зохион байгуулагдаж 10 сургуулийн 300 орчим хүүхэд оролцлоо.

1004 сар

Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн хороодын барилгын бохир ус татан зайлуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

1004 сар

Солонгос улсын Гёнгсан аймгийн Хаман сумын зочид төлөөлөгчид 2019 оны 04 дүгээр сарын 09-12-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах ажлын айлчлал хийж байна.

1004 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит "Хараацай” Хүүхдийн урлагийн XVIII их наадам" дүүргийн Соёлын ордонд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхэлж, амжилттай үргэлжилж байна.

904 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэй уулзах хуваарын дагуу 2019 оны 04 дүгээр сар 09-ний өдөр дүүргийн иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

904 сар

Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах чиглэлээр урсгал засвар үйлчилгээ, их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэг олон талт ажлуудыг тогтмол зохион байгуулж ажилладаг.

904 сар

2019 оны Аттестатчиллын шалгалтанд хамрагдах худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 165 аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтан, менежерүүд хамрагдаж, аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгөв.

804 сар

Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор нийслэлийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэхүү ажлын талаар ХУД-ийн Онцгой байдлын хэлстийн орлогч Ч.Очбадрал болон албаны холбогдох хүмүүс ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдад мэдээлэл хүргэлээ.

504 сар

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

504 сар

Амралт, рашаан сувилалын жагсаалт

504 сар

ХУДНЭмнэлгийн Эмчилгээ оношлогооны албанаас 2019 онд нэвтрүүлж байгаа шинэ технологи, сайн туршлагын талаар үзэсгэлэн өдөрлөгийг /2019.04.04/-ны өдөр зохион байгууллаа.

404 сар

“Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэн хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг Хан-Уул дүүргээс зохион байгуулан амжилттай үргэлжилж буй. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “VIVO DANCE” хамтлагийнханыг хүлээн авч уулзан тэмцээнд амжилттой оролцохыг хүсэж, итгэл хүлээлгэн БНСУ-д зорчих тийзний үнийг шийдвэрлэн албан ёсоор хүлээлгэн өглөө.

404 сар

Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Даваадорж нь 2015 онд Хан-Уул дүүргийн 63-р дунд сургуулийг төгссөн бөгөөд суралцах хугацаандаа спортоор идэвхтэй хичээллэж ирсэн тамирчин юм.

404 сар

Хан-Уул дүүрэгт “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөр амжилттай хэрэгжин үр дүнтэй үргэлжилж байна.

304 сар

Хан-Уул дүүргийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 04 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж 15 байгууллагын 285 тамирчин 25 жин 100 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан өрсөлдлөө. Тэмцээний охидын төрөлд:

304 сар

Дэлхийн эмч нарын өдрийн бүтээлч ажлын хүрээнд 2019 оны 04-р сарын 02-ны өдөр “Иргэн төвтэй, иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг дүүргийн 7 дугаар хороотой хамтран зохион байгууллаа.

304 сар

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасаг, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран дүүргийн Соёлын ордонд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагт “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-аар сургалт зохион байгууллаа.

304 сар

Мэргэжлийн ангиудын дадлага сургуулийн бэлтгэл ажлын явцтай дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар өнөөдөр газар дээр нь танилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

304 сар

Хан Уул дүүргийн санхүүгийн нэгтгэсэн тайлан Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, үнэн зөв, бодитой, шударга илэрхийлэгдсэн тул Нийслэл дэх төрийн аудитын газраас “Зөрчилгүй” гэрчилгээ олгов.

304 сар

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон мэргэжлийн анги, байгаль хамгаалагч нарын бэлтгэл бэлэн байдлыг шалгах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх шаардлагатай үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох үндсэн чиг үүрэгтэй юм.

304 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон харьяа хэлтсийн дарга нар 2019 оны 04 дугаар сар 02-ны өдөр дүүргийнхээ иргэдийг хүлээн авч уулзан иргэдэд тулгамдаж байгаа асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцлаа.

204 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, гоо сайхан,маникюр, солонгос хэлний сургалтуудын 3 дугаар сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2019.03.29-ны өдөр зохион байгуулагдлаа.

204 сар

Эелдэг найрсаг харилцааг бий болгож, иргэн төрийн байгууллагын хоорон дахь харилцааны эерэг үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 3 дугаар сарын олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд “Эерэг харилцаа-Эрч хүч” аяныг зохион байгууллаа.

204 сар

Албан ёсны статистикийн мэдээллээр бэлтгэсэн "Хан-Уул дүүргийн хүн ам,

3103 сар

ХУД Албан бус-Насан туршийн боловсролын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хүрээнд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг бүхий л насны иргэдэд тогтмол зохион байгуулдаг.

3003 сар

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан 2019 оны 3-р сарын 28 ны өдөр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн эмийн гаж нөлөө, эмийг хэрэглэх заавар, эмийн жор бичилтийн талаархи мэдлэг ур чадвар хандлагыг сайжруулах зорилгоор “Эмийн зохистой хэрэглээг сайжруулья” сэдэвт асуулт хариулт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

2903 сар

Хан-Уул дүүргийн албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүйн-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд утга зохиол, уран зураг, бие бялдарын хөгжил, сайхны тухай , нөхөн үржихүйн эрүүл мэнд, бага зардлаар хөрөнгө үүсгэх, амжиргаа дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд эерэг харилцаа, зөв дадал, хайр энэрэл, эрүүл эрч хүчтэй ажиллах, хүчийг түгээсэн сургалтуудыг сар бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ сард бидэнтэй хамтран Цагдаагийн-1 хэлтэс, 12, 53, 71-р цэцэрлэг, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтэс, , 5-р хороо , Монгол дахь УЗН-ийн Хан-Уулын салбар, Алтан босго сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.

2803 сар

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.

2803 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн сургалтын агуулгын хүрээнд иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх болон зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.

2803 сар

Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх аврах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

2703 сар

Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан иж бүрэн сургуулийн үед иргэдийг нүүн шилжүүлэх болон нүүлгэн шилжүүлэх газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн зохион байгууллалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

2603 сар

Харилцаа гэдэг бол амаа нээхэд гардаг авиа биш хүн бүрийн заавал эзэмших ёстой чадвар, соёл болоод байна. Ихэнх гэр бүлийн асуудал, салалт, хүүхдийн хүмүүжлийн доголдол, хамт олны таагүй уур амьсгал зэрэг нь харилцаа болон харилцах чадвар дутагдсантай холбоотой байдаг.

2603 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд болон гэр бүлийн харилцааны сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

2603 сар

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулж буй хууль, эрх зүйн боловсрол олгох сургалт нь иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролын дээшлүүлэх, эрх зүйн хувьд чадавхижуулах анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулийн үйлчлэлийг нэмэгдүүлэх замаар эрх зүйн боловсролын сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

2603 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

2603 сар

/2019.03.22/ өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл оролцож энэхүү журмын төсөлд санал санаачлага гаргаж байна.

2603 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ДӨРӨВ. АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, 13, 16-р хороо Туул тосгоны захирагчийн албатай хамтран FAMILY HIKING DAY гэр бүлийн өдөрлөгийг 2019.03.23-ны өдөр гэр бүл дэх гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг гэр бүлдээ цаг гаргах хамтдаа байх боломжийг олгож эерэг хандлагатай гэр бүлийг төлөвшүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа.

2203 сар

Жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр бол Дэлхийн усны өдөр. Нэгдсэн Үндэстний Ерөнхий Ассамблей 3-р сарын 2-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон зарласнаар 1993 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн.

2203 сар

“Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг угтан Сүрьеэг устгах цаг нь болсон” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сургалт өдөрлөгийг ХУДүүргийн Яармаг бүсийн 4-8-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд болон ХУДЭМТөвийн салбар амбулатор, Нэгдсэн эмнэлэг хамтран 2019 оны 03 сарын 23 ны өдөр зохион байгууллаа.

2203 сар

Статистикийн анхдагч мэдээллийг гаргагч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, хэрэглэгчдэд зориулсан “Статистикийн мэдээллийг вэб технологид суурилсан цахим системээр хэрхэн мэдээлэх тухай” сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Статистикийн газартай хамтран зохион байгуулав.

2203 сар

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн залуучууд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглах ёслолын өнөөдөр Хан-Уул дүүрэг зохион байгууллаа.

2203 сар

Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл”-ийг дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан.

2203 сар

Албан хэрэг хөтлөлт дотоод баримт бичгийн эмх цэгцийг сайжруулах зорилгоор анхан шатны бичиг баримтын үзүүлэх сургуулийг /2019.03.21/-ны өдөр эмнэлгийн захиргаатай хамтран Чанарын алба хөтлөн зохион байгууллаа.

2203 сар

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд үүнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцлоо.

2103 сар

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгаас дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтарч 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 9 дүгээр хорооны Иргэний танхимд 1000-1400 цаг хүртэл “Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх”- сэдвийн хүрээнд хорооны иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөө мэдээлэл өглөө.

2103 сар

"Мал, тэжээвэр амьтдын тооллогын үр дүн-2018" танилцуулга,инфографик

2103 сар

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т 2019 онд хамруулахаар сонгосон Хан-Уул дүүргийн 987 зорилтот өрхүүдийг хариуцан ажиллах Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороодын хуваарь батлагдлаа.

2103 сар

Албан ёсны статистикийн мэдээллээр бэлтгэсэн "Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал" 2019 оны эхний 2-р сарын статистикийн танилцуулга, инфографик мэдээллийг цахим /PDF/ хэлбэрээр танд хүргүүлж байна.

2003 сар

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн ээлжит сургалтанд Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч 5 иргэн хамрагдаж амжилттай төгслөө.

2003 сар

Уг ажлыг дэмжин “P.A.T CONSULTING” ХХК-ны залуучууд “Сайн үйлсийн аян”ыг өрнүүлэн нэг өдрийн цалингаа хуримтлуулан хүнсний бүтээгдэхүүнээр дүүргийн 1-р хорооны ахмад настан Б.Цэрэндэжидэд сайхан сэтгэлийн өглөг өргөж, тусламж үзүүллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2003 сар

БНСУ-ын Засгийн газрын Ногоон бүтээгдэхүүн худалдан авалтыг урамшуулах тухай хууль 2004 онд батлагдаж, 2005 оноос дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн байгууллага заавал эко бүтээгдэхүүн (eco-products) худалдан авах шаардлагатай болсон нь эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний төрлийг нэмэгдэхэд нөлөөлсөн байна.. Эко бүтээгдэхүүн гэж:

1903 сар

Нийслэлийн Архивын газар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн харьяа байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан албан хаагчдад 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа болон Edoc системийн ашиглалт, хэрэглээг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

1903 сар

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Онцгой байдлын байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ой, гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 85 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах автомашины жолооч нарын дунд хууль эрх зүйн мэдлэг, замын хөдөлгөөний дүрэм, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа.

1903 сар

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн соёлын ордонд зохион байгуулагдаж 12 байгууллагын 160 гаруй өсвөрийн даамчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.

1903 сар

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан эх орны зоригт хөвгүүдээс энх тунх амьдарч байгаа цөөхөн хүн бий. Тэдний нэг бол Б.Аюурзана гуай юм. Энэ жил тэрээр 105 насыг зооглож байна.

1803 сар

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Цэргийн жинхэнэ албыг хааж байсан бэлтгэл офицер, ахлагч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

1803 сар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаар зарлигаар Хан-Уул дүүргийн нийт 24 ажилтан, албан хаагч, иргэд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

1803 сар

“Эрхэм хүндэт иргэдээ, Хан-Уулчуудаа. Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж ирсэн дайчин баатарлаг домог түүхтэй "Монгол цэргийн өдөр"-ийн баярын гал цогтой мэндийг нийт иргэд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэндээ хүргэе.

1603 сар

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хороод, Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгууллаа.

1503 сар

Н.Баярмаа 12 дугаар ангиа төгстлөө хоол, байр, сургалтын төлбөр гэж санаа зовохгүй зөвхөн хичээл сурлагадаа анхаарах л үлдлээ. Цаашдаа хичээж суралцвал гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж гадаадын нэр хүндтэй сургуульд боловсрол эзэмших бүрэн боломжтой гэдгийг сургуулийн захиргаанаас ч хэлсэн юм.

1503 сар

Тус сургалтаар агаарын бохирдлыг бууруулахад хамтын оролцоо, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар болон орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоол, “Зарим нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулж, мэдээлэл солилцон хамтран ажиллалаа.

1503 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг нийгмийн хамгааллын салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэгээр шагнаж урамшууллаа.

1503 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын өргөдөл гомдол хариуцсан албан хаагч болон 16 хороодын өргөдөл гомдол хариуцсан зохион байгуулагч нарын дунд өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, ERP өргөдөл гомдлын программ ашиглалтын тухай сургалтыг зохион байгууллаа.

1503 сар

Оны шилдэг эмч эмнэлгийн ажилтнууд тус эмнэлгийн захиргаатай хамтран 2019. 03.14-ны өдөр “Иргэн төвтэй, иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

1503 сар

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн НЭГ.ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ- ӨРХ БҮРТ, ДӨРӨВ.АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтуудын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

1403 сар

Хууль зүй, дотоод хэргийн Сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хан-Уул дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчидийг ажил үүргээ гүйцэтгэх ажлын байраар ханган хамтран ажиллаж байна.

1303 сар

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн онолын мэдлэгийг сэргээх, ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг нь нэмэгдүүлэх, шинэ мэдээллээр хангаж мэдлэгийн санг нь баяжуулах асуудал нэн тэргүүнд тавигдсаар байна.

1303 сар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2019 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох иргэдийг цахим хэлбэрээр бүртгэж дугаар олгох ажлыг 3 дугаар сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулсан.

1303 сар

Засаг даргын Тамгын газар нь 2018 оны Санхүүгийн тайланг Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж Сангийн сайдын батласан бодлого, журам, зааврын дагуу үнэн зөв, бодитой, шударга илэрхийлсэн тул Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас зөрчилгүй санал дүгнэлт авлаа.

1203 сар

Монголын хүүхдийн спортын VI их наадмын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 21 багийн 500 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө.

1203 сар

2017, 2018 онуудад зарлагдсан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” болзолт уралдааны тэргүүн байрын шагналт 5 дугаар хорооны “Манал-Үйлс” ӨЭМТ-ийн дарга Ч.Цэнд-Аюуш болзолт уралдааны хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж харилцан туршлага солилцлоо.

803 сар

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Эко дүүргийн эмэгтэйчүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаанд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Хүннү молл” худалдааны төвд зохион байгуулагдлаа.

703 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч, эмч нарт сургалт зохион байгууллаа.

703 сар

Хан-Уул дүүргийн өсвөрийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд 8 сургуулийн 60 гаруй хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээн 9-с доош, 10-12 , 13-15 , 16-18 гэсэн 4 насны ангиллаар 2 өдөр Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн урлаг зааланд " Хос Загас" клубт явагдаж өндөрлөлөө.

703 сар

“Нэг зүрх-нэг дүүрэг” аяны хүрээнд ”Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг Хамгаалах өдөр”-ийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг нэмэгдүүлж, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, манлайлах, нийгмийн идэвх оролцоог сайжруулах замаар гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлөх, зөв ойлголт хандлагыг бий болгож, хууль эрх зүйн, мэдлэг, мэдээлэл өгөхөөр өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хүннү молл-д зохион байгууллаа.

703 сар

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 10 дугаар хорооны нэгэн өрх толгойлсон ээжид өргөө цагаан гэр бэлэглэж, баяр дээр нь баяр нэмлээ.

603 сар

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тоглолтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгууллаа.

603 сар

НЭМГазрын А/13 тоот тушаалын хүрээнд ЭМЯамнаас нэг болон хоёрдугаар шатлалын эмч, эмнэлгийн ажилчдад “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт 2 өдрийн сургалт, семинарыг зохион байгуулагдлаа.

603 сар

“НЭГ ЗҮРХ-НЭГ НИЙСЛЭЛ” аяны хүрээнд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт Хэн-Уул дүргийн 9 дүгээр хорооны ажлын албатай хамтран тус хорооны зорилтод бүлгийн 3 өрх, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоны тэргүүн н.Уранцэцэг, дүүргийн нийтлэг үйлчилгээний газрын 2 үйлчлэгч эмэгтэйчүүдэд 1 удаагийн хүнсний хэрэглээний зүйлсийг гардуулан өглөө.

603 сар

“Хүүхдийн клиник сувилал -4” нь 1.5-2.6 хүртлэх настай цус багадалтай, рахиттай, жингийн хоцрогдолтой гэх мэт архаг суурь өвчтэй хүүхдүүдийг хоол эмчилгээ, уламжлалж, нөхөн сэргээх эмчилгээгээр сувилан эрүүлжүүлдэг бөгөөд сувиллын үйл ажиллагаагаа танилцуулах, туршлага солилцох "ХООЛООР СУВИЛАХУЙ-ЭМГҮЙГЭЭР ЭМНЭХҮЙ" нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

603 сар

ХУД Албан бус-Насан туршийн боловсролын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хүрээнд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг бүхий л насны иргэдэд тогтмол зохион байгуулдаг.

603 сар

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрөл болох гүйлтийн тэшүүрийн шигшээ тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 01-03 ны өдрүүдэд хандгайтын мөсөн талбайд явагдаж нийт хот, хөдөөгийн 16 байгууллагаас шалгарсан 100 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.

103 сар

Хан-Уул дүүргийн албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүйн-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд утга зохиол, уран зураг, бие бялдарын хөгжил, сайхны тухай гэсэн бүлэг сэдвүүдийн хүрээнд эерэг харилцаа, зөв дадал, хайр энэрэл, эрүүл эрч хүчтэй ажиллах, хүчийг түгээсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Бидэнтэй хамтран ажилласан Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн-1 хэлтэс, 218, 35-р цэцэрлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс , 2-р хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

103 сар

Хан-Уул дүүргийн албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүйн-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд утга зохиол, уран зураг, бие бялдарын хөгжил, сайхны тухай гэсэн бүлэг сэдвүүдийн хүрээнд эерэг харилцаа, зөв дадал, хайр энэрэл, эрүүл эрч хүчтэй ажиллах, хүчийг түгээсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Бидэнтэй хамтран ажилласан Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн-1 хэлтэс, 218, 35-р цэцэрлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс , 2-р хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

103 сар

Эмч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор эмч, сувилагч нарт ажлын байрны тасралтгүй сургалтыг тус эмнэлэг дээр 2019 оны 2-р сарын 28-ны өдөр “Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр хийж Амбу, Дефебрилятор ажиллуулах дадлага ажлыг сургагч багш Г. Гантөмөрийн заавраар хийж эмч сувилагч нар идэвхтэй оролцлоо. Нийт 50 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар хамрагдсан.

103 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн сургалтын агуулгын хүрээнд иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх болон зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.

103 сар

2019 оны 2 дугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7310 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8865 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 80 төгрөгөөр (0.9%), үхрийн цул махны үнэ 35 төгрөгөөр (0.3%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 80 төгрөгөөр (1.1%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

2802 сар

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулж буй хууль, эрх зүйн боловсрол олгох сургалт нь иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролын дээшлүүлэх, эрх зүйн хувьд чадавхижуулах, иргэдэд хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах нөхцлийг нэмэгдүүлэх зорилготой.

2702 сар

Нийслэлийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр баталсан "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сургалт зохион байгуулах тухай" А/89 тоот захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга хошууч Б.Мягмардорж, нийслэлийн онцгой комиссын нарын бичгийн дарга дэд хурандаа Д.Оюунбат, гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч ахмад Э.Энх-Амгалан нар дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

2702 сар

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Улаанбаатар лиг"-2019 сагсан бөмбөгийн тэмцээнд ХУД-ын ЕБС-ийн 12 баг, 3 насны ангилалд оролцсоноос, Ахлах нас /эрэгтэй/ Н.Эрдэнэбилэг багштай 15-р сургууль, Ахлах нас /эмэгтэй/, дунд нас /эрэгтэй, эмэгтэй/ У.Гэрэлт-Од багштай 52-р сургуулийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

2702 сар

Аяны хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг байгууллагынхаа Аж ахуйн албаны ажилчидтай анхны уулзалт харилцан ярилцлагаа хийн тэдний санал сэтгэлдлийг сонслоо.

2702 сар

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам, авто замыг хааж байршуулсан хашаа, хаалтын талаарх мэдээллийг тодорхой зааж, фото зургаар баталгаажуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор /cheem0223@yahoo.com/ хаягаар ирүүлнэ үү.

2702 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд болон гэр бүлийн харилцааны сургалтыг зохион байгуулсаар ирсэн.

2602 сар

Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн буюу хориглосон бүсийн хил хязгаарыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/06 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.

2602 сар

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ДӨРӨВ.АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 2 дугаар сарын олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны чиглэлээр:

2602 сар

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 15 дугаар сургуулийн зааланд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдын дунд “Спортын нөхөрсөг тэмцээн” боллоо.

2602 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

2602 сар

Нийслэлийн Засаг даргын захирамжаар НЗДТГ-ын Цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

2602 сар

Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан билээ. Уг төслийн хүрээнд баригдаж буй “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, нэхмэлийн 5-р байранд амьдарч байсан 27 айл байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.

2502 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дүүргийн 13 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 300 гаруй байлдагч, түрүүч, ахлагч, офицеруудад “Давсны зохистой хэрэглээ гэж юу вэ” болон “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” 2-р шатны арга хэмжээг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

2202 сар

“Эрүүл мэнд 8/20 зорилт”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жирэмсний хяналт, эх нярайн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, эх, нялхсын эндэгдлийг бууруулах чиглэлээр Эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч, эх барих эмэгтэйчүүд, өсвөр үе, хүүхдийн эмч нар оролцсон удаах уулзалт боллоо.

2202 сар

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн БТСХ-ны зааланд амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

2102 сар

Дүүрэгт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эдийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангах, хүн амыг зооноз өвчний эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавих зорилгоор мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Мал эмнэлгийн тасаг шинээр байгуулагдлаа.

2002 сар

Сургалтад оролцсон 512 иргэн зорилтот өрхийн хөгжлийн гурвалжингийн үнэлгээгээ хийж,өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадвартай боллоо.

2002 сар

Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороо дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн биеийн тамирын багш нарын дунд шилжин явах цомын төлөө спортын 3 төрлийн тэмцээнийг зохион явууллаа.

2002 сар

Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд 02 дугаар сарын 19-ний өдөр 2019 оны Анхдугаар хуралдаанаа хийж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1902 сар

Тэврэлт бол хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай, хүчтэй шинж чанаруудын нэг юм. Үргэлж бидний гарт байдаг, хэзээд хэрэглэх боломжтой, дуусашгүй, авсан хүнээ аз жаргалаар бялхуулдаг энэ хүчээ бид ашиглахгүй байх нь элбэг. Тэврэлдсэнээр тархинаас окситоцин гэх даавар ялгардаг ба энэ нь сэтгэл санааг тайвшруулах, зан аашийг аядуу зөөлөн болгох, энэрэх хайрлах сэтгэл төрүүлэх шидтэй.

1502 сар

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/785, 2019 оны А/87 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

1402 сар

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл 1,2, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилчдад болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг хугацаа алдахгүй унтраах дадлагад хамрагдан "Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

1402 сар

Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу хорооны Засаг дарга нарын Цэргийн бэлтгэл сургалт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08:30 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ.

402 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд зайлшгүй хэрэгцээтэй эм, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, шатахуун нийт 10 гаруй сая төгрөгийн бараа материалыг гардуулан өгч цагаан сарын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

402 сар

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүс буюу Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийны ферм, Ногоон толгой, Баянзүрх дүүргийн Арцатын аманд нүүлгэн шилжүүлсэн малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж санал хүсэлтийг хүлээн авч, өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.

202 сар

Дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн II хэлтсийн дарга мэдээлэл хийлээ. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга иргэдийн шилжилт хөдөлгөөн мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гадаад паспортны захиалга ажлын 5 өдөр гардаг болсон талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн төвийн дарга хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо болон томуу, томуу төст өвчний талаар мэдээллүүдийг тус тус

202 сар

“Урвуулагч” хэмээх шаргачин гахай жилийн сар шинийн босгон дээр улс, нийслэлийн аварга фермерийн болзлыг хангаж салбартаа ажил үйлсээрээ тэргүүлсэн фермерүүдийн шагналыг дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан гардууллаа.

202 сар

Салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан 11 ажилтан, албан хаагчийг шагнаж урамшууллаа.

102 сар

Сар шинийн баярын өдрүүдэд шуурхай үүрэг гүйцэтгэх бүлэг, хариуцлагатай жижүүрүүдийн мэдээлэл

102 сар

Монгол Улсын харцага О.Хангай, Монгол улсын начин А.Алтанхуяг нарын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2019 оны соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөөний дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Хан-Уул дүүргийн Спорт ордонд зохион байгууллаа.

102 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан санамжийн бичгийн хүрээнд дүүргийн 4, 6, 14 дүгээр хороодод “Орон нутгийн хүүхэд хамгаалал” төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа.

102 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавлан Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж тулгарч буй бэрхшээл болон саналыг сонсож өөрийн 2018 оны ажлын тайлан, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танилцууллаа.

102 сар

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 9,10,13 дугаар хорооны 600 гаруй иргэдтэй уулзаж, ажлын тайлангаа танилцууллаа.

102 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сар шинийн босгон дээр таван хүүхэдтэй залуу гэр бүлд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэв.

3001 сар

Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн 4,5,6,7,8,9,10,16 дугаар хороодод урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж худалдаа үйлчилгээний бөөний төвөөр үйлчлүүлж байгаа нийт 1860 иргэн, 16 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан ажиллаж байна.

3001 сар

Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах гэрээгээ тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр тогтоолын дагуу шинэчлэн байгуулахыг үүгээр мэдэгдэж байна.

3001 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв багш, менежерүүдийг чадавхжуулах, хөтөлбөрт арга зүйг хэрхэн тусгаж сургалтын чанарыг дээшлүүлэх, хамтран сурагцахад чиглүүлэх зорилгоор “НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ-СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ” сэдэвт 8 цагийн сургалтыг 01 дүгээр сарын 25-нд байгууллага дээрээ зохион байгууллаа.

3001 сар

Нийслэлийн Засаг даргийн орлогч, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш. Анхамаагийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн “Эрүүл албан хаагч” удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Алан бус-Насан туршийн боловсролын төв нь байгууллагын багш, албан хаагчдын ажлын байран дахь эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлд өртөх нөхцлийг бууруулах, ажлын байрны эрүүл мэндийн талаар мэдлэг мэдээлэлтэй болгох, ажиллаж байхдаа эрүүл мэндээ хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган шат дараалалтай ажлууд хийж байна. Тус ажлынхаа хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвд хүсэл

2901 сар

Тэмцээнд ХУД-ийн шатрын шигшээ багийн И.Ганбаатар дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Ерөөлтэй 8-9 насны хөвгүүдийн ангилалд шагналт 4-р байр, Э.Хүслэн 10-11 насны охидын ангилалд 3-р байр эзэллээ.

2901 сар

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчдыг биеийн тамир спортын арга хэмжээнд идэвхтэй оролцуулах бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг чийрэгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 3 төрөлт тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр дүүргийн 13 дугаар хороо “ЭКО” спорт заасанд зохион байгуулагдлаа.

2901 сар

Бидний өдөр тутамд хийдэг ажил, амьдралын буруу дадал хэвшил, хувийн зохион байгуулалт зэргээс шалтгаалж ядрах,стрессдэх үе цөөнгүй байдаг.

2501 сар

2019 оны 01 сарын 23-25-ны өдрүүдэд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь “Иргэдээ дээдэлсэн иргэддээ ээлтэй эмнэлгийн тусламж”-ийн жилийн хүрээнд үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад иргэд болон эмч эмнэлгийн ажлтны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

2301 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн нийгмийн идэвх санаачлагыг сайжруулах зорилгоор хууль, эрх зүйн боловсрол олгох чиглэлийн хүрээнд 73-р цэцэрлэгийн хамт олон, 12-р цэцэрлэг цэцэрлэгийн хамт олон, Онцгой байдлын Гал унтраах 14-р ангийн хамт олон нийт 80 гаруй албан хаагчдад 2019 оноос хэрэгжиж буй нэмэлт өөрчлөлт орсон хуулиудаар сургалт зохион байгууллаа.

2301 сар

Мэргэжил сонгоход “Эцэг эхчүүд” хүүхдүүддээ хэрхэн зөвлөн туслах вэ?

2201 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлэх, гэр бүл, эцэг эх хүүхдийн харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэх, гэр бүлийн бат бэх харилцааг бий болгох зорилгоор мэргэжлийн сэтгэл судлаач ажиллуулж сэтгэл зүйн зөвлөгөө,сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Уг үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон 49 дүгээр цэцэрлэгийн багш ажилчдад “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвүүдээ

2201 сар

Хяналт шалгалтад нийт 25 орон сууцны барилга байгууламж хамрагдахаас дахин төлөвлөлтөд орсон 7 барилга, орон сууцны зориулалтаар ашиглаж шингэрүүлсэн хий ашигладаггүй нийт 7 барилга байгаагаас шалгалтад нийт 11 байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 33 зөрчил илрүүлж зөрчлүүдийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 4, Мэдэгдэл 6, танилцуулга 1 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажиллаж 5 иргэнийг зөрчлийн тухай хуулийн дагуу 1,100,000 төгрөгөөр торгож захиргааны хариуцлага тооцож ажиллалаа.

2201 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургалт, үйл ажиллагаатай танилцах, багш нарыг чадавхжуулах, туршлага судлах зорилгоор 2018 оны 1-р сарын 10-наас 1-р сарын 14-ний өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол соёл,урлагийн газраар зочлон туршлага судаллаа.

2101 сар

Хан-Уул дүүргийн хороод болон ӨЭМТ-ийн спорт хамтлагуудын дунд спортын 3 төрлийн тэмцээнийг 2019 оны 01 сарын 19-нд Дүүргийн БТС-ын хорооны зааланд зохион байгуулж 13 хорооны 100 гаруй ажилтан албан хаагчыг хамрууллаа. Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд НИХТ 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний хөөцийн албаны дарга Ц.Энхбаясгалан болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

2101 сар

Дүүрэгт шинээр 434 гэрэлтүүлэг, 1052 ширхэг камер суурилуулсан байна. Мөн хог хаягдал ангилан ялгах ажлыг санаачлан УБ хотын ЗАА-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж үр дүнд хүрээд байгаа аж. Эхний шат буюу сургууль цэцэрлэгүүд хог хаягдлаа ангилан ялгаж хэвшсэн байна. Одоо удаах шат буюу дүүргийн аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

1601 сар

Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит иргэдийн спортын наадамд зориулж хороодод хувиарласан 500000 төгрөгийн спортын хэрэглэл материалыг 16 хороодод гардуулж өглөө.

901 сар

“Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ыг зохион байгуулж явуулах, тооллогын ажлын зохион байгуулалтыг оновчтой болгон тооллогын асуулга, аргачлал, тооллогын нэгжийн хамрагдалт, мэдээлэл боловсруулалтын байдлыг туршиж үзэх, болзошгүй алдаа, эрсдэл, хүндрэлийг тодорхойлж ээлжит тооллогын бэлтгэлийг сайтар хангах зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны хооронд туршилтын тооллого явуулах юм.

901 сар

Засаг дарга Ж.Алдаржавхлан Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцан ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг нь сонсож, зөвлөмж өглөө.

901 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Монголын Арьс ширний үйлдвэрийн холбооны удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

401 сар

Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 хороодын иргэдэд үйлчлэх байранд 2019 оны цэргийн бүртгэл 09:00 цагт эхэллээ.

301 сар

ХУДНЭмнэлгийн захиргаанаас Хэв Хашмал ХХКомпанитай хамтран “Хүүхдийн сайн сайхны төлөө” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

3112 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Цагдаагийн I хэлтсийн хүсэлтийн дагуу эрүүлжүүлэх байранд түр саатуулагдсан иргэдэд хууль эрх зүйн хүрээнд “Зөрчлийн тухай хууль” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” “Архины хор уршиг” сэдэвт сургалтыг долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдэд явуулж байхаар болов.

3012 сар

ОСНААУГ-ын "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10"-ын дарга Г.Гантулга, Ахлах инженер А.Эрдэнэ-Ундрах нар дүүргийн Засаг даргад ажлаа танилцууллаа.

2912 сар

Шагналыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, Засаг дарга, НИТХ-ын Төлөөлөгч Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгч Р.Дамдин, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нар гардуулан, баяр хүргэлээ.

2812 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, манюкер хосолсон, англи хэл, солонгос хэлний сургалтуудын 12 дүгаар сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2018.12.28-ны өдөр зохион байгуулагдлаа.

2712 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан”-ны нэгдсэн дүнгээ гаргаж, шилдгүүдээ шагнаж, урамшууллаа.

2612 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцах цуваа Өмнөговь, Баянхонгор,Сүхбаатар аймгуудаар үргэлжилсээр энэ удаа Төв аймгийн Насан туршийн боловсролын төвийн хамт олон насан туршийн боловсролын төвийн сургалт, үйл ажиллагаатай танилцлаа.

2612 сар

Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, боловсролын хэлтэстэй хамтран сургууль цэцэрлэгийн багш, ажилчдын гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгийн эрсдэлийг үнэлэх арга зүй, гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа.

2612 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэн дүгнэж, хэлтэс, тасгийн дарга нар жилийн эцсийн тайлангаа тавилаа.

2612 сар

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар 1,2,3,12 дугаар хороодын иргэдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид тухайн хороодод хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан, иргэдийн санал бодлыг сонслоо.

2612 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь “Бүрэн хангалттай” үнэлгээ авч, Нийслэлд шилдгээр тодрон өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

2612 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан 6 Өрхийн Эрүүл Мэндийн Төвийг /2018.12.25/ өдөр шагнаж, батламж гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

2612 сар

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн алдаа оноогоо хэлэлцэх энэ үед Хан-Уул дүүрэг /2017.12.25/ өдөр Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын оны шилдэгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.

2512 сар

Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлан ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна. Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн 20 сурагчид /2018.12.24/ өдөр Захиргааны хэргийн шүүхийн танхимуудтай танилцаж, тодорхой хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо. Хүүхдүүд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхийн ногоон танхимтай танилцсан юм. Эдгээр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа .

2512 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн 9,10,13,16 дугаар хорооны иргэдийг хүлээн авч уулзалт хийлээ.

2212 сар

“Дүүргийн шилдэг хүүхэд”-ийг сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, нийслэл болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

2112 сар

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

2112 сар

“Нийслэлийн хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо”-оор Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо тодорч, шагналыг хорооны Засаг дарга А.Сүххишиг гардан авлаа.

2112 сар

Судалгаанд хамрагдсан 572 өрхөд нийт 60 тн нүүрсийг тарааж, 5 хоногийн турш түүхий нүүрс, 5 өдөр сайжруулсан түлшийг туршилтаар хэрэглүүлнэ. Мөн тодорхой цэгүүдэд хэмжилтийн төхөөрөмжтэй, хөдөлгөөнт хяналтын автомашинтай холбогдох мэргэжилтэнгүүд 24 цагийн турш хяналт тавин үр дүнг тооцон ажиллаж байна. Судалгааг 2018 оны 12 дугаар сарын 14 – 28-ны өдөр хүртэлх хугацаанд авах бөгөөд энэ сарын 28-нд үр дүнг олон нийтэд танилцуулж, цаашид агаар орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөгөө холбогдох албаныхан нэгдсэн байдлаар гаргах аж.

2012 сар

Хан-Уул дүүргийн хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж хариуцсан ажил үүргээ идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 185 хэсгийн ахлагч нарт 185 ширхэг “Nokia” маркийн гар утас, дугаарын хамт бэлэглэлээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн хэсгийн ахлагч нарын ажлын шуурхай байдал хангагдаж, хоорондоо үнэгүй ярих боломжтой болж байна.

1812 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх менежмент” сэдвийн хүрээнд хог хаягдлын мэдлэг, мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

1812 сар

Хан-Уул дүүргийн “Хүний эрхийн залуучуудын зөвлөл” сурагчдын өөрөө удирдах зөвлөл санаачлан зохион байгуулснаараа өвөрмөц тэмцээн юм. Мөн уг тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжиж оролцлоо.

1812 сар

Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт шинэчлэн нээсэн.

1412 сар

Хуралдаанаар дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

1412 сар

Америкийн эрдэмтэн А. Маслоугийн “Хэрэгцээний шатлалын онол”-оор хоол хүнс нь бидний физиологийн суурь хэрэгцээ юм. Гэвч Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн 2016 онд явуулсан “Эрүүл бус хооллолтоос үүдэлтэй өвчин эмгэгийн талаар судалгаа”-нд Монгол улсын 15-64 насны хүн амын 60% илүүдэл жинтэй, 72% цусан дахь холестерины хэмжээ ихэссэн, 4.2% чихрийн шижинтэй гэсэн дүгнэлт гарснаас үзэхэд зохистой хооллолт нь бидний хувьд тулгамдсан асуудал болохыг илэрхийлж байна.

1412 сар

Эрүүл мэндэд ээлтэй ажлын байр бий болгож, ажилчдын эрүүл мэндийг хамгаалж , хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл ажлын байр” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв “Эрүүл ажлын байр- Эрүүл зөв дадал” үйл ажиллагааны төлөвлөгөө гарган олон талт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

1312 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс дүүрэгт хэрэгжиж буй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээний ажлыг иргэд олон нийтэд цувралаар хүргэж эхлээд байна.

1212 сар

37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Улсын аварга шалгаруулах "Ногоон гэрэл-цагаан шугам" тэмцээнд Нийслэлийн тэргүүний 15-р сургуулийн баг хамт олон тэргүүллээ. ХУД-ийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс хамтран "ХҮҮХЭД АЮУЛГҮЙ БҮС-АЮУЛГҮЙ ТЭЭВЭРЛЭЛТ" сарын аян, “Машинтай эцэг, эхчүүд”-ийн сургалт, Эцэг эхчүүдийн дунд Ногоон гэрэл- цагаан шугам тэмцээн, сургууль, цэцэрлэгүүд эцэг эх, суралцагчдад зориулсан сургалт зохион байгуулан ажилласан "ХАМТ"-ын үр дүн гарч байна.

1212 сар

Ажлын байрны сахилга, дэг журам, хяналтыг сайжруулах

1112 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/384 дугаар захирамжийн дагуу мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл ажлыг ханган, мал тооллогыг 2018 оны 12-р сарын 07-ны өдрөөс 17-ны хооронд дүүргийн хэмжээнд зохион байгуулан явуулж байна.

1112 сар

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 60, 118 дугаар сургуулийн 40 хүүхдийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явцтай танилцуулж, эрх зүйн мэдлэг олгох сургалтад хамрууллаа.

1112 сар

Хан-Уул дүүргийн Цэргийн штаб дээр “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан” –ны комиссын гишүүд хуралдаж уралдааны дүнг гаргалаа.

1112 сар

Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын нарийн бичгийн дарга н.Лхагвадулам Эмнэлэг хөдөлмөр магадлалын тухай илтгэл тавьж , Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын магадлагч эмч Бямба–Өлзий Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

1112 сар

2019 онд дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хурлын төлөөлөгчид хэлэлцэн батлах юм.2018 оны 12 дугаар сарын 10-нд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Б.Цэрэнд өргөн барьсан юм.

712 сар

Бодлого зохицуулалтын хэлтсээс 2018 оны шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг 2018 оны 12 дугаар 5,6,7-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа. “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвт илтгэлийн уралдаан Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсроын сургууль, насан туршийн боловсролын төв, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд Бага, Хөгжим, Түүх Нийгэм, Математик, СӨБ, Хими биологи, Монгол хэл, Технологи, Биеийн тамир, Физик мэдээлэл зүй, Гадаад хэл, У

712 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажил хайгч залуучуудын хандлагыг өөрчлөх, ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын байртай газар дээр нь танилцуулан, ажлын ярилцлага зохион байгуулж, ажилд зуучлах, залуучуудад холбогдох мэдээ мэдээлэл өгөх зорилгоор “Автобустай аялал-Ажлын шуурхай ярилцлага” арга хэмжээг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нэгжтэй хамтран, ажил хайгч 47 залууг хамруулж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

712 сар

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол улсын хүнсний манлай үйлдвэр “АПУ” ХХК-ийн компанийн захиалгаар тус компанийн 600 орчим ажилтан, албан хаагчдад 2018 оны 12 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

712 сар

Семинарын үйл ажиллагаанд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн, Хан-Уул дүүргийн статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл оролцож, илтгэл тавьж тавьлаа. ҮСХ нь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г зохион байгуулсан.

712 сар

Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх Хууль зүй, архивын тасагтай хамтран Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс 2018 оны 10 дугаар 29-нээс 11 дүгээр сарын 26-ны хооронд зарлагдсан “Хууль бидний амьдралд” фото зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

412 сар

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төв, Нийгмийн хөгжил бодлогын хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр-“ийг тохиолдуулан дүүргийн хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд декупаж болон гар аргаар саван хийх сургалтуудыг 6,10,15 хорооны иргэний танхимд зохион байгууллаа.

412 сар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 12-р сарын 04-ний өдөр Нийслэлийн Статистикийн газартай хамтран дүүргийн 12, 13, 14 хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт зориулан мал, тэжээвэр амьтдын 2018 оны тооллогын семинарыг зохион байгууллаа.

412 сар

Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор “Оюуны өмчийг патентжуулах, Маркетинг менежмент, фэйсбүүк хандалтыг хэрхэн нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

412 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, үсчин, даалин зүү ороох оёдол, солонгос хэлний сургалтуудын 11 дүгээр сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2018.11.30-ны өдөр зохион байгуулагдлаа.

412 сар

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2017 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс үзэхэд жилд бэлгийн замаар дамжих халдварын 15 364 тохиолдол бүртгэгдсэнээс 12.3 хувь нь 15-19 насныхан байгаа нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол нь бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал гэдгийг харуулж байна.

412 сар

НУБГ-ын даргын шуурхайгаас өгсөн үүргийн дагуу байгууллагын үйлчилгээний соёл стандарт, төрийн албан хаагчийн имиж бүрдүүлэлт, ёс зүй, харилцааны ёс зүй сэдвээр хэлтсийн нийт албан хаагчдад мэдээлэл хүргэлээ.

412 сар

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, ба

412 сар

Улсын бүртгэлийн багц хууль батлагдсантай холбогдуулан иргэний улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг сурталчлан танилцуулах үйл ажиллагааг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,байгууллагуудын албан хаагчид бол

3011 сар

“Үйлчилгээний чанар аюулгүй байдал” сэдэвт насанд хүрэгчдийн тасгийн танилцуулга, “ХДХВ, ДОХ-ын эсрэг “Яг одоо шинжилгээнд...” сэдэвт ЭМБО сургалт, “Тархины харвалтаас сэргийлье” зэрэг сэдэвт сургалт явагдлаа.

3011 сар

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бяслагны MACU үйлдвэрийн үйл ажиллагаатай Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам болон холбогдох мэргэжилтнүүд, мөн дүүргийн Эдийн Засаг Төлөвлөлтийн Хэлтэсийн Төсөл Хөтөлбөрүүдийн Төлөвлөлт Хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанцэцэг нар танилцаж, үйлдвэрийн газарт ажиллалаа.

3011 сар

2018 оны XI сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6540 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7945 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр (0.3%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонин

2311 сар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн санаачилагаар Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх Монгол улсын Засгийн газрын 185, 197-р тогтоолууд, Эрүүл мэндийн нэгдлийн Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх санал бодол солилцох цаашдын хамтын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой “ОЙЛГОЛЦОЛ-ЗӨВШИЛЦӨЛ” уулзалтыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

2311 сар

Иргэний бүртгэл мэдээллийн хэлтэс 45 ном, Ахмадын хороо 31 ном, Статистикийн хэлтэс 8 ном, Спортын хороо 6 ном, Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ 30 ном, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс 9 ном , Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 10 ном , 223-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалаг 17 ном, Гэр бүл, хүүхэд,залуучуудын хэлтэс 19 ном тус тус бэлэглэлээ.

2311 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Хан-Уул салбарын дарга Л.Хангарьд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

2311 сар

“Статистикийн өдөр” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 11-р сарын 22-ны өдөр Нийслэлийн Статистикийн газартай хамтран ХААИС-ийн ЭЗБС-ийн Статистикийн III, IV курсын нийт 150 гаруй оюутнуудад статистикийн тоо мэдээлэл, түүний хэрэглээ, ашиглалтын талаар хичээл зааж, нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.

2211 сар

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна.

2111 сар

Хан-Уул дүүргийн зочлох үйлчлэх салбарын үйлчилгээний ажиллагсдыг мэргэшүүлэх, үйлчилгээний үндсэн технологи эзэмшүүлэх зорилготой ажлын байран дахь мэргэшүүлэх онол, практикийн сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв”-тэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

2111 сар

“НОМЫН ӨГЛӨГ” хандивын аяныг зохион байгуулсан. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, албадын ажилтан албан хаагчид нэгдэж уран зохиолын болон танин мэдэхүйн номуудыг хандивлаж аяны үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

2111 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв хамтран “Хүний эрх” форум”-ыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

2011 сар

Харилцааны ур чадвар гэдэг нь бусад хүмүүсийг ойлгох, өөрсдийгөө бусдад ойлгуулахад тус болдог ур чадваруудыг хэлнэ. Хэлж ярих болон сонсохоос гадна хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын дохио зангаа, үйл хөдлөл гэх мэт хүний мэдрэмж ба хандлагыг илэрхийлдэг далд утга агуулсан юмуу, хэлсэн үгний утгыг гүнзгийрүүлдэг дохионууд харилцааны ур чадваруудын дотор багтдаг. Харилцааны ур чадвараа сайжруулахын тулд дараах алхамуудыг өдөр тутмын харилцаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлээд үзээрэй.

2011 сар

Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтийн байранд явагдсан бөгөөд Удирдлагын академийн багш Доктор, Дэд профессор Д.Байгал, Доктор, Дэд профессор Н.Цолмонтуяа, Доктор Профессор Б.Уранцэцэг, Доктор, Дэд профессор Т.Алтанцэцэг, доктор М.Амартүвшин, Р.Мухийт нар лекц, ярилцлагын хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан.

2011 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна.

2011 сар

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр дүүргийн Спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

2011 сар

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО хамтран 2018 оны 4 сард ХУД-ийн албан байгууллага, аж ахуй нэгжүүдээс авсан бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд 513 хүн хамрагдсанаас 35% нь хангалттай буюу бие бялдрын түвшин сайн.

2011 сар

Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга болон 152 хэсгийн ахлагч нарт дүүргийн Соёлын ордоны их танхимд нийт 187 иргэнд мэдээ мэдээлэл өглөө. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 14-нд дүүргээс алслагдсан 13 дугаар хороо /шувуун фабрик/, 14 дүгээр хороо /Өлзийт хороо/-ны иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл 80 гаруй иргэнд тус тус мэдээллийн цаг зохион байгуулж, шинэ багц хуулийн зохицуулалтын гарын авлагыг бүртгэлийн төрөл тус бүрээр 1000 ширхэгийг хэвлэж тараалаа.

1911 сар

Хүний эрхийн талаарх мэдлэг боловсролыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, тэгш боломж нэр төртэй амьдралынхаа төлөө зоригтой тэмцэх, нийгэмд оролцох оролцоог сайжруулах, түүнд хүрэх арга замыг нэмэгдүүлэхэд оршино.

1711 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн.

1711 сар

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, Албан бус-Насан туршийн боловсролын төвүүд хамтран нийт ажилтнуудын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдтэй харилцах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Харилцааны ёс зүй” ” сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

1711 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтын ажиллагааны хүрээнд зорилтот өрхийн амьжиргаа сайжруулах, тэдний нөөц боломжийг нээн илрүүлэн чадавхид тулгуурлан хөгжүүлэх зорилгоор 36 сар буюу 3 жилийн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.

1611 сар

“Статистикийн өдөр” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 11-р сарын 16-ны өдөр дүүргийн 15 дугаар дунд сургуулийн 12-р ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл зааж, сургалт зохион байгууллаа.

1611 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс залуучуудын иргэдийн оролцооны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ирээдүйд зөв сонголт хийх, хариуцлагатай иргэн байх хандлагыг төлөвшүүлэх болон нийгмийн идэвх оролцоог нь сайжруулах зорилгоор “Улс төрийн боловсролын аян”-ы хүрээнд “Иргэдийн оролцоо” сэдвээр өглөөний зочин уулзалт ярилцлагыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

1611 сар

Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор –ХУДНЭ-г тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр “Чихрийн шижин өвчин гэж юу вэ?” сэдвээр хэвтэн эмчлүүлэгчдэд радио үзлэгээр мэдээлэл өгч, чихрийн шижин өвчний тайлбар хуудсыг эмчлүүлэгч нарт өдрийн хоолтой хамт тараан мэдээлэл сурталчилгааг явуулж, нийт 203 хүн хамрагдсан байна.

1611 сар

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.6 "Мэргэжлийн урлагийн байгууллагуудыг дэмжин “Урлагийн хот Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ" заалтын дагуу Хүүхдэд зориулсан уран бүтээлийн Улсын XI уралдааныг зохион байгуулав.

1511 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн. Ингэсэнээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг цаг алдалгүй хүлээн авч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучлах нийгмийн ажил үйлчилгээнүүд мэргэжлийн түвшинд хийгдэх боломж бүрдсэн юм.

1511 сар

ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

1311 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд 19-34 насны ажил хайгч 32 иргэн хамрагдаж, ”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд 17 залууг байнгын ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.

1311 сар

Сургалтаар гэр бүл дэх эцэг эхийн харилцаа нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болох, гэр бүлийн харилцаанд эерэг хандлагыг хэрхэн төлөвшүүлэх арга замууд, хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга барил, эцэг эхийн тоомжиргүй хэлдэг үгс хүүхдийн өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг болохыг эцэг эхчүүдэд зөвлөв.

1311 сар

Тус сургалтыг Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нар нээж, хүн ам, өрхийн мэдээллийн сан түүний хэрэглээ, өрхөд суурилсан судалгаа, ач холбогдол, анхан шатны бүртгэлд анхаарах асуудал, хүн ам, орон сууцны тооллого-2020-ын агуулга, чиглэл, ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээлэл, ойлголт сэдвээр Үндэсний статистикийн хорооны албан хаагчид мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

1211 сар

2018 оны 11 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд “Сүлд” спорт хорооны зааланд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын футзалны аварга шалгаруулах тэмцээн болж, шилдэгүүдээ тодорууллаа. Тус тэмцээнд нийслэл, орон нутгийн хөлбөмбөгийн тэмцээнд тасралтгүй амжилттай орол

911 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “СТАРТ АП” арга хэмжээ зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

711 сар

Нийслэлийн аварга шалгаруулах иргэдийн спортын их наадмын шигшээ тэмцээнүүдэд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр шагналт 4 дүгээр байрт шалгарлаа.

711 сар

"ТА ХЭНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?" гэж асуумаар санагдлаа. Танд хамгийн ойр байдаг хэн бүхний өмнө та хариуцлага хүлээх ёстой болдог. Гэтэл бид энэ тухай мартсан байх тохиолдол олон бий. Иймд энэ ойлголтыг сэдэл болгон сануулж, ямарч цаг үед та хариуцлагатай байх ёстой гэсэн чухал ойлголтыг өнөөдөр зохион байгуулагдсан "Иргэний хариуцлага" сургалтаас сонсож авлаа. Хан-уул дүүргийн Албан Бус-Насан Туршийн Боловсролын Төв

711 сар

Улаанбаатар хотод 8 магнитудын хүчтэй эхлүүллээ. Хүн амын дийлэнх хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгийн аюул тохиолдож, нийслэлийн тал хувь нь гамшигт өртөж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн цагийн байдлыг сургуулийн удирдагчаас өгснөөр команд штабын танхимын сургууль өглөөний 09.00 цагт эхэлж, үүссэн нөхцөл байдал, гамшгийн эрсдлийг үнэлэх, хойшлуулшг

611 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсролын агуулгын хүрээнд иргэдэд харилцааны соёл, ур чадварын талаар мэдлэг олгож, өдөр тутмын амьдралд эерэг зөв дадал, хэвшил бий болгох зорилгоор “ Хамт олны харилцаа” сэдэвт сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

611 сар

БСШУСЯ-ны хамт олны санаачлагыг Шинэ анагаах ухаан их сургууль, Идэр их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль, Улаанбаатар Олон улсын их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн удирдлага, хамт олон дэмжин оролцож гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, өвлийн хүнс, түлш, хүнсний тусламж гардууллаа.

611 сар

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II хэлтэс болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

611 сар

ТА БҮХЭН УРАЛДААНЫ УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАНА УУ?

611 сар

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс НИЙГМИЙН ДААТГАЛ- МИНИЙ МЭРГЭЖИЛ ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцлоо.

611 сар

2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн есөн хөлт цагаан тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргасан байдаг. Тус зарлигийг иргэд олон нийтэд үйлчилдэг төрийн байгууллага аж ахуйн нэгжүүд сурталчлан таниулах үүрэгтэй.

511 сар

ХУНЭмнэлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай хүүхдийн ор болон матрас, хүүхдийн хоолны ширээ, дуслын хөл, өвчтөний шүүгээ зэргээр хангасан байна. Ингэснээр хүүхдэд ээлтэй эрүүл тохилог орчин бүрдсэн сайхан үйл ажиллагаа боллоо.

511 сар

Хан- Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан оюутан залууст хуримтлалын талаар мэдлэг ойлголт өгч, зөв дадал хэвшил бий болгох зорилгоор Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран ШУТИС-ийн Мех.ТС-ийн Мсүт-ийн 210 оюутанд 2018.11.01-ний өдөр сургалт зохион байгууллаа.

511 сар

“ЗӨВ ҮЗЛЭГ-ЗӨВ ОНОШЛОГОО-ЗӨВ ЭМЧИЛГЭЭ-ЗӨВ БРЭНД” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг дүүргийн хэмжээнд анх удаа 2018 оны 11-р сарын 03-ны өдөр “ТЭСО” корпорацийн сургалтын танхимд зохион байгууллаа.

511 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран тус хорооны “Зорилтот өрхийн бүлэг”-т чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус бүлэгт дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтойч ажлын байр олдохгүй байгаа хөдөлмөрийн насны иргэд байгдаг тул Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг явуулж 21 иргэн хамрагдлаа.

211 сар

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлж буй замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

211 сар

ЗөвлӨгөөнийг эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн, сувилагч тусгай мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтан гэсэн үйл ажиллагааны төрөлжсөн хэлбэрээр хийсэн байна. Зөвөлгөөнөөр хөтөлбөрийн орц , үйл ажиллагаа, гарц, үр дүн, үр ашиг, үр нөлөө, тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэр гаргасан байна.

211 сар

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.

211 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Бүтээл төрөх агшин” сургалтын тайлант өдөрлөг дүүргийн Соёлын ордонд боллоо.

211 сар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 11-р сарын 1-ны өдөр "Статистикийн үйл ажиллагааг сурталчлах өдөр"-ийг дүүргийн иргэдэд үйлчлэх тав байрны “Нэг цэгийн үйлчилгээний төв ”-д зохион байгууллаа.

211 сар

8 цэцэрлэгийн 70 гаруй багш нар оролцож, авьяас ур чадвараараа бусдыг манлайлан Б.Оюунцэцэг эрхлэгчтэй 49-р цэцэрлэг 1 байр, Ж.Болортуяа эрхлэгчтэй 65-р цэцэрлэг-2 байр, С.Гэрэлмаа эрхлэгчтэй 134-р цэцэрлэг 3 байранд тус тус шалгарлаа.

3110 сар

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан Нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан байгууллага, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан албан хаагчдийг шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

3110 сар

'Асуудал ба шийдэл' аяны хүрээнд Нийслэлийн 152 хорооны Хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зохион байгуулдаг уламжлалтай.

3110 сар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн албан хаагчдын хүсэлтээр 2018 оны 10-р сарын 31-ны өдөр Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар сургалтыг хууль, эрх зүйн боловсролын багш С.Баянцагаан хөтлөн явууллаа.

3110 сар

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

3110 сар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч баталсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Шөнийн хяналт” тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

3010 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, үйлдвэр эрхлэгчдэд хэрэгцээтэй үйл ажиллагаа явуулахыг зорьдог.

3010 сар

Нийслэл хотын 379 жилийн ой, Нийслэлд архивын салбар үүсч хөгжсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Нийслэл, дүүргийн Тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн" 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

3010 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Тохижилт, үйлчилгээг сайжруулах жил”, “НЭГ ХЭЛТЭС-НЭГ АЖИЛ” ажлын хүрээнд ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“АДРА” ОУБайгууллага, 5, 6 хороодтой хамтран “1М2 ЭКО АЯН”-ыг 03 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулан ажиллалаа.

3010 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулагдсан “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аяны хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй хамтран Эко клубын багш, сурагчдад хог ангилан ялгах үйл ажиллагаа болон хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцах аялалыг зохион байгууллаа.

2910 сар

Нийслэл хот руу орох малын шилжилт хөдөлгөөнийг зогсоосны дагуу Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх гэсэн 3-н тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн 400 гаруй амьд хонийг буцаан, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсээс өгч ажилласан байна.

2910 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. Хан-Уул дүүргийн 16 хорооны 16 насанд хүрч буй 120 залуучууд иргэний үнэмлэх болон дүүргийн Засаг даргын хүндэтгэлийн “Дурсамж”-ын хамт гардан авлаа.

2510 сар

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00, 14:00 цагуудаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй толилуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

2510 сар

Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэн зохион байгуулагддаг тус уулзалтын 2018 оны хамгийн сүүлийн уулзалт арьс шир, гар урлал үйлдвэрлэгчдийн дунд амжилттай зохион байгуулагдаж 30 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцлоо.

2510 сар

Уг арга хэмжээгээр гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хосууд бие биенээ хүндэтгэж, гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлан бат бэх гэр бүлийг бий болгох, үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, үнэнч шударгаар ажиллаж амьдрах, өвөг дээдсээ хүндлэх, өв уламжлалыг даган зөв төвшин гэр бүл болгох талаар мэдээлэлийг давхар өглөө.

2410 сар

"ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД ..." сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтыг цувралаар зохион байгуулж байгаа.

2410 сар

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү болон хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр “Дэмжлэг” тусгай арга хэмжээний хүрээнд “Гэрээт харуул хамгаалалтын албадтай” хамтран эргүүлд ажиллах томилгоо гарган ажиллаж байна.

2410 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ээлжит сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

2410 сар

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдлаа.

2410 сар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран 2018 оны 2-р ээлжийн цэргийн жинхэнэ албанаас халагдсан болон цэргийн албанд татагдаад түр чөлөөлөгдсөн иргэдийг хүлээн авч, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө өгч, ажлын байр санал болгон, зуучлах ажлыг зохион байгууллаа.

2310 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв цэргийн насны залуучуудад насан туршийн боловсролын үйлчилгээг сурталчлах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, хорт зуршлаас татгалзах хандлага төлөвшүүлэх зорилгоор “Хорт зуршлаас холхон байя” сургалтыг 2018 оны II дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр буюу 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд 18-27 насны 592 залуус хамрагдаж хорт зуршлын өртөөгөөр аяллаа. Сургалтаар:

2310 сар

Хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэд та бүхнийг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаанд оролцохыг уриалж байна.

2310 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 10 дугаар сургууль, 230,189 дүгээр цэцэрлэгтэй хамтран “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо” сэдэвт зөвлөгөөний хүрээнд нийт эцэг эхчүүдэд 2018 оны 10 дугаар сарын 12,13, 18-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар:

2310 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 11 сарын сургалтад иргэд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг урьж байна.

2310 сар

Хүүхдийнхээ тухайн насны онцлогыг мэддэг байх нь хүүхдээ хүмүүжүүлэх, хүсэл сонирхолыг хүндэтгэн ойлгож харилцах, насанд нь тохирсон үүрэг хариуцлагыг ухамсарлуулахад маш чухал. Бага насны хүүхдэд үсэрдэг, орилдог, зөрүүдэлдэг үеүүд байхаас гадна тоглоомоо эвддэг үе ч гэж байдаг.

2310 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Ахмадын хороотой хамтран ахмадын хорооны дарга нарт 2018.10.19-ний өдөр “Хувийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусдыг сонсох чадвар” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар:

2310 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын VII их наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж 2018 оны 10 сарын 21-нд софт волейболын төрлөөр 12 хорооны 72 иргэнийг хамрууллаа.

2310 сар

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/333 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, иргэд, сургууль, цэцэрлэг, СӨХ, их, дээд сургууль, коллежийг хамруулан 10 дугаар сарын 20-ны өдөр “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгууллаа.

2210 сар

Нийслэлийн 379 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 52-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

2210 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Боловсролын хэлтэс, “Орчлон” сургуультай хамтран Нийслэл хот үүссэн байгуулагдсан 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Алтан хулгана” компьютерийн ур чадварын тэмцээнийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 16 цэцэрлэгийн багш нар компьютерийн мэдлэг ур чадвар, мэдээлэл технологийг ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага боловсруулах, цахим орчныг ашиглан сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хамтран туршлага судлах зорилготойгоор тэмцээнийг явуулж дараах байруудыг эзэллээ. Үүнд: Компьютерийн ур чадварын тэмцээнд:

2210 сар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2210 сар

Амралтын өнгөрсөн өдрийг Хан-Уул дүүргийн төрийн байгууллагын албан хаагчид дүүргийнхээ цэвэр цэмцэгэр байдалд анхаарал хандуулан нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, үр бүтээлтэй өнгөрүүллээ.

1910 сар

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг.Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.

1810 сар

"Стресс менежмент" сургалтыг ХУДЭМТөвийн сэтгэл зүйч Б.Ариунцацралтай хөтлөн зохион байгууллаа. Энэхүү сургалтаар стрессээс урьдчилан сэргийлэх, стрессээс хэрхэн ангижрах мөн төсөөллийн сэтгэл зүйн дасгалыг зааж сургалаа. Тус сургалтанд хамрагдсанаар эмч эмнэлгийн ажилтнууд стресс менежментийн аргуудаас суралцан дадал хэвшлээ сайжруулах талаар ахиц гаргасан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Сургалтанд 80 гаруй ажилтан хамрагдлаа.

1810 сар

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Үндэсний Статистикийн хорооноос байшин орон сууцны туршилтын тооллогыг Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд 2018 оны 10-р сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдлаа.

1810 сар

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн ээлжит сургалтанд Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч 5 иргэн хамрагдаж амжилттай төгслөө. Хүсний дэлгүүр болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ажлын цагаан бээлийн үйлдвэрлэдэг зэрэг өөрийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацааг өнгөрсөнч “бизнес эрхлэгч” гэдэг талаасаа өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэх зорилгоор дээрх үйлдвэр эрхлэгч нар маань энэ удаагийн сургалтанд хамрагдаж үр дүнгээ үзлээ.

1810 сар

ХУД-ийн Улсын Бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Сайхны тухай ойлголт, Санхүүгийн боловсрол” сэдвээр мэдээллийн цаг зохион байгууллаа. Сургалтаар Сайханы тухай ойлголт сэдвийн хүрээнд албан хаагчдыг 4 багт хувааж, сайхны 4 ангилал / урлагийн сайхан, нийгмийн сайхан, байгалийн сайхан, аж байдлын сайхан/-тай танилцаж, бусаддаа ойлгуулахдаа хөгжилтэйгээр дуу, шүлэг, зохиомж ашиглан танилцууллаа. Мөн сургамжит өгүүллэг дээр ажиллаж, аливааг өнгөн талаас нь бус дотоод сайхан талаас нь харах хэрэгтэй тухай мэдлэгтэй болсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

1810 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжилгүй иргэд, ажлын байран дээрээ хөгжих боломжийг тус төвийн компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтаар олгодог билээ.

1710 сар

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж Хан-Уул дүүрэг шилдэгийн шилдэгээр шалгарлаа.

1710 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хороодод ажиллаж байгаа Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбогдон шинээр гарсан хууль тогтоомж, шийдвэрүүд, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт мэдээлэл өгч чадавхижуулах зорилгоор сургалт зохион байгуулагдлаа.

1710 сар

Хан-Уул дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулж, тэдний ашиг орлогыг өсгөх зорилгоор зохион байгуулагддаг “Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор 2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд дүүргийн Соёлын ордонд явагдах гэж байна.

1710 сар

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд “Сайн дурын ажилтан бэлтгэх 3 дахь удаагийн үндсэн сургалт боллоо.

1710 сар

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

1710 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хувиараар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

1610 сар

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр нар оролцсон.

1610 сар

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, МУ-ын Гавъяат тамирчин М.Бундмаагийн нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Хархорин суманд 2018 оны 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

1610 сар

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 2018 онд мал бүхий 10-н хорооны 76 өрхийн 2493 малыг зөвшөөрсөн бүс нутагт 100% нүүлгэн шилжүүлсэнтэй холбогдуулан дүүргийн 12, 14 дүгээр хороо нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүстэй хил залгаа, малчид 100 хувь эрчимжсэн аж ахуйд шилжээгүй, уламжлалт хэлбэрээр мал аж ахуйг эрхлэн, малаа эзэн, хариулгагүй бэлчээж байгаа нь хүн ам ихээр төвлөрсөн хороодод мал амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсээд байна.

1610 сар

“Экобин” хогийн сав нь эвгүй үнэр гарахгүй, өвөл хөлдөхгүй, хог тарж орчныг бохирдуулахгүй, шавьж мэрэгч орохгүй, тагны дотор талд гал мэдрэгч унтраагчтай тул галын аюулгүй, хог тээвэрлэх машиныг хол байрлуулж ачих боломжтой зэрэг олон давуу талтай ухаалаг, эдийн засгийн хэмнэлттэй зөв шийдэлтэй хогийн сав юм.

1610 сар

Хан-Уул дүүргийн оршин суугч хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээс эдгээр хөтөлбөрт хамрагдан, санхүүгийн дэмжлэг авч, ажлын байраа өргөтгөж байгаа иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах, борлуулалтаа яаж нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд хэрхэн нэвтрэх тухай харилцан санал солилцсон хэлэлцүүлэг боллоо.

1610 сар

Сагсан бөмбөгийн тэмцээнд дүүргийн 12 хорооны эрэгтэй эмэгтэй тамирчид өрсөлдсөнөөс: Эмэгтэй 1-р байрт 2 дугаар хорооны баг, 2-р байрт 11 дүгээр хороо, 3-р байрт 1 дүгээр хорооны баг, эрэгтэй 1-р байрт 16 дугаар хорооны баг, 2-р байрт 2 дугаар хорооны баг, 3-р байрт 8 дугаар хорооны багууд тус тус шалгарсан.

1210 сар

Санамж бичгийн хүрээнд хоёр дүүрэг сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүлж эхний байдлаар Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 4-6 дугаар ангийн 5 хүүхдүүдийг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулж, Мусашимураяама хотод зохион байгуулагдах соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцуулахаар боллоо. Сонгон шалгаруулалтанд нийслэл, дүүрэгт урлаг, спортоороо бусдыгаа тэргүүлдэг сурагчид шалгарсан бөгөөд тус хотын соёл, урлагийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн авьяаслаг хүүхдүүдийг төлөөлөн оролцох юм.

1210 сар

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс өсвөр насны охидыг болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх чадвар, охидод эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний дуу хоолойг сонсох, тулгамдаж байгаа асуудлаар нь сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх зорилгоор БИД НЭГ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД уриатайгаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

1210 сар

Нийслэл хотын 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль-2018” нэрийн дор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран ирэх бямба гаригт буюу 10 дугаар сарын 13-нд зохион байгуулах гэж байна.

1210 сар

Энэ удаад дүүргийн Албан Бус Насан Туршын Боловсролын Төвтэй хамтран "Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга" болон "Жендэрийн тухай ойлголт" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

1110 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн санаачлагаар дүүргийн 9,10,16 дугаар хорооны иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг доороос хүргэх зорилгоор “Халамжаас хөдөлмөрт” явуулын өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

1110 сар

2018 оны X сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6210 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр (0.3%), үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр (0.5%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 50 төгрөгөөр (0.8%), хонины цул махны үнэ 80 төгрөгөөр (1.2%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

1110 сар

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

1110 сар

Тус үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 гаруй хүн 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр идэвхтэй оролцлоо.

1010 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд сурталчилан таниулж улмаар орлого ашгийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулдаг бөгөөд үүний нэг нь үзэсгэлэн худалдаа юм.

1010 сар

Та суралцахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд

910 сар

Өдөрлөгийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Триатлоны холбоо, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Иргэдийн спортын VII наадмын тэмцээнд оролцогч иргэд зэрэг 20 байгууллагын 450 гаран иргэд оролцож үйл ажиллагаагаа сурталчилж ажиллаа.

910 сар

Хан-Уул дүүргийн иргэдийн спортын VII их наадмын хийн дасгал, аэробикийн тэмцээн 2018 оны 10-р сарын 07-нд дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж 7 хорооны 250 гаруй иргэд 4 төрлийн дасгал, 2 насны ангиллаар авъяас чадвараа дайчлан өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр Гимнастикийн олон улсын мастер, 34 сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, Хан-Уул эрүүл мэндийн төвийн арга зүйч хийн дасгалын багш Д.Соёлмаа нар ажиллалаа. Тэмцээний хийн дасгалын ахмадын ангилалд:

910 сар

Суралцагчид сургалтанд хамрагдсанаар замын хөдөлгөөнд соёлтой оролцох, эрсдлээс хамгаалах 13 дүрэм гэж юу болох, түүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар өөрийн гэсэн мэдлэгтэй боллоо.

910 сар

Энэхүү зорилгын хүрээнд ерөнхий боловсролын 115, 75-р сургуулиудад 10 дугаар сарын 2, 4-ний өдрүүдэд сэтгэл зүйчийн үйл ажиллагааг таниулах, сургуулиудад сэтгэл зүйч ажиллах хэрэгцээ байгаа эсэхийг судлах, сурагчид өөрийн хүсэлтээр сэтгэл судлаачтай уулзаж зөвлөгөө авах, бүлгийн ярилцлага хийх ажлуудын зохион байгууллаа.

910 сар

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын VII их наадмын олс таталтын тэмцээн жанжин Сүхбаатарын талбайд 2018 оны 10 дугаар сарын 06-нд болж дүүргийн 10 хорооны 180 иргэнийг хамрууллаа. Эрэгтэйчүүдийн:

910 сар

Сургалтын онцлог нь хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кинонд тулгуурлан дүрд дүгнэлт хийх, үйл явдлыг ургуулан төсөөлөх, баатруудыг өнгөөр будуулж, нэр өгүүлэн ярилцуулж, дүгнэлт хийх аргуудаар явагддаг сэтгэхүйн цогц үйлийг хэвшүүлэхэд чиглэгддэг сурах үйлийг цогцоор нь шийдсэн харах,сонсох,ярих,бүтээх гэсэн чадваруудыг багтаасан сургалт юм.

810 сар

Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдардах ажилтнуудад болон нийт ажилтнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид , малчдад зориулсан “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ” 2018 оны 10 дугаар сарын 9 , 10, 11-ний өдрүүдэд Хан-уул дүүргийн Соёлын ордонд болно.

510 сар

Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” буюу бидний ярьж заншсанаар орон сууцны конторынхон маань Нийтийн аж ахуйн 87 жилийн ой, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар байгуулагдсаны 71 жил, салбар төв байгуулагдсаны 54 жилийн ойн баяраа ажлын амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

510 сар

“Нийслэлийг эрчим хүчээр хангах алба”-тай хамтран мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу штаб, мэргэжлийн ангийн үйл ажиллагаа чиг үүрэг сэдвээр танхимын сургалт, гамшгийн үед дайчлагдан ажиллах автомашин, техник хэрэгслийн үзлэг, аврах олсоор уяа зангидах дадлагыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.

510 сар

Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар болон Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа хамтран 2018 оны 10-р сарын 02-ны өдөр “Эрүүл хооллолт-Эрүүл ажлын байр” сэдэвт хоол, шим тэжээлийн зөвлөгөө өгөх өдөрлөгийг ХУДүүргийн ЗДТГазрын байранд зохион байгууллаа.

510 сар

Хан – Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих аж.

410 сар

15 дугаар сургуулийн хамт олон маань 2018 оны Нийслэлийн тэргүүний сургуулиар шалгарсан нь бид бүгдийн хамтын ажиллагаа, боловсролын салбараа тэргүүлэх салбар хэмээн дэмжиж ажилладгийн үр дүн гэж үзэж байна. Ингээд дүүргийнхээ Боловсролын салбарын цэцэглэлт, хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай илүү ихээр хөдөлмөрлөж боловсролын салбарын түүчээ болон ажиллаж байгаа Та бүхэндээ шинэчлэлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх үйлсэд тань амжилт хүсэе” хэмээлээ.

410 сар

Хан-Уул эрүүл мэндийн төвийн статистикийн эмч З.Туяагийн санаачлан хэрэгжүүлсэн “Хан-Уул дүүргийн ЭМТ цэрэг татлага, цэргийн эрүүлжилт судалгааны програм” бүтээл шилдэг 20 бүтээлийн нэгээр шалгарч, “Сайн туршлага-2018 “ санд бүртгэгдэн гэрчилгээ авлаа.

410 сар

Тэмцээний нээлт хаалтын ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын орлогч Э.Түвшин, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Жаргалсайхан, хороодын Засаг дарга нар холбогдох албаны хүмүүс оролцлоо.

210 сар

Онцгой байдлын газрын даргын баталсан А/94 дугаар “Автомашин техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг томилох тухай” тушаалын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангиудад хийгдсэн шалгалтын ажлын хэсгийн ах

210 сар

Боловсролын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд ашиглагдах VI-XI ангийн сурах бичгийг үйлдвэрийн үнээр борлуулах ажлыг зохион байгуулж байна. Сурах бичиг хэвлэх компаниуд дараах хуваарийн дагуу хэвлэсэн сурах бичгээ борлуулах болно. Үүнд:

210 сар

Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны 55 залуучууд оролцож, 49 бизнес санаа дэвшүүлснээс, хамгийн шинэлэг, шилдэг 15 санаа шалгарсан.

210 сар

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3 дугаар улирлын сахилга ёс зүйн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

210 сар

Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг болов уу? Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилж хэдий ч бидний эрүүл мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах улмаар цусны даралтад зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хүчин зүйл нөлөөлнө. Энэ удаад хэрхэн зөв суух вэ гэдэг дээр зөвлөгөөг өгье.

210 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжилгүй иргэд, ажлын байран дээрээ хөгжих боломжийг манай компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтаар олгодог билээ.

210 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын их наадмын ширээний шагайн наадгай тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 29 -нд дүүргийн спортын хорооны зааланд болж 12 хорооны 170 гаруй иргэдийг хамрууллаа.

210 сар

Та хүүхдийнхээ тухай хэр ихийг мэдэх вэ? Та хүүхэдтэйгээ чөлөөтэй харилцаж түүний хүсэл сонирхол,хэрэгцээ,түүнд тулгарч буй асуудал, бэрхшээлийг олж харж тусалж дэмжин хүүхдийнхээ хувьд асуудал тулгарахад хамгийн эхэнд хандах итгэлтэй нэгэн байж чаддаг уу?

2809 сар

Нийтийг хамарсан ажлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, автобусны буудал орчмын түгжрэл, явган хүний гарц зэрэгт хяналт тавьж, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор, тус хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч 10 иргэнийг ажиллуулж байна.

2809 сар

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах мэдлэг, дадал олгох зорилгоор дүүргийн хэмжээнд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.

2709 сар

Сургалтанд “HR Consalting” фирмийн захирал Ш.Баярмагнай, Ц.Онон, Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал нар хөдөлмөрийн харилцаа, удирдлагын сэтгэл зүй, хүний нөөцийн ёс зүй зэрэг сэдвүүдээр сургалт хийж, хэлэлцүүлэг явууллаа.

2609 сар

Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл Мэндийн Төвийн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээ /2018.09.26/ өдөр боллоо.

2509 сар

2018 оны 09 дүгээр сарын 25-нд өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд Хан-Уул дүүргийн сайн дурын үйл ажиллагааны төвөөс “Сайн дурын үйл ажиллагааны тухай ойлголт, ач холбогдол давуу талуудыг таниулах замаар сайн дураараа нийгмийн шийдвэрлэх асуудалд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор дүүргийн 1-16-р хороодын 40 гаруй иргэнд “Сайн дурын ажилтан бэлтгэх үндсэн сургалт”-ыг зохион байгууллаа.

2509 сар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн төсөл хүлээж авах хугацаа дуусахад 7 хоног үлдлээ.

2509 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 9 дүгээр сарыг “Бүтээлч хамт олон” сарын аян зохион байгуулж, өрх толгойлсон Б.Уянга бүсгүйг өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болголоо.

2409 сар

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу ТЭЦ-3 ТӨХКомпани, Цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК, Эрчим сүлжээ ХХК зэрэг байгууллагуудад хяналт шалгалт ажлыг зохион байгуулж байна.

2009 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 10 дугаар сарын сургалтад иргэд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг урьж байна. Манай төв нь багшлах боловсон хүчин, суралцах орчин, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай сургалтууд насны хязгааргүй, үнэ төлбөргүй, сертификат олгогдоно.

2009 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор номын сангийн үйлчилгээг тогтмол үзүүлсээр ирсэн билээ. Энэ удаад номын фонд баяжуулах ажлыг маань дэмжин ХУД-ийн 2-р хорооны "Худалдаа хөгжлийн банк"-ны салбарын захирал Б.Баясгалан түүний хамт олон 100,000 төгрөгний дэмжлэг үзүүлсний дагуу Д.Гармаа “Хүсэл мөрөөдлийн тууж”, Д.Гармаа “Хадан хотын мангаанууд”,

2009 сар

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ё.Бумдарь “M2BPGi өвөрмөц уургийг цусны ийлдсэнд тодорхойлсон судалгаа” Хоёрдугаар байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Бодлого

1909 сар

Сургалтын хөтөлбөрийг хангасан цэргийн дүйцүүлэх алба хаагчдад гэрчилгээ гардуулах төгсөлтийн арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр хүрэлцэн ирж, төгсөлтийн гэрчилгээ гардуулсан.

1909 сар

Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгийн гамшгаас хамгаалах албаны мэргэжлийн ангиудад “Иргэн би аврагч” сэдэвтэй чадавхижуулах сургалт 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр боллоо.

1909 сар

Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ажил танилцуулах өдөрлөг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төв “Мишээл” салбарт 10:00 цагт эхлэнэ. Үүнд: 10:10-12:00 Нийслэлийн иргэдэд Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт, санал хүсэлт болон эзэмшиж буй газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хүсэлтийг хүлээн авна.

1809 сар

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадын хамтран зохион байгууллаа.

1809 сар

Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар хүүхдүүдээ нэг өдөр ч болов салхинд гаргаж, ан амьтадтай танилцуулах зорилгоор Нийслэлийн жишиг цэцэрлэгт хүрээлэн буюу “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг зорих болжээ.

1809 сар

Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/785 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

1709 сар

Суралцахыг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ.

1709 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Ногоон Ази” ТББ , Нийслэлийн байгаль орчны газартай хамтран иргэдийн оролцоог дэмжих, монгол орны цөлжилт, гоёлын мод бут, сөөг жимсний модыг хэрхэн тарьж ургуулах талаар сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Үүнд: Монгол орны цөлжилт уур амьсгалын өөрчлөлт сэдвээр ШУА-ын Газар зүй, Гео-Экологийн хүрээлэнгийн докторант Батсайхан хөтлөн явуулсан бол гоёл чимэглэлийн мод сөөг бутыг хэрхэн тарих аргачлалыг ШУА-ын Газар зүй,Гео-Экологийн хүрээлэнгийн судлаач Баттулга хөтлөн явуу

1709 сар

Хан-Уул дүүргийн дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Баянбямба Интернет, фейсбүүк, орчинд өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ““UNFPIEND”” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 11.00-14:00 цагийн хооронд ХААИС-ийн багш ажилчид, оюутануудад сургалт, нөлөөллийн ажлыг зохион явууллаа.

1409 сар

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг хогын цэг дээр хог ялгаж, ялгасан хогоо ченжүүдэд тушааж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулж байгаа иргэдтэй Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга Б.Дагвадорж, өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү,12-р хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гансүх, Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан Хаган Богда НҮТББ-ын тэргүүн Б.Алтанбаяр нар уулзаж, ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

1409 сар

Онцгой байдлын хэлтэс, МХХ, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлгүүдээс хамтарсан ажлын хэсэг өнөөдрийн байдлаар, постоор дамжин өнгөрсөн 113 тээврийн хэрэгсэл, 67 зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы мах нэвтрүүлэхгүй байх, өвчлөл үүсэх аюулаас сэргийлж байна. Иргэдийн дунд эмчилгээний зориулалтаар тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх мэт түүхий эдийг боловсруулалгүй идэх, залгих зохисгүй хэрэглээ одоо ч багасахгүй байгааг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

1409 сар

Зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөл”-ийн хүрээнд ХУД- ийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, бусдын хүчирхийлэлд автахаас урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдэд эргүүл хийх зорилгоор хөдөлмөрийн насны 20 хүнийг хамруулан, иргэдийн 2 бүлгийг зохион байгуулан ажиллуулж эхэллээ.

1409 сар

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам БНСУ-ын Чүнжү хотод зохион байгуулагдаж байгаа наадамд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

1409 сар

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг билээ.

1409 сар

Гамшгаас хамгаалах хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдалд шалган туслах үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

1409 сар

2018 оны 09 дүгээр сарын 13-ны энэ өдөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн хэлтэс албадын дарга нар 13 дугаар хороонд хороонд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.

1209 сар

Бүсчилсэн хэлбэрээр Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалт явагдаж байна.

1109 сар

Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациос “Борнуур-аглаг бүтээлийн хийд" эко аялал буюу хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нарын уулзалтанд Хан-Уул дүүргийн ЖДҮДТ, Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН-ийн төлөөлөл, өрхийн тариалан эрхлэгч нийт 8 иргэн оролцлоо.

1009 сар

Аялалд нийт 41 залуучууд хамрагдаж, 170 гаруй нээлттэй ажлын байр бүхий үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК, “Живэртийн оргил” ХХК-ны Шар доктор үйлдвэртай танилцлаа.

1009 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн иргэдийн спортын явган аялалын тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 08-нд 09:00 цагаас Зайсангийн ам - баруун ширээт-арцтын ам гэсэн чиглэлд А зэрэглэлийн 10 км замд явагдлаа.

1009 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Бизнесээ эхэл" хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг.

1009 сар

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах зэрэг үүрэг даалгавар өглөө.

1009 сар

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавьж, энэ хүрээнд тус дүүрэгт байрладаг аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэгүүд “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” ажил өнгөрсөн жилээс амжилттай үргэлжилж буй.

709 сар

Ургийн монитор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх отсос, судас тодруулагч зэрэг нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг өгснөөр иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

709 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс “Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт” арга зүйн сургалтыг албан хаагчдад зохион байгууллаа.

709 сар

Дүүргийн 13 дугаар хороонд байрлах 144 дүгээр цэцэрлэг нь 1964 онд 47 дүгээр ясли нэртэй 70 хүүхэд авах нүчин чадалтай, 15 багш ажилтантай анх байгуулагдсан. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор 150 ороор хүчин чадал нэмэгдэж Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн 20 ажлын байр нэмэгдэж, 20 иргэн ажилтай, орлоготой болж байгаа юм.

609 сар

Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яармаг дахь салбарын гадна тохижилтын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Бумбат даваа” ХХК хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өглөө.

609 сар

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан/2018.09.05/ өдөр Нийслэл, дүүргийн холбогдох албаны удирдлагуудын хамт 34,35 дугаар байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж оршин суугчидтай уулзалт хийлээ.

509 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэнд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн сургалтын албан бус хэлбэрээр зохион байгуулдаг билээ.

309 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/210 дуаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар зөвлөмж, ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-г гэрээний үндсэн дээр гүйцэтгэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг шалгаруулан, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан 7 аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага,16 хорооны хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтгүүдийг оролцуулан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” сургалт боллоо.

109 сар

Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 4373 сурагч шинээр эрдмийн алтан босгыг алхан орж байна.

3108 сар

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хэлтэс хамтран сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш,удирдлагуудад зориулсан “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-III” нэгдсэн сургалыгт 2018 оны 08 сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтад дүүргийн нийт 703 багш,удирдлагууд 16 чиглэлээр хамрагдаж байна.

3108 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Бизнесээ эхэл" хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг. 2018 оны 08 дугаар сарын сургалт амжилттай зохион байгуулагдаж төгсөгчид батламжаа гардан авлаа.

3108 сар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Автошил” ХХК-ийн “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийгдсэн тохижилтын ажилтай танилцлаа.

2908 сар

“Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, бусад холбогдох норм дүрэм, стандарт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтуудын хүрээнд гүйцэтгэлийн шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

2808 сар

өдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 01 тогтоолоор баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн ХАН-УУЛ дүүргийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран "Монголын Үндэсний Маркетингийн Холбоо" ТББ, "Стартап Маркетинг Спэйс" төв дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн мундагууд, дэлхийн шилдэг аргачлалуудаас суралцах, гарааны биз

2708 сар

Махны дундаж үнэ 2018 оны VIII сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7910 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөгөөр (0.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 10 төгрөгөөр (0.1%), хонины цул махны үнэ 50 төгрөгөөр (0.7%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

2708 сар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 дугаар тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго шугамыг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны дүнгээр нийслэлд 292.5 ба түүнээс доош байхаар шинэчлэн тогтоож, Хан-уул дүүргийн хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд 1277 өрхийн 6847 гишүүн-иргэн хамрагдаж байна.

2708 сар

017 - 2018 оны хичээлийн жилд манай дүүргийн төрийн өмчийн 29 цэцэрлэг, төрийн бус өмчийн 83 цэцэрлэгт 16105 хүүхэд хүмүүжин, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 38 сургуулийн 921 бүлэгт 26017 сурагч суралцаж, 1986 үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 85%-д хүрсэн.

2008 сар

Тариаланчдын борлуулалтыг дэмжин дүүргийн хэмжээнд үзэсгэлэн худалдаа, ногоо борлуулах түр цэгийг боломжит цэгүүд байршуулан худалдаалж байна. Ийнхүү зохион байгуулагч нарын зүгээс тариаланчдаа “хамгийн гол нь иргэд идэвхи санаачилгатай, хөдөлмөрч байж үр шимийг нь хүртэж, өөрийн гараар тарьж, ургуулсан эрүүл хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх юм. Үүний цаана иргэдийн амьжиргаа дээшилж, хүмүүсийн сэтгэл зүй, ирээдүйд итгэх итгэл сайжрах нь бидний хувьд хамгийн чухал үр дүн хэмээлээ.

2008 сар

Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 43 ,62 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/579 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас, “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг /2018.08.18/ өдөр зохион байгууллаа.

1608 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар үерийн ус, борооны дараа ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хан-Уул дүүргийн 16 хорооны 516,068 мкв талбайн хогийн цэг, гуу жалга, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Бороо орсон үед дахин давтамжтайгаар тухай бүрт нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжлээд явагдах аж.

1608 сар

Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас Эмнэлгийн ажилтны баярыг тохиолдуулан үйлчлүүлэгчдэд ээлтэй цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн болон өрөө тасалгааны ариун цэврийг сайжруулах “Эмнэлэг сэжиглэх орчин биш сүжиглэх орчин байх ёстой” эрүүл ахуйн аяныг зохион байгуулагдлаа.

1608 сар

"Манай хороо- Миний гудамж" аяны хүрээнд 3 дугаар хорооны Шаравын гудамжинд байрладаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна.

1508 сар

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 4000 гаруй мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах юм байна. 2-5 настай хүүхэд 2016 онд 16105 байсан бол 2017 онд 19446 болж 3341 хүүхдээр өссөн нь цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдээд байгааг цэцэрлэгийн эрхлэгч нар хэлж байлаа. Мөн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо дүүргийн хэмжээнд цахим бүртгэлийн бэлтгэл ажил амжилттай зохион байгуулагдаж, СӨБ-д хамрагдалт 83,5%-д хүрэхээр урьдчилсан статситик тооцоо гарсан. Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 50 хувьтай явагдаж байна хэмээлээ.

1408 сар

Монголын аавуудын өдрийг тохиолдуулан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХУД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс "Миний аав-Миний бахарлал" автобустай аялал, сургалтыг зохион байгууллаа.

1308 сар

Монгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, спортыг хөгжүүлэх зорилго бүхий "Нүүдэлчин Монгол 2018" наадамд Хан-Уул дүүргийн .. гаруй авъяастнууд амжилттай оролцлоо.

1008 сар

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад төрийн болон салбарын шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУДНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Цэвэлмаа нар шагнаж урамшууллаа.

908 сар

Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл “Анхан шатны мэдээлэл гаргах, мэдээллийн бодит байдлыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, статистикийн мэдээлэл болон аз жаргалтай хотын индексийн мэдээлэл цуглуулалт, түүний бодит байдал, анхан шатны бүртгэл хөтлөлт, мэдээлэл боловсруулалтад анхаарах асуудлын талаар танилцууллаа.

908 сар

Хан-Уул дүүргийн Туул тосгон ногоон байгууламжтай шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. 1,2 га талбайтай тус ногоон байгууламж бүхий тус цэцэрлэгт хүрээлэнг зүлэгжүүлэн цэцгийн мандалтай гацуур, улиас суулгаж, 60 гаруй ан амьтдын баримал хөшөө, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн Хан-Уул дүүрэгт дахин нэгээр нэмэгдлээ. Мөн эргэн тойрны хашаа хайсыг бүрэн шинэчлэн засаж янзалсан байна.

708 сар

Өнөөдөр /2018.08.07/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон бусад холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, бүтээн байгуулалт, засварын явц танилцлаа.

608 сар

2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хэмжээнд авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авна уу?

308 сар

“ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ”-г Хан-Уул дүүрэгт 2018 оны 09 дүгээр сард зохион байгуулах гэж байна.

108 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн алслагдсан 12,13,14-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан хүргэх зорилгоор “Халамжаас-Хөдөлмөрт” явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

108 сар

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний шилдэг үйлдвэрлэгч болох Говь ХК, Гоёо ХХК-иуд “Монгол ноолуур-дэлхийд” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР-ХАМТАРСАН АЯН”-ыг 2018 оны 8-р сарын 4 буюу энэ бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд Таван богд группын гадна талбайд зохион байгуулах гэж байна.

3107 сар

Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ээлжит хараа хяналтгүй, гар дээрээ худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхэд илрүүлэх ажлыг зохион байгууллаа.

3007 сар

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ.

2707 сар

Цахилгаан тасарсан айл өрхүүдийг цахилгаанаар хангах чиглэлээр дүүргийн Онцгой комисс УБЦТС ТӨХК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран 2,15 дугаар хороодод ажиллалаа.

2707 сар

Харшлын эсрэг хамтдаа уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны явцыг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайн хөл газрын ургамлын цэвэрлэгээг хийж байна.

2607 сар

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт ШИНЭЭР элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна.

2607 сар

ХУД-ийн 1 дүгээр хороо 40 дүгээр байрны 3-р орцны подвальд эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар хүнсний үйлдвэрлэл явагдаж байна гэж Нийслэлийн мэдээ олон нийтийн цахим хуудсаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагт гарсан мэдээлэл, хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдөр ХУД дэх МХХ-ийн холбогдох улсын ахлах байцаагч нар хяналт хийлээ.

2407 сар

Хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын чиг үүргийн дагуу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо иргэний улсын бүртгэгч 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс иргэний бүртгэлийн үйлчилгээний дараах үйл ажллагааг эхлүүлэн ажиллаж байна.

2307 сар

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн улмаас ус зайлуулах чадваргүй болсон сэргээн засварлах шаардлагатай далан сувагт засвар үйлчилгээ хийх, иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, иргэдийн хашаа барилга байгууламжид ариутгал халдваргүйжүүлэлт зохион байгуулах үүргийг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо

2307 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Онцгой Комиссын дарга Ж.Алдаржавхлан үерийн гамшигийн голомтонд шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.

2007 сар

Нийслэлийн хэмжээнд “Анхаарал Хариуцлага- Эрсдэлгүй орчин” гэсэн Хүүхдийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа хийх зориолгоор 2 сарын аяныг зохион байгуулж байна.

2007 сар

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран "ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ" уриатай “ӨГӨӨМӨР ӨДӨР” арга хэмжээг Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр алслагдсан хороодын дунд 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдөр 14 дүгээр хорооны 59 дүгээр сургуулийн хичээлийн 1-р байрны урд байрлах “Сагсан бөмбөг”-ийн талбайд зохион байгууллаа.

2007 сар

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа нүүлгэн шилжүүлсэн өрхийн малын хашаа саравчийг буулгаж, өтөг бууцыг ачих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж 2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 58 өрхийн малын хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

2007 сар

"Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын “Хүлээн Авагч Хот (Host Town)” төслийн хүрээнд Япон Улсын Мусашимураяама хоттой харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа

1707 сар

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчин болон ногоон байгууламжид суурилуулсан тоглоом, техник хэрэгслийн аюулхгүй байдал хангагдсан эсэхэд дүгнэлт гаргах, эрсдэлийг арилгах арга хэмжээ авах зорилгоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очирын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 130, 52, 18, 32, 41, 118, 114, 59, 26, 10 дугаар сургуулиуд дээр 2018 оны 06 дугаар сарын 29-нд ажиллалаа.

1707 сар

Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах, тестийн шалгалтын найдвартай байдалд хяналт тавих, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зорилгоор “Амжилтын гараа” уралдааныг нийслэлийн Боловсролын газар 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд зохион байгуулж, уралдааны хэрэгжилтийг дүгнэхээр болсон билээ.

1007 сар

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл болсон иргэдийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнасныг 2018 оны 07 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан бусад албаны хүмүүс гардуулж баяр хүргэлээ.

1007 сар

209 иргэн хамрагдсанаас , 88 иргэнд ажлын байрны мэдээлэл өгч , анкет бөглүүлэн, ажил санал болгосноос 36 иргэн ажлын байранд зуучлагдаж, мэргэжилгүй 22 иргэн үйлдвэр дээрх урамшуулалтай сургалтанд хамрагдан мэргэжилтэй болохоор бүртгүүлж, зорилтот бүлгийн 38 иргэн эрүүл мэндийг даатгалаа бөглүүлэн, 23 иргэн хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл авч чадсан Хан-Уул дүүргийн иргэд ажлын байртай, орлоготой болсон үр дүнтэй ажил боллоо.

907 сар

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын шагналаар дүүргийн иргэдийг шагнаж урамшуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.07.09/ боллоо.

907 сар

2018 оны 7-р сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9160 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 125 төгрөгөөр (1.4%), үхрийн цул махны үнэ 150 төгрөгөөр (1.4%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10800 төгр

907 сар

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Гадаад худалдааны ерөнхий мэдлэг” олгох сургалт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

607 сар

“Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол аюулт үзэгдлийн өөдөөс сөрөн улс орон, ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө энхийн манаанд зогсч байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаныхан. Ард иргэдийнхээ амар тайван, айх аюулгүй, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлдэг та бүхний ажил хөдөлмөр үргэлж өөдөө байж, иргэдийг гамшиг ослоос урьчилан сэргийлэх үйл ажиллагаанд сонор сэрэмжтэй, хараа хяналтаа дээшлүүлж ажиллахыг хүсэе” хэмээн хэллээ.

607 сар

Иргэд, хогийн цэг байсан талбайг засаж тохижуулан ногоон байгууламжтай тоглоомын талбай санаачлан хийж, Яармагын хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байгаа санаачлагч нарт талархал илэрхийллээ.

507 сар

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ц.Батцэцэг нь 1-18 насны таван хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил айлын хажууд амьдарч ирсэн бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас иж бүрэн өргөө цагаан гэр бэлэглэлээ.

407 сар

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.

207 сар

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

207 сар

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/ 172 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгуулан идэвхтэй оролцлоо.

207 сар

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болсон ба хотын явуулын тайзны үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодоос эхлүүллээ.

207 сар

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвийн оёдол, эсгүүрийн мэргэжил олгох сургалтанд өөрсдийн хүсэл, сонирхолоор бүртгүүлэн мэргэжлийн түр сургалтын хөтөлбөр хангасан 16 иргэдэд “Чадамжийн гэрчилгээ” гардууллаа.

2906 сар

Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, өвлүүлэн сургах, хөгжүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж нэгдсэн дүнгээ гаргалаа.

2806 сар

Их наадмын зорилго нь Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, иргэдийн авьяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулахад оршино.

2806 сар

Үндэсний их баяр наадамыг угтан аж ахуйн нэгж, байгууллагууд гадна тохижилтоо сайжруулж, хаяг рекламаа шинэчлэн, хайс хашлагаа будан, цонх шилээ угааж цэвэрлэгээ хийн байгууллагынхаа өнгө үзэмжинд анхаарахыг нийт аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна.

2706 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран тэдэнд зориулсан олон ажил төлөвлөн үе шаттай хэрэгжүүлээд явж байгаа. Тэдгээрээс товч дурдахад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна зогсоолд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд машинаа тавьдаг болгож тохижуулсан. Мөн нийтийн бие засах өрөө, нэг цэгийн үйлчилгээний төвөө хүртэл эдгээр иргэддээ зориулж засаж янзлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг авахад хялбар болгосон. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хан-Уул дүүрэгт байрлах бүхий л төр, хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчилгээ авахад хялбар болгох үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран стандартын дагуу засаж янзлах ажил үргэлжилж байгааг зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.

2606 сар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-оос хамтран хэрэгжүүлж буй "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд даралт хэмжих багаж хүлээлгэн өглөө.

2606 сар

Хан-Уул дүүргийн “Соёлын биет бус өв, Ардын урлагийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт дүүргийн Соёлын ордонд /2018.06.25/ өдөр эхэллээ.

2506 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Манай хороо- Миний гудамж" аяны хүрээнд дүүргийн 3 дугаар хороо Шаравын гудамжыг шат дараатай тохижуулж байна.

2106 сар

“Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/424 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, өвлүүлэн сургах, хөгжүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдлаа.

2106 сар

10 дугаар хорооны Морингийн зам дагуу ахуйн болон барилгын хог хаягдал их хэмжээгээр асгаж үүсмэл хогийн цэг үүсгэсэн тул 2018 оны 06 сарын 19-ны өдөр ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төвийн 1 ковш авто машин, 5 хог тээврийн авто машин, 13 хүн, Цэвэрлэгээ үйлчилгээний иргэдийн бүлгийн 18 хүн, нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 рейсээр 94,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн үүсмэл хог хаягдлыг бүрэн цэвэрлэж дуусгалаа.

2106 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Манай хороо миний гудамж” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын хаяг реклам байрлуулахад дагаж мөрдөх журмын стандартад нийцээгүй хаяг рекламыг буулгаж, шинэчлэх ажлыг эрчимжүүлээд байна.

2006 сар

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Олимпийн 3,4,5 дугаар байрны оршин суугаа иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл оршин суугчидтай уулзаж, амьдарч байгаа орчин нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

1906 сар

Хан-Уул дүүргийн ХIV хороо буюу Өлзийт хороололд 240 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол өнөөдөр /2018.06.19/-нд боллоо.

1806 сар

Оросын холбооны улсын Санкт Петебург хотноо 2018 оны 5 дугаар сарын 22-23 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Жүдо бөхийн Өсвөр үеийн олон улсын тэмцээнд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

1806 сар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ" зөвлөгөөнийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

1806 сар

ан-Уул Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас эмнэлгийн дэмжих үйлчилгээний Орчин бүрдүүлэгч ажилтнуудын бахархлын өдрийг “Үйлчилгээний чанар, аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

1806 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хөгжлийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалт, зөвлөгөөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

1806 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ажлаа сурталчлах, хамтран суралцах зорилгоор Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын төв, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын багш, удирдах ажилтны “Хамтран суралцъя-Хамтдаа хөгжье” уулзалт сургалтын үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

1306 сар

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2018 оны 06 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүргээс хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн амжилттай оролцож, алтан медаль-5, мөнгөн медаль-2, хүрэл медаль-7 тус тус хүртлээ.

1206 сар

“Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин” сэдэвт аяны хүрээнд ХУДНЭмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдээс зорилтот бүлгийг сонгон авч “Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” уриан дор “Тамхи зүрхэнд хортой” сэдэвт сургалт болон ярилцлагыг 2018 оны 06 сарын 12 ны өдөр зохион байгууллаа.

1106 сар

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран "ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ" уриатай “ӨГӨӨМӨР ӨДӨР” арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 11 цагаас 17 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 2-р хороо "АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ"-д зохион байгууллаа.

806 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоотой хамтран “Үсчин гоо сайхан - 2018” дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

806 сар

Дээрх ажлуудыг хэрэгжилтыг ханган ажиллахад Албан бус-Насан туршийн боловсролын төв нь ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“АДРА” ОУБайгууллага, 5,6 хороодтой хамтран “1м2 эко аян”-ыг 03 дугаар сарын 19-нөөс 09 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. “1м2 эко аян”-ны зорилго нь байгаль орчноо хайрлан хамгаалах, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн, цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэн,туршлагыг түгээхэд хариуцсан 5,6 хорооны 20 өрхийг сонгон авч сургалтыг явууллаа.

806 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь цахим видео тоглоом, гар утасны хор нөлөөллийн талаарх мэдээ мэдээллийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Видео тоглоомын хор нөлөөллөөс хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн оролцоо” сэдэвт сургалтыг 15 иргэдийн дунд зохион байгууллаа. Сургалтаар видео тоглоомын хэлбэрүүд, эерэг болон сөрөг талыг судлан, дондолтын үе шатууд, статистик тоо баримт, түүний хор нөлөөллөөс хүүхдээ урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлон гаргасан. Үүнд:

806 сар

Арга хэмжээнд: Хуучин хувцас, гутал, Электрон бараа, Ном сэтгүүл, Цүнх, гоёл чимэглэл, Гэр ахуйн хэрэгсэл, Хүүхдийн тоглоом солилцох, худалдах, бэлэглэх боломжтой. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, СӨХ-үүд, иргэд та бүгдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

806 сар

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл”-ийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сургууль, цэцэрлэгийн эцэг, эхийн төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

806 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоо хамтран “Үсчин гоо сайхан-2018” дүүргийн аварга шалгаруулах Үсчин, Гоо засалч, Хумс дизайн урлалын тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 08-ны 10:00 цагт “Соёлын ордон”-д зохион байгуулагдаж байна.

806 сар

1-р байранд Хоол шим тэжээл үйлдвэрлэлийн тасгийн тогооч Л. Болормаа, Сувдмаа нарын “Ислэгийн хэрэглээг судлах нь” сэдэвт илтгэл, 2-р байранд Хоол шим тэжээл үйлдвэрлэлийн тасгийн тогооч С. Отгонгэрэл, Л. Нарангэрэл нарын “Эргэлтийн хоолыг судлах нь” сэдэвт илтгэл, 3-р байранд, Насанд хүрэгчдийн тасгийн үйлчлэгч С. Отгон, Д. Мядагмаа нарын “Насанд хүрэгчдийн тасгийн цэвэрлэгээнд хэрэглэгдэх савангийн хэрэглээг судлах нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

806 сар

Кемпбелсвиль Их Сургуулийн доктор Жошуа Дэтэрэйж багшийг урин англи хэлний анхан, дунд, гүнзгий шатны 60 цагийн сургалтыг 5-6 сард амжилттай зохион байгууллаа. Сургалтад 6 сургуулийн англи хэлний болон бусад мэргэжлийн 76 багш хамрагдан хэлний мэдлэгээ дээшлүүллээ. Сертификат гардуулах үйл ажиллагаанд НБГ-ын Ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх, мэргэжилтэн н.Өлзийхүү , МУГТ англи хэлний багш С.Заяа нар оролцлоо.

406 сар

Хан-уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжилгүй иргэд, ажлын байран дээрээ хөгжих боломжийг манай компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтаар олгодог билээ.

406 сар

2017-2018 оны хичээлийн жилд улсын олимпиадад 12 дугаар ангийн 15 төрлөөс 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан бөгөөд Нийгмийн хичээлийн хотын аваргаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Доосүрэнгийн Гэрэлсүрэн шалгарч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн “Шилдэг сурагч” шагналаар шагнууллаа.

206 сар

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн дуу цангинаж, аз жаргалаар бялхаж байдаг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа.

3105 сар

“Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ зорилтот бүлгийн хүүхдүүд тэдний гэр бүлд мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлгээ гардууллаа.

3105 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд 18-35 насны залууст амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ.

3005 сар

Тус эмнэлгийг анх 8 жилийн өмнө барих шийдвэр гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулж 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс өгсөн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 онд барилгын ажлыг зогсоосон. Харин өнгөрсөн онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан барихаар болж өнгөрсөн намраас барилгын ажлыг эхлүүлсэн байна.

3005 сар

2017-2018 оны хичээлийн жилд 9,12 дугаар ангийг төгсөх 3524 төгсөгчдийн боловсролын баримт бичигт бичигдэх овог нэрсийг үндэсний бичгээр бичснийг монгол хэлний 32 багш 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянаж баталгаажуулсан үйл ажиллагаа боллоо.

3005 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг сар бүр тогтсон хувиараар шат дараатай өгөх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулаад байна.

2905 сар

Тус хэлтсийн даргын шийдвэрээр тасгийн дарга нарын манлайлал, алба хаагчдын ажиллах урам зоригийг дээшлүүлэх 1 сарын аяны хүрээнд мөрдөн байцаах тасгаас санаачлан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2018” тэмцээнийг зохион байгуулагдлаа.

2905 сар

Хан-Уул дүүргээс зохион байгуулагдаж буй “Миний ирээдүй-Миний гарт” аяны хүрээнд ЕБС-ийн 9 дүгээр ангийн 1623 сурагч дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуулийн МСҮТ, Монгол-Солонгосын политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Хангай МСҮТ-үүдийн 21 мэргэжилтэй танилцлаа.

2905 сар

Хан-Уул дүүрэг 2018 оныг "Тохижилт төрийн үйлчилгээг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо - Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид иргэдтэй хамтран 9 дүгээр хорооны 14,15 дугаар гудамжны 30 гаруй айлын хашааг будаж, хаягжуулах ажлыг зохион байгууллаа.

2805 сар

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Богдхан амралтын газрын хуучин авто зогсоолын өмнөх талбайд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан, таниулах ажлыг зохион байгууллаа.

2505 сар

“Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар албан хаагчдыгаа сурч хөгжүүлэх үйл ажиллагааг тотмол зохион байгуулан дэмжиж ирсэн. Өнөөдрийн зөвлөгөөний зорилго “Аз жаргалтай хотын индекс тооцох тоон үзүүлэлтүүдийг сайжруулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох “Шилдэг хороо”, “Х

2505 сар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ёс зүй, харилцаа хандлагийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн “Хувь хүний ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалт 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны 7 давхарын хурлын зааланд боллоо.

2505 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан албан хаагчид “Талархал” гардууллаа.

2505 сар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа.

2405 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд халдварт ба халдварт бус өвчний талаар мэдлэг олгох, эрүүл зөв дадал хэвшлийг өдөр тутмын амьдралд төлөвшүүлэх зорилгоор амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд “Халдварт ба халдварт бус өвчин” сэдэвт сургалтыг иргэд, залуус, албан байгууллагуудад тогтмол зохион байгуулдаг.

2405 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Өрх бүрт жимс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүн амыг экологийн цэвэр, амин дэм бүхий жимс жимсгэнээр хангах ажлыг эхлүүлэн 400 өрхөд үхрийн нүдний суулгацыг үнэ төлбөргүй олголоо.

2405 сар

“Цэвэр гар” сэдэвт аяны хүрээнд эмнэлгийн халдварын сэргийлэлтийн тогтолцоог бэхжүүлэх, тандалтын үйл ажиллагааг сайжруулах, халдвараас сэргийлэхэд ажилтан нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эмч эмнэлгийн ажилтнуудын дунд “ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЪЯ” сэдэвт сургалт боллоо.

2405 сар

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь иргэдийн бүтээлч сэтгэлгээ,ном унших хандлагыг төлөвшүүлэх зорилгоор бие дааж боловсрол дээшлүүлэх үйлчилгээний хүрээнд:

2305 сар

“Үйлдвэрлэгч танд...” сэдэвт уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтын танхимд "Барилга, модон эдлэл"-ийн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд зохион байгууллаа. Уулзалтанд энэ салбарын 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж хамрагдаж мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авч, үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцсон.

2305 сар

ан-уул дүүргийн Насан туршийн боловсролын төв нь багш нарынхаа ур чадвар, оюун ухаанд байнга шинэ соргог мэдээ мэдээлэл, арга барил,суралцахуйн үйлээр хөрөнгө оруулалт хийж,ажлын байран дээрээ хөгжих нөхцөл бололцоогоор хангаж, сургагч багш нарыг цаг үетэйгээ уялдуулан бэлтгэдэг уламжлалтай.

2305 сар

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Өмнөд Гёнгсан аймгийн Хаман сумтай 2011 оноос эгч дүүсийн найрсаг хамтын ажиллагаа тогтоон харилцаж байгаа билээ.

2205 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлцгээе” уриатай аян Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна. Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар “Шонхор” аялж буй.

2205 сар

"Илтгэл", "Ур чадвар", "Шилдэг ажилтан" гэсэн төрлөөр дүүргүүдийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 450 гаруй албан хаагчдаас ур чадвар, ажил мэргэжлээрээ шалгарсан 54 албан хаагч оролцон өрсөлдснөөс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон тэргүүн байр эзэллээ.

2205 сар

"Илтгэл", "Ур чадвар", "Шилдэг ажилтан" гэсэн төрлөөр дүүргүүдийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 450 гаруй албан хаагчдаас ур чадвар, ажил мэргэжлээрээ шалгарсан 54 албан хаагч оролцон өрсөлдснөөс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон тэргүүн байр эзэллээ.

2205 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

2105 сар

Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр 14, 13, 12-р хорооны иргэдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааг танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг төвийн бүртгэл бүртгэх, “Төсөл бичих гарын авлага” болон “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлээр хангах ажлыг зохион байгууллаа.

2105 сар

“Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн газар тариалан эрхлэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэл дүүргийн хүн амыг эрүүл хүнсээр хангах хэцүү боловч хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж буй та бүхнийг урьж энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бидний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдрийн зөвлөгөөнөөр дүүргийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлыг талаар та бүхэнтэй хэлэлцэн ярилцаж, нэг зорилго, нэг чиглэлд хамтдаа шийдвэр гаргахаар өнөөдрийн зөвлөгөөний зорилго оршино. Ялангуяа хүн амыг эх орны хөрсөнд тарьсан, эрүүл хүнсээр хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг газар тариалангийн салбарыг хагжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад дүүргийн онцгой анхааран ажиллаж байна” хэмээлээ.

1905 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн захирал, багш, сурагчид, 16 хорооны нийт 6000 иргэд Энхтайваны гүүрнээс маршаар алхаж “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээнд идэвхтэй оролцлоо.

1805 сар

“Манай хороо- Миний гудамж” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо” хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, аюулгүй байгаа эсэхэд газар дээр нь үнэлгээ хийж цаашид шат дараатайгаар засаж янзлахаар ажиллаж байна.

1805 сар

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Улаанбаатар Барилга” ХХК, 4 дүгээр хороонд байрлах "Фермер Маркет" ХХК-ийн Фермерүүд хүнсний захын ажилтан нарт Газар хөдлөлт, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, Байгууллагын галын аюулгүй байдал, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс зохион байгууллаа.

1805 сар

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд “Үйлдвэрлэгч танд...” сэдэвт аяныг салбар, салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд аяны зорилго нь: Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

1805 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 18-35 насны залууст амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралд нь зөв дадал хэвшил,амьдрах ухааны чадвар, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор амьдрах ухааны боловсролын танхимаараа дамжуулан “Амьдрах ухааны боловсрол олгох” сургалтыг зохион байгуулдаг билээ. 5 дугаар сарын сургалтын үйл ажиллагааны хүрээнд “Хангай” дээд сургуулийн оюутны зөвлөлийн гишүүдэд 3 өдрийн “Амьдрах ухааны боловсрол олгох” сургалтыг

1805 сар

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулж буй "Миний ирээдүй-Миний гарт" аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд "Эртэч багш" уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

1805 сар

Хан-Уул дүүргийн ЖДҮДТөв болон Тохижилт, нийтийн аж ахуй хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд "Өөртөө хэрэглэгдэхгүй эд зүйл буюу хоёрдогч түүхий эдээ харилцан солилцох, худалдах өдөрлөг"-ийг хамтарч зохион байгуулахаар боллоо. Хугацаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

1805 сар

Хан-Уул дүүрэгт шинээр үйлдвэрлэл эрхэлж буй “Цагаан-Уул” ХХК-ийн бяслаг, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн удирдах ажилтан, албан хаагчдад “Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх арга зүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах нь” сэдэвт байгууллагын сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

1705 сар

Хан-Уул дүүрийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мөнгөн дэмжлэг үзүүлж итгэл хүлээлгэсэнд залуу тамирчин Ц.Алтанзул талархал илэрхийлж, цаашид улам хичээхээ илэрхийллээ.

1705 сар

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр” өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

1605 сар

Хан-уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь англи хэлний анхан шатны сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удааад “Гал унтраах аврах 30”-р ангийн албан хаагчдад хамтран ажиллах гэрээний дагуу Англи хэлний анхан шатны сургалтыг 1 сарын хугацаанд зохион байгуулж дууслаа.

1605 сар

"Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн байдал" 2018 оны эхний 4-р сарын статистикийн танилцуулга, инфографик мэдээллийг цахим /PDF/ хэлбэрээр танд хүргэж байна

1605 сар

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 захирамжаар Богдхан уул, Чандманы ам, Жаргалантын ам, Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхийг хориглосонтой холбогдуулан дээрх бүс нутагт эзэн хариулаагүй бэлчээрлэсэн малыг тусгайлсан хашаанд саатуулж, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын арга хэмжээ авч, зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулагдаж байна.

1605 сар

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах” жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дүүргийн 16 хороодод зохион байгууллаа.

1505 сар

Нийслэлийн Боловсролын Газраас 2018 оныг Орос хэлний боловсролыг дэмжих жил болгосонтой холбогдуулан төлөвлөгөөт олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол 3 дугаар дунд сургууль дээр Нийслэлийн Орос хэлний багш нарын дунд “АРГА ТУРШЛАГАА ХУВААЛЦАХ” өдөрлөг зохион байгуулагдсан байна.

1505 сар

Хан-Уул дүүрэг 2018 оныг “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс 2018 оны 05 дугаар сарын 17, 18 –ны өдрүүдэд 0900 – 1600 цагийн хороонд дүүргийн 12, 13, 14-р хороонд “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ээр ажиллана.

1505 сар

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, 13 дугаар хороо, Туул тосгон Захирагчийн ажлын алба хамтран "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан тус хорооны залуу гэр бүлийн дунд "Ханьтайгаа хамтдаа" тэмцээнийг зохион байгууллаа.

1505 сар

2017-2018 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглэхээр боллоо.

1505 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит “Цом”-ын аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

1405 сар

Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг шүүхүүдтэй хамтран ЕБС-ийн сурагчдыг хамруулах зохион байгуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын үйл ажиллагаа, шүүхийн танхимтай танилцууллаа.

1405 сар

“Миний ирээдүй-Миний гарт” аяны хүрээнд “Эрүүл энхийн төлөө” ур чадварын тэмцээнийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2018 оны 05 сарын 11-ны өдөр 135 дугаар сургууль санаачилан 28 дугаар цэцэрлэг, 130 дугаар сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.

1405 сар

Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд “Гурилан бүтээгдэхүүний тосны хүчлийн бүрдэлтийн судалгаа, өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэгийг 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа.

1405 сар

Нийслэл хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах зорилгоор ХУД-ын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04 өдрийн А/153 захирамжийг хэрэгжүүлэх “Эрүүл мал- Эрсдэлгүй бүтээгдэхүүн” аяныг үргэлжилж байна.

1405 сар

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа хамтран 2018 оны 05 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Эрүүл хүнс-Эрүүл хооллолт” сэдэвт сургалт, зөвлөгөө мэдээлэл өгсөн өдөрлөг зохион байгууллаа.

1405 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удахгүй болох ЭЕШ-нд зориулан сорилын гүйцэтгэл унших “Xerox DocuMate 3230” төхөөрөмжийг Боловсролын хэлтэст хүлээлгэн өглөө.

1405 сар

Статистикийн албан ёсны болон захиргааны статистикийн 2017 оны жилийн эцсийн мэдээллээр бэлтгэсэн "Хан-Уул дүүргийн Статистикийн эмхэтгэл-2017 он" эмхэтгэлийг цахим /PDF/ хэлбэрээр танд хүргүүлж байна.

1205 сар

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Хороод дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Сургууль, Цэцэрлэг, Сууц Өмчлөгчдийн Холбоод “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж нийт 17000 гаруй мод бут, сөөг тарилаа.

1105 сар

Зөвлөгөөний дадлага сургалтын үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30,65 дугаар гал түймэр унтраах ангид ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон Hi jet маркийн 2 автомашиныг хүлээлгэн өглөө.

1105 сар

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаар болон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн шинэчилсэн төсөлд хороодын оршин суугч, иргэдээс санал авч ажиллалаа.

1105 сар

Сүүлийн 2 жилийн /2016, 2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 15 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй худалдах ажил хийсэн байна. Түүнийг нотлох баримт гэрээ, фото зургын хамт ирүүлнэ. Тендерийг 2018 оны 5 дугаар сарын 18 -ны өдрийн 09.00 цаг–аас өмнө Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын 2 дугаар байр 201 тоот хаягаар ирүүлнэ.

1105 сар

2018 оны 5-р сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8435 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 130 төгрөгөөр (1.3%) тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ ө

1105 сар

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгаас Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдад Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай Цэргийн албаны тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа.

1005 сар

Хан-Уул дүүрэг нь 17000 гаруй хүн амтай бөгөөд үүнээс 16 насны 1800 гаруй иргэн бий. Үүнээс 16 нас хүрч буй 99 сурагчдын төлөөлөл өнөөдөр “Иргэний андгай” өргөж, үнэмлэхээ ёслол төгөлдөр гардан авлаа.

1005 сар

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувийг үүсгэж байгаа автомашины яндангаас ялгарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 онд А/613, А/614 дүгээр захирамж гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан тэжээлт автомашиныг хотын авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн.

1005 сар

“Өртөөлчилсөн аялал”-д ерөнхий боловсролын 16 сургуулийн 45 сурагч хамрагдаж, хөтөлбөрийн дагуу “Улаанбаатар хотын музей”-д зочилон, түүхийн дурсгалт бүтээлүүд, эд зүйлсийг үзэж сонирхлоо.

905 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Бусан хотын Хэүндэ дүүрэгтэй хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.

905 сар

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байна” гэж 2017 оны гуравдугаар сарын 24-нд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д өгүүлжээ. Судалгаанд хамрагдсан найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан гэж хариулсан тухай уг илтгэлд дурдсан байна. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014, онд хийгдсэн.

905 сар

Хан-Уул Нэгдсэн эмнэлэгийн захиргаа, сувилахуйн алба 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Шинэ санааны цонх” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

905 сар

Хан-Уул дүүргийн иргэн, жүдо бөхийн тамирчин Ц.Алтанзул 2018 оны 5 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг жинд Монгол улсаа төлөөлөн оролцохоор хүлгийн жолоо залж байна.

805 сар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан “ЭРҮҮЛ МАЛ-ЭРСДЭЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН” сарын аяны хүрээнд Малын эм ханган нийлүүлэх байгууллага, Малын эмийн сан, Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн мэргэжилтнүүдэд “Малын эмийн зохистой хэрэглээ ба Эмийн бодисын үлдэгдэл” сэдэвт сургалтыг Хан-Уул, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн байцаагчид хамтран зохион байгууллаа.

805 сар

Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/94 Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ААНБ-н хүнд даацын автомашиныг зөвхөн технологийн замаар тээвэрлэлт хийх талаар гарсан захирамжийн хүрээнд зөрчил гаргасан хүнд даацын тээврийн хэрэгслийг журамлах ажиллагаа явагдаж байна.

805 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс “Хамтын хөгжил” сарын аяныхаа хүрээнд Улаан загалмайн хороотой хамтран Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад “Анхны тусламж” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

805 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын А/81 тоот “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс дэх малыг нүүлгэн шилжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтан оруулахыг хориглох тухай” захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Албан мэдэгдлийн хэрэгжилтэд хяналт тавин Хан-Уул дүүргийн 4,9 дугаар хороодод ХУД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс тус хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар ажиллалаа.

805 сар

Хан-Уул дүүргийн 7 давхарын хурлын зааланд Нийслэлийн Архивын газар, 9 дүүргийн Архивын тасгийн удирдлагууд болон мэргэжилтнүүдийн хамтарсан хурал боллоо.

705 сар

Хан-Уул дүүргийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Буянт –Ухаа цогцолбор сургуулийн гадна талбайд болж 8 сургуулийн 260 гаруй тамирчид 6 зай, 2 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

705 сар

“Үргэлж тантай хамт” өдөрлөгийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олонд зориулж “Талархал”-ын тоглолт зохион байгуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2017-2018 онд үйл ажиллагааг дэмжин, үр дүнтэй хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд “Өргөмжлөл” дурсгалын зүйл гардууллаа.

705 сар

“Бэлэн бай” сургалтын багц сэдвийн хүрээнд дүүргийн 3,4,6,7,8,9,10,13,16 дугаар хорооны 21 хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтэн, Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч нийт 27 иргэнийг хамруулан явуулж “Сургагч багш” сертификат гардуулан ажиллалаа.

705 сар

Махны дундаж үнэ 2018 оны 5-р сарын 1-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7510 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 45 төгрөгөөр (0.4%) тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ ө

705 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны А/94 "Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ААНБ-н хүнд даацын автомашиныг зөвхөн технологийн замаар тээвэрлэлт хийлгэх" тухай захирамжийн дагуу ажлын хэсэг 4 дахь удаагаа 2018 оны 5 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө хяналт шалгалт хийлээ.

405 сар

Өдөрлөгт 8-р хорооны иргэд, 60-р сургуулийн сурагчид хамрагдан оролцлоо. Өдөрлөгийн үеэр үндсэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, ЭХО, ЭКГ , өндөр жин, сахар үзэх оношлогоо, эмийн зохистой хэрэглээ, зөв зохистой хооллолт зэрэг сэдвээр сургалт зөвлөгөө мэдээлэл өглөө. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд 38 эмч эмнэлгийн мэргэжилтэн оролцож, 160 гаруй хүн үйлчилгээ авсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

405 сар

Гал түймэр унтраах тактикийн сургуулийг газар хөдлөлтийн улмаас “ДЦС-3” ТӨХК-ны түлш дамжуулах цехийн туузан дамжлага ЛК-3 хэсэгт тэсрэлт үүсэж гал түймэр гарлаа гэсэн сэдвээр цагийн байдал өгч гал түймэр унтраах, аврах бүлгийн ажиллагаа, гал түймэр унтраах багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг эх үүсвэр дээр нь унтраах, бэртэж гэмтсэн иргэдийг авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлалгыг зохион байгуулахад тус хэлтсээс 35 алба хаагч, 5 автомашин, байгууллагаас 240 хүн нийт 275 хүн, 5 автомашин хамрагдсан байна.

405 сар

Хан-Уул дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/127 дугаар захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

405 сар

“Мэргэжил бүхэн сайхан” аяныг амжилттай зохион байгуулан ажилласан нь сургууль төгсөгчдөөс элсэлтийн ерөнхий шалгалтад гаргах амжилт дээшилж, суралцагчид мэргэжлээ хэрхэн сонгох, эцэг эх олон нийтийг мэдээ мэдээллээр хангасан үр дүнтэй ажил болсон билээ.

305 сар

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэлийн зааг, хязгаарыг шинэчлэн тогтоож байгаа асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг доорх хуваарийн дагуу зохион байгуулагдана. Иргэн, ААН, Байгууллагууд харьяа хороодынхоо хэлэлцүүлэгт өргөнөөр оролцоно уу!

305 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь цахим видео тоглоом, гар утасны хор нөлөөллийн талаарх мэдээ мэдээллийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Видео тоглоомын хор нөлөөллөөс хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн оролцоо” сэдэвт сургалтыг 14 иргэдийн дунд зохион байгууллаа.

305 сар

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Гурав: Эко дүүрэг-Ногоо хөгжил зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс тогтвортой хөгжлийн боловсролын 17 зорилтыг хэрэгжүүлэхэд иргэн та хэрхэн яаж оролцох вэ? асуулгын дор дараах сургалтуудыг зохион явуулдаг. Үүнд

305 сар

“Эко-дүүрэг” болох зорилтын хүрээнд авто үйлчилгээний байгууллагуудаас гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчдэд “Авто үйлчилгээ-Аюултай хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран зохион байгууллаа.

205 сар

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан тавдугаар сарын нэгэн “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг тохиолдуулан “Хөдөлмөр-Амьдралын баталгаа” өдөрлөгийг “Ажилчны алдар” талбай буюу олны нэрлэж заншсанаар 19-ийн автобусны буудлын арын талбайд зохион байгуулагдаж байна.

205 сар

Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаа сувилахуйн албанаас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Сувилагчийн хөгжил” сэдэвт багш, шавийн уулзалт зохион байгууллаа.

205 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

105 сар

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран Хан-Уул дүүргийн 12,13,14,10,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 17 худалдааны газруудад хяналт шалгалтыг хийж байна.

105 сар

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2018” тэмцээн /2018.04.27-2017.04.30/ -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

3004 сар

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт “Иргэдэд экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ” гэж тусгасан.

3004 сар

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын Хан-Уул ОНХ-тэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөөх Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аяны нээлтийг Хан-Уул дүүргийн соёлын ордонд хийлээ.

3004 сар

ХУД-ийн 34-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106-р сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байруудыг эзэлсэн бол 17 насны ангилалд ХУД-ийн 26-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль гуравдугаар байруудыг тус тус эзэллээ.

3004 сар

Боловсролын хэлтэс, Этүгэн их сургуультай хамтран төгсөх ангийн сурагчдад “Анхны тусламж” өртөөчилсөн сургалтыг Этүгэн их сургуулийн сургалтын баазыг түшиглэн 2018 оны 04 дүгээр сарын 06-19-ны өдрүүдэд сурагчдад анхны тусламж үзүүлэх, мэдлэг олгох, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох зорилготой зохион байгууллаа.

3004 сар

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэд олон нийтэд, нээлттэй ил тод сурталчлах зорилгоор "ХӨДӨЛМӨР-АМЬДРАЛЫН БАТАЛГАА" өдөрлөгийг 2018 оын 05 дугаар сарын 1-ний өдөр 10-14 цагийн хооронд Ажилчны алдар талбайд зохион байгуулах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

3004 сар

2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа дуусах хугацаа ойртож, анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

3004 сар

ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны 4.1.7 дахь заалтын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшүүлэх зорилгоор зохион байгуулдаг оёдол, эсгүүрийн 120 цаг, компьютерийн анхан шатны онол, дадлага хосолсон 52 цагийн сургалтанд нийт 26 иргэн амжилттай суралцаж чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгээ толилууллаа.

3004 сар

“Миний ирээдүй–Миний гарт” аяны хүрээнд Солонгосын Кёнсан их сургуулийн үйл ажиллагааг танилцуулах ”Нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгт хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ахлах мэргэжилтэн Ц.Батбаяр, ЕБС-ийн төгсөх ангийн сурагч, эцэх эхийн төлөөлөл, сургуулийн удирдлага, багш нар оролцлоо.

3004 сар

Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байранд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

3004 сар

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад 3 цагийн сургалтыг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасаг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

3004 сар

Нийслэлийн Боловсролын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” анхдугаар олимпиадын хоёрдугаар шат 2018 оны 04 сарын 25-ны өдөр дүүргийн ЕБС-ийн 4,8,11 дүгээр ангийн сурагчдын дунд Тогтвортой хөгжлийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, түүнийг хэрэглээ, дадал болгон хэвшүүлэх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.

3004 сар

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ЕБС-ийн зурагзүй технологийн багш, сурагчдын дунд "АВЬЯАСЫН ХУР-2018" шилдэг бүтээл шалгаруулах уралдааны хоёрдугаар шат 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 дугаар сургууль дээр амжилттай боллоо.

3004 сар

Хурлын дарааллын дагуу Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэлийн тооцоо, цэрэг татлагыг зохион байгуулан явуулах талаар, Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Ганчимэг Төрийн болон албаны нууцын чиглэлээр тус тус танилцуулга хийж, зөвлөмж өглөө.

2904 сар

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс буюу Яармаг, Нисэхийн малтай өрхийн малыг Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ногоон толгой, Нарийн ферм, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын аманд нүүлгэн шилжүүлэхээр иргэдээр газрын байршлыг сонгуулан, тэмдэгжүүлэх ажил энэ амралтын өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 28,29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

2704 сар

Дүүргийн нэгдсэн эмнэлгээс “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх” сарын аяны хүрээнд 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлэх хүрээний ерөнхий боловсролын 34, 41-р сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

2704 сар

Хан-Уул дүүргийн МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай баг тамирчид оролцож алтан медаль-4, мөнгөн медаль-2, хүрэл медаль-3 хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарч алтан цомын эздээр шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ.

2704 сар

Нийслэлийн Боловсролын газар, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын дунд “БАГА БОЛОВСРОЛ ДАХЬ ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-2018” сэдэвт зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Буянт Ухаа цогцолбор сургууль дээр зохион амжилттай байгууллаа.

2704 сар

Үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад хамт олны оролцоог хангах, эмч эмнэлгийн ажилтны идэвхи санаачлагыг дээшлүүлэх зорилгоор “Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг ХУД-ийн нэгдсэн эмнэлэг /2018.04.24–26/ -ны өдрүүдэд зохион байгууллаа. Уулзалтанд нэгдсэн эмнэлэгийн 116 эмч эмнэлгийн ажилтан хамрагдлаа.

2704 сар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.9-д "Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар" төсөл хэрэгжүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл, баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ” гэж заасан.

2704 сар

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Монгол ногоо” төсөлтэй хамтран төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд "Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт" сэдэвт онол дадлагын сургалтыг зохион байгуулж, гарын авлага, хүнсний ногооны үр олголоо.

2704 сар

Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/98 дугаар тушаалаар дүүргийн боловсролын хэлтсүүдийн “Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх сургууль-2017 ” ажлыг нийслэлийн 8 дүүргийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл амжилттай зохион байгуулсан.

2604 сар

Дэлгэрэнгүй мэдээллийг дүүргийн 77771965 /513/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 70140424 утсаар холбогдож авна уу.

2604 сар

“Тогтвортой хөгжил-Анхдагч мэдээлэл” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 9 дүүргийн Статистикийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцсон “Дүүргийн статистикийн ажилтнууд харилцан мэдлэг, туршлага хуваалцах үйл ажиллагаа”-г зохион байгууллаа

2604 сар

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 17 зорилт болох 6. Цэвэр ус ба эрүүл ахуй, 8.Сайн ажил ба эдийн зас гийн өсөлт, 11.Тогтвортой амьжиргаа ба олон нийт, 12. Хариуцлагатай хэрэглээ, 13. Гараг ертөнцөө хамгаалах 15. Эх дэлхийн амьдрал зорилтыг ойлгуулж, амьдралын буруу дадлаас үүсэж болох хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чадварыг эзэмшсэн байна. Сургалт нь 16 хороодын 320 иргэнд хүрч үйлчлэхээс 1,2,3,4,5,6,7,8,9,10,11, 12,13,14,15,16 дугаар хорооны 334 иргэнд хүрч үйлчилсэн байна. Өртөөчилсөн сургалт нь дараах сэдвүүдийг багтаасан болно.Үүнд

2604 сар

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын “Ард иргэдээ аюулгүй орчинд амьдарцгаая, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлье” сарын аяны хүрээнд Онцгой байдлын хэлтсээс “Таван Богд Трейд” ХХК-д гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус байгууллагын автомашины гараж хэсэгт тактикийн сургууль зохион байгууллаа.

2504 сар

Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Хоггүй-Хан уул 2018” аян, Боловсролын хэлтсийн 10 жил, Албан бус-Насан туршийн боловсролын хэлтсийн 20 жилийн ойн хүрээнд ХУД-ийн 16 хороодын иргэд, ЕБС-ийн дизайн технологийн багш нар, сурагчид эрүүл орчноо бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулж, шинэлэг санаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн, бүтээлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулагдлаа.

2504 сар

Дүүргийн залуучуудын хөгжлийн чиглэлээр төлөвлөж буй дүүргийн бодлогыг нийслэл болон төрөөс баримталж буй Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, хороо дүүргийн залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг нь тусгах, тэдэнд эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, эрүүл, чадварлаг, бүтээлч ёс зүйтэй, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай, сайн дурын ажилд манлайлан оролцоход уриалах зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

2504 сар

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулж иргэдийг өргөнөөр татан оролцуулах зорилгоор Хан-уул дүүрэгт “Улаанбаатар марафон-2018” цомыг 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аялуулж байгаа билээ.

2504 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дүүргийн Соёлын ордонд хороодын албан хаагчид, хэсгийн ахлагч, иргэд, ариутгалын бодис, бохир задалдаг амьд бактер худалдаалах аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2304 сар

Гэр бүлийн боловсрол олгох нэгэн зорилго нь удмын сангаа цэвэр байлгах үр хүүхдийнхээ бие бялдар сэтгэц, оюун санааг эрүүл байлгаж элсдэлгүйгээр өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүний хүлээсэн үүргээ биелүүлэх чадвар эзэмшихэд оршино.

2304 сар

2018 оны 4 дүгээр сарын 6-12-ны өдрүүдэд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерүүд БНХАУ-ын Хөх хотын бага сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судлаад ирлээ. Тухайн туршлага судлах аялалд хамрагдсан 15 бага ангийн сургалтын менежерийг Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо хүлээн авч уулзан, цаашид сургууль, бүс, дүүргийн хэмжээнд ямар ажлыг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.

2304 сар

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хууль эрх зүйн боловсролын агуулгын хүрээнд иргэдийн “Жендэрийн тухай хуулийн” талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 13-р хорооны 30 иргэнд сургалтыг зохион байгууллаа.

2304 сар

Ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан хуралд Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам байгууллагаа төлөөлөн оролцож ӨМӨЗО-д жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжин ажилладаг, тэдэнд чиглэсэн ямар боломж гарцуудыг төр шийдвэрлэж өгч чадсан зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцаж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ тус улсын “Бие биенээ дэмжин ажиллах” бодлогын хэрэгжилтийг ханган, хоёр улсын хамтын ажиллагааг нэг шатаар ахиулсан үр дүнтэй уулзалт боллоо хэмээн талууд дүгнэж байна.

2304 сар

ЕБС-ийн сурагчдын дунд "БИЧИГ СОЁЛОО ӨВЛӨЕ” уралдаан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 114 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулан бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

2304 сар

“Албан бус- Насан туршийн боловсрол”-ын төв нь “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо”-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах,нийгэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор ХБХЭЭХолбооны хүүхэд, залуучуудад дүрс таниулах, ялгуулах, бүтээх, зурах, эвлүүлэх, хэвшмэл буруу үйлдлийг засах, үсэг, тоо таниулах, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгал, биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх өөрийгөө илэрхийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

2304 сар

Боловсролын хэлтсийн харьяанд шилжин ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо Хүүхэд харах үйлчилгээ эрхлэдэг 24 төвийн 62 эрхлэгчидтэй 2018 онд “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”г 2018 оны 04 сарын 12-ны өдөр байгууллаа.

2304 сар

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс 32 дугаар сургуультай хамтран ЕБС-ийн багш нарын дунд харилцан туршлага солилцох, заах арга зүйгээ сайжруулах зорилгоор 7 судлагдахуунаар "СУДАЛГААТ ХИЧЭЭЛ"-ийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулаа.

2304 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл тоглолт”-ын нээлтийн арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт боллоо. “Дөл тоглолт”-ын үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд “Үе үеийн эх орончдын үргэлжлэл, өвөг дээдэс, ахмад эрэлхэг дайчин, хөдөлмөрч уламжлалыг залгамжлан авч явах залуучууд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

2304 сар

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, чадварлаг боловсон хүчнээр хангах, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлж тэднийг хөгжүүлэх, сурагчдад өргөн мэдлэг олгох зэрэг зорилтуудын хүрээнд Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоогийн санаачлгаар дүүргийнхээ төрийн өмчийн зарим ЕБС-иудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ.

2304 сар

Сургалтын үр дүнд цэцэрлэгийн багачуудын төсөөлөн бодох, өөрийгөө илэрхийлэх, бие биеэ сонсох, аливаад бүтээлчээр хандах хандлага нэмэгдэж бүтээлийн сангаа баяжуулсан.

2104 сар

Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонхоо угаах, өөрийн байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг засварлаж сэргээх, гадна талбайн сандал, хогийн сав тэдгээрийн өнгө үзэмжийг сайжруулж, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх, хайс хашлагаа будаж сэргээх зэрэг ажил зохион байгуулагдлаа.

2004 сар

Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог бөгөөд ирэх 11 дүгээр сард ашиглалтанд орно гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.

2004 сар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Л.Болд бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

2004 сар

“Үйлдвэрлэгч танд...” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтын хүрээнд хийгдэж буй дараагийн арга хэмжээ хүнс худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжийн дунд зохион байгуулагдлаа.

2004 сар

АБНТБТ –ийн гоо зүй-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд ХУД-ийн 8-р хорооны ахмадын зөвлөл, Улаан загалмайн ахлагч П.Наранхүүтэй хамтран “ Амин дэм-хөгжимт хөдөлгөөн ” сургалтыг 2018 оны 04-р сарын 16- ны өдөр зохион байгууллаа.

1904 сар

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2018 оны 04-р сарын 19-ний өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж 9 сургуулийн 162 хүүхэд 3 насны ангиллаар өрсөлдлөө.

1904 сар

Хан- Уул дүүргийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, салбарын сургалтыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсий чанар, стандартын байцаагч Ц.Сүглэгмаа хөтлөн явуулж, зохион байгууллаа.

1804 сар

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 4-р сард зохион байгуулж байгаа "Тогтвортой хөгжил-Анхдагч мэдээлэл" сарын аяны хүрээнд 4-р сарын 17-ны өдөр дүүргийн ЗДТГазар, дэргэдэх хэлтэс албадын статистикийн мэдээ болон хөгжлийн бодлого хариуцсан ажилтнуудад зориулан “Анхдагч мэдээллийн чанар, ач холбогдол, статистикийн мэдээллийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

1804 сар

Өнөөдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтээс Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа.