2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

/№03/

 

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр                                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Хууль зүй архивын тасаг, Нийт байгууллага

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, хяналт тавих

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах хүрээнд ажлын хэсэг байгуулж, сар бүр хяналт тавьж ажиллах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах мөн дараагийн шуурхай зөвлөгөөнөөнөөс эхлэн 14 хоног тутам мэдээлэл бэлтгэж,танилцуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд шуурхай эргүүл, жижүүр томилж, холбогдох норм стандартыг мөрдүүлж, хяналт тавих, гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хяналт тавих, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шуурхай ажиллах, мэдээллийг удирдлагад яаралтай өгч хэвших

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Нийт байгууллага

Сар шинийн золголтыг хэлтэс, албадууд идээ, ууцгүйгээр, чирэгдэлгүй зохион байгуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,

Нийт байгууллага

Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг нийслэлийн дундаж хоногоос богино хугацаанд шийдвэрлэж хэвших, хугацаанд нь шийдвэрлээгүй, зөрчил гаргасан төрийн албан хаагч, албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож, сар бүр тайлан мэдээгээ Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлж хэвших

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Нийт байгууллага

Тусгай зөвшөөрөл олгогч хэлтэс, албадууд шуурхай ажиллаж, иргэд, байгууллагуудад чирэгдэлгүй үйлчлэх

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Эдийн засгийн төлөвлөлтийн хэлтэс,

Нийт байгууллага

Дүүргийн дэргэдэх хэлтэс, албад сар бүр ажлаа үнэлж дүгнэн, тайлангаа Тамгын газрарт хүргүүлэх

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Эдийн засгийн төлөвлөлтийн хэлтэс,

Нийт байгууллага

Сар шинийн баярын дараах ажлын 7 хоногт багтаан 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулж, баталгаажуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хан-Уул дүүргийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хороодын Засаг дарга нарт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр танилцуулж, үүрэг чиглэл өгөх

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.02.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

                              

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2929
0
113647
3873230

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc