Цахим тендерийн урилга

.         ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                                                  Огноо: 2020 оны 05 дугаар сарын 26

Тендер шалгаруулалтын нэр:  Анхан шатны шүүхийн барилгын гадна фасадны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202001013

Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Анхан шатны шүүхийн барилгын гадна фасадны засварын ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Борлуулалтын хэмжээ:
      • Сүүлийн 2 жилийн  /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь  80 000 000 /наян сая/ төгрөгөөс багагүй байна.

 

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он

Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

    • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

§  2018, 2019 он сүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа  80 000 000 /наян сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

    • Тухайн ажилд шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх.  Тийм

Үүнд:  

             Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

Хуучин бол

  • 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
  • Эсвэл

    Шинэ бол

  • БА-8.1: Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

 

Үнийн саналыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү  тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.  

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  9 давхарт 902 тоот, утас: 11-70009011


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2524
9212
31639
6459730

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc