ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№10/

 

 

   2019 оны 07 дугаар сарын 31                                                                                                                                                            Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний “Охь Мандал” ХХК, “Эко Эрин тохижилт” ХХК хариуцсан зам талбай дахь үерийн байгууламжийн хог түүвэр цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж байна.

Иргэдийн бүлэг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 9, 10, 14, 16 дугаар хороодод байрлах үерийн далан суваг, шуудууг цэвэрлэж 6,31 тонн хог хаягдлыг 4 рэйсээр ачиж тээвэрлэсэн.

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ: 11,14,15 дугаар хорооны үерийн далан сувгийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэн иргэдийн бүлгийг ажиллуулж нийт 7931,25 тонн хог хаягдлыг 6 рейсээр ачиж тээвэрлэн тайланг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

Хан-Уул Агро ОНӨААТҮГ: Үерийн далан суваг, ус зайлуулах шугамд үүссэн хог хаягдлыг тогтмол цэвэрлэж байна.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын Захирлын туслах Б.Анхзаяа, Хан-Уул Агро ОНӨААТҮГ–ын Хүний нөөцийн мэргэжилтэн П.Оюунчимэг

2

Хэлтэс, албадын дарга нар, ээлжийн амралт авах үедээ албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилж, хариуцлагатай ажиллах талаар үүрэг чиглэл өгөх.

Тус дүүргийн хэлтэс, албадын дарга нар ээлжийн амралт авах хугацаандаа орлон гүйцэтгэгчийг томилон хариуцлагатай ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20 албан тушаалтан ээлжийн амралт авсан тухай мэдээлэлээ ирүүлсэн байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Захиргааны зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Ариунжаргал

3

Сүүлийн 2 жил үйл ажиллагаа эрхлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газрын зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг зохион байгуулах.

Газар зохион байгуулалтын алба: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт 24 байршилд газар чөлөөлж явган зам гаргах, тохижилтын ажил хийхээр батлагдсаны дагуу байршил тус бүрд шаардах хуудас, мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Үүнээс 3 байршилд газар чөлөөлөх тухай шаардах хуудас хүргүүлсний дагуу тухайн иргэн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж явган зам гаргах боломж бүрдүүлсэн. 1 аж ахуйн нэгж нь өөрийн хөрөнгөөр тухайн орчмын явган замыг хийсэн. 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 4-ний хооронд эхний ээлжийн 6 байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөн шаардагдах төсвийн тооцоо /3320000төг/-г нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Хуваарийн дагуу чөлөөлөлтийн ажил хийгдэнэ.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Газар зохион байгуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг

4

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлх газрын тохижилт, хог хаягдлын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавьж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: ААНБ-ын хариуцах орчны 50м хүртэлх газрын тохижилтын чиглэлээр 22 аж ахуйн нэгжид мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Шинээр 89 ААНБ-ын орчны зураглалыг хийлгэж мэдээллийн санд оруулсан.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Тус дүүргийн улсын байцаагчид хариуцсан хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтаар ажиллах үедээ хог хаягдалтай холбоотой зөрчлийг тухай бүр арилгуулж мэдэгдэх хуудас өгч ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Г.Бат

5

Хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах.

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/188, А/256 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 10,373.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс гэрээ байгуулсан-1, үнэлгээ хийгдэж буй-1, тендер зарласан-3, газрын захирамж, зураг төсөв хүлээгдэж буй-2 төсөл арга хэмжээ байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/376, А/529 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 557.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 35 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. 34 байршилд явган зам тавих ажлын гүйцэтгэгчээр Ууган Орхон ХХК шалгарч гэрээ байгуулагдаж байна. Хог тээврийн автомашин худалдан авах ажлын техникийн тодорхойлолт боловсруулагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/132, А/373, А/624 дүгээр захирамжаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 800.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 15 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс үнэлгээ хийгдэж буй-3, тендер зарлагдах шатанд-8, ажлын даалгавар хүлээгдэж буй-2, байршлын судалгаа хийгдэж буй-2 төсөл, арга хэмжээ байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 төсөл, арга хэмжээнээс хэрэгжиж дууссан-2, хэрэгжиж буй-5, гэрээ байгуулах шатанд-8, үнэлгээ хийгдэж буй-5, тендер зарласан-3, тендерийн баримт бичиг боловсруулж буй-1, зураг төсөвт магадлал хийгдэж буй-2, зураг төсөв хийгдэж буй-4 төсөл, арга хэмжээ байна.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 10 төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулагдаж ажил эхэлсэн.

Худалдан авах ажиллагааны алба: Худалдан авах ажиллагааны алба: Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын чанар гүйцэтгэлтэй танилцах, хяналт шалгалт хийх зорилгоор тус дүүрэгт ажиллан, дүүргийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболд худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүд , нийслэлээс эрх шилжүүлэн ирүүлсэн төсөл арга хэмжээ мөн захиалгат төсөл арга хэмжээнүүд, 2019 оны хагас жилийн байдлаар албан дээр зарлагдаж байгаа нийт төсөл хөтөлбөрийн тендер шалгаруулалтын явцын мэдээг тус тус танилцуулж ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

70%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны Бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

6

Хороо хуваах ажлын хэсэг, батлагдсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаа эрчимжүүлэх.

Хороо хуваах ажлын хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд, хуваагдсан хороодод ажиллах албан хаагчдыг Засаг даргын захирамж болон Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Мөн хорооны байршлыг судлах ажил хийгдэж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

30%

Үүрэг даалгаврыг: Хороо хуваах ажлын хэсэг

Биелэлт гаргасан: Засаг даргын зөвлөлийн хурал, шагнал хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхгэрэл

7

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд нийт 4965 гэрэлтүүлгээс асаж байгаа 4821 ширхэг, асахгүй байгаа 144 гэрэлтүүлэг байна. Гэрэлтүүлгийн асаалт 97.1%-тай байна.

2019 оны 4, 5 дугаар сард Чингисийн өргөн чөлөөнд 7800 метр, Бармашын уулзвараас Яармагийн гүүр хүртэл 1450 метр, Оргилын уулзвараас Зайсан хүртэл 2500 метр кабелын утас, нийт 285 гэрэлтүүлгийн шон хоорондын 11750 метр цахилгааны утсыг бүрэн цэгцэлсэн.

Дүүргийн 1, 2, 3, 5, 7, 9, 10, 12, 13, 14 дүгээр хороодод 169 ширхэг гэрэлтүүлгийн толгойг сольж, авто машин дайрч гэмтсэн 3 ширхэг гэрэлтүүлгийн шон болон 530м цахилгааны утсыг шинэчилсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар

8

Наадамчдын замын тохижилтын ажил удаашралтай байгаа тул хэрэгжилтийн талаар гүйцэтгэгч байгууллагад албан бичиг төлөвлөн хүргүүлэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ болон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Охь Мандал” ХХК, “Эко-Эрин тохижилт” ХХК-ийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн хэмжээ, байршлын судалгааг гаргаж Засаг даргад танилцуулсан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

30%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

9

Дүүргийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохоор аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан эвлэрлийн гэрээг цуцалж, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үр дүнг танилцуулах.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Нийслэлийн Засаг дарга болон аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг дүгнэх ажлын хэсэгт НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн холбогдох байцаагчид орж ажилладаг бөгөөд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс авах арга хэмжээ байхгүй тул, дээд шатны байгууллагад уламжлахаар төлөвлөж байна.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

30%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Г.Бат

 

10

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: Орон сууцны хороолол дунд түүхий нүүрс түлж байгаа асуудалд хяналт шалгалт хийж, сайжруулсан түлшийг ашиглах талаар аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс: Дүүргийн 11 дүгээр хорооны “Номун вилла” хотхонд түүхий нүүрс түлж байгаа талаар ирүүлсэн иргэний гомдлын дагуу дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, халаалтын зуухны үйл ажиллагааг нь зогсоож, нөөцөлсөн 3.5 тн нүүрсийг буцаан татан авалт хийлгэх арга хэмжээ авч ажилласан. Тус хотхон нь төвийн шугамаас хэрэглээний халуун усаа хангаж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд НМХГ-ын БОГУУХХ-ын байгаль орчин, газрын хяналтын 4 улсын байцаагчтай хамтран тус дүүргийн 1,2,3,11,15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж авто засвар, дугуй засвар, түц, манаачийн байр зэрэг газруудаар үзлэг шалгалт хийж нийт 10 газарт түүхий нүүрс түлэхгүй байх, цахилгаан халаалтад шилжих талаар мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллалаа.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Г.Бат

11

Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хороо тус бүрээр танилцуулах.

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс: Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах хүрээнд 4 түвшний 496 хүнээс бүрдсэн хяналтын багийг ажиллуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцагч байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн арчлалт хамгаалалтыг хариуцагч байгууллагуудыг шуурхай ажлын горимд шилжүүлж хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, машин техник хэрэгсэл ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах, цахилгааны утас ил гарсан гэрэлтүүлгийн шонг таглуулах, ил задгай кабелуудыг цэгцлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

12

Нийслэлийн орлогч дарга, дүүргийн сургууль, цэцэрлэгүүдээр явах тул их засвар болон урсгал засварын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/188 дугаар захирамжаар худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 189 дүгээр цэцэрлэгийн гэрээ байгуулагдаж байгаа бөгөөд 12 дугаар цэцэрлэгийн тендерийн баримт бичигт үнэлгээ хийгдэж байна.

Боловсролын хэлтэс: Буулгаад шинээр барьж байгаа 28-р цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 95%, 4-р яслийн буулгаад шинээр барих явц 68%, 53-р цэцэрлэгийн өргөтгөл 88%, 49-р цэцэрлэгийн өргөтгөл 85%, 73-р цэцэрлэгийн өргөтгөл 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Буянт-Ухаа цогцолбор сургууль 83%, 52 дугаар сургуулийн өргөтгөл 75%, 114-р сургуулийн өргөтгөл 40%-ийн явцтай байна. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд болон боловсролын хэлтсээс тогтмол хяналт тавин төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулах үүднээс техник, тоног төхөөрөмж, тавилга, ширээ сандлын захиалгыг БСШУСЯ-нд хүргүүлсэн. 60-р сургуулийн цахилгаан, дээврийн асуудалд хүндрэл гарч, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгсөн. Тухайн сургууль өөрсдийн нөөц боломжид тулгуурлан цахилгааны богино холболт хийж сургуулийн зарим хэсгүүдийг цахилгаантай холбон ажиллаж байна. Тухайн гэмтлийг засварлахад ойролцоогоор 9 орчим сая төгрөг шаардлагатай байна. 27 дугаар цэцэрлэгийн засварын ажилтай дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан газар дээр очиж танилцан үүрэг чиглэл өгсөн. Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн төсвийн хүрээнд урсгал засвараа хийж байна.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэг-85%, ерөнхий боловсролын сургууль-78%-ийн гүйцэтгэлтэй байна. 2019 оны 08 дугаар сарын 13-нд урсгал засварыг дуусгах талаар үүрэг чиглэл өгч, тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар

13

Өмч хамгаалах байнгын зөвлөл, БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай хүлэмжүүдийг дүүргийн өмчид бүртгэж авах.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/100 дугаар тушаалаар БНСУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай хүлэмжүүдийг данс бүртгэлдээ бүртгэж авсан.

Цаашид хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Дүүргийн Өмч хамгаалах байнгын зөвлөл

Биелэлт гаргасан: Аж ахуйн тасгийн Өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ажилтан Б.Янжмаа

14

Эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан танилцуулах. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинээр байгуулах газрын байршлыг судлах.

Нийгмийн бодлогын хэлтэс: Эрүүл мэндийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх тухай дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны А/274 дүгээр захирамжийг боловсруулан батлуулсан.

Газар зохион байгуулалтын алба: Тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 100 ортой эмнэлгийн барилга баригдахаар төлөвлөсөн байршилд иргэд оршин суугчид эсэргүүцсэн тул тус дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт хорооны цогцолборын зүүн талд шилжүүлэхээр гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй хамтран газар дээр нь судалж тохирсны дагуу саналаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

Захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Биелэлт гаргасан: Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Солонго, Газар зохион байгуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг

15

Өлзийтийн үерийн далангийн асуудлын талаар Геодези, Усны барилга байгууламжийн газарт албан бичиг төлөвлөн хүргүүлэх.

Дүүргийн 14 дүгээр хорооны үерийн далангийн асуудлыг газар дээр нь судалж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахаар 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09/488 дугаартай албан бичгээр Геодези, усны барилга байгууламжийн газарт хүсэлт хүргүүлсэн.

Хэрэгжилтийг хангуулан ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

16

Гадаад паспортын үйлчилгээг дүүргийн 1 хороонд олгодог болох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, эргэн танилцуулах.

Гадаад паспортын үйлчилгээг хороонд хүргэх талаар дүүргийн Засаг даргад тус хэлтсийн дарга С. Оюун-Эрдэнэ танилцуулсан.

Хэрэгжилтийг хангуулан ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Улсын бүртгэлийн хэлтэс

Биелэлт гаргасан:

17

Авто машины парк шинэчилэлд зарцуулагдах төсвийг судалж танилцуулах.

Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ: Авто машины парк шинэчлэлд зарцуулагдах төсвийг судалж тайланг бэлтгэн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүлсэн.

Хэрэгжилтийг хангуулан ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын Захирлын туслах Б. Анхзаяа

17 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ- 80 %

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5706
32077
72145
4385519

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc