ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                                                       

 

 

 2019.07.04

 

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн төрийн өмчит сургуулийн хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын скүүл алерт үйлчилгээ үзүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2019/УТ-188-06

 

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хан-уул дүүргийн төрийн өмчит сургуулийн хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын скүүл алерт  үйлчилгээ үзүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2016, 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого 300,000,000-аас багагүй байна.

 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна. /195,000,000/

 

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2016, 2017, 2018/ онуудад доод тал нь нэг удаа 300,000,000-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

 

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

 

Тендерийн хамт 13,000,000 (арван гурван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.

 

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

 

Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

824
22012
84303
4300558

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc