Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо : 2020.06.11

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороонд нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станц байгуулах ажил

Нээлттэй тендер шалгаруулалтын ялгагдах дугаар нь: БХБЯ/202005211

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороонд нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станц байгуулах ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019/ онуудын дундаж борлуулалтын орлого 2,800,000,000-аас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100 %-аас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019 он/-ийн эцсийн санхүүгийн аудиттай тайлан.
  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2017, 2018, 2019/ оны аль нэг жилд 2,800,000,000-аас багагүй үнийн дүнтэй дулааны шугам угсрах ажил хийсэн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 Үүнд: Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.
  • 2.1.4 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-16 давхар хүртэл ),
  • Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил
  • 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • 2.2.3 Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • 2.2.4 Дулаан болон усан хангамжийн гол/магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  • 2.3.2 Хөрсний ус доошлуулах, , эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын шүүрүүлэх далан, хоолой болон газар шорооны тусгай ажил

/ Дээрх заалттай дүйцэхүйц Барилгын шинэчилсэн тусгай зөвшөөрөлтэй байж болно./

Тендерийн хамт 28 538 000 /хорин найман сая таван зуун гучин найман мянга/ төгрөгийн тендерийн баталгаа байна.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2020 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2491
9187
31606
6459697

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc