ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                              

Огноо: 2020 оны 05 дугаар сарын 21

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүрэгт иргэд олноор цуглардаг амралт, зугаалгын бүсэд утасгүй интернетийн сүлжээ суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2020/ДТХ-04-06             

        Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүрэгт иргэд олноор цуглардаг амралт, зугаалгын бүсэд утасгүй интернетийн сүлжээ суурилуулах тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

        Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019 он/-ийн борлуулалтын дундаж 20 000 000 төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2018, 2019 он/

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: : Сүүлийн 1 жилд /2019 он/ 20 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй интернет сүлжээ суурилуулах ажил гүйцэтгэсэн байх, түүнийг нотлох баримт: Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлцсэн актыг фото зургийн хамт ирүүлэх           

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Үнийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

621
21842
198322
6250183

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc