НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “УЛААНБААТАР МАРАФОН -2017” БОЛНО

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх мэдлэг, дадал хэвшилд сургах, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгох, бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих амтомашингүй өдөр болгон “Улаанбаатар марафон” ОУ-ын гүйлтийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. 
“Улаанбаатар марафон -2017” энэ жил 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу маргааш 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

465
24290
130774
4196595

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc