“Эрдмийн баяр”-аараа мод тарьлаа

2017 оны 06 сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Эрдмийн баяр” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа нь сургууль тус бүр дээр зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн 32 дугаар сургуулийн төгсөгчид “Эрдмийн баяр”-аараа мод тарьж “Эко дүүрэг” болох зорилтыг дэмжлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Уг зорилтыг дэмжиж дүүргийн томоохон аж ахуйн нэгжүүд, ахлах сургууль, их дээд сургуулиуд гээд бүхий л байгууллагууд дэмжин ажиллаж буй.

Тэгвэл 32 дугаар сургууль нь тус зорилтыг дэмжиж буйгаа илэрхийлж “Эрдмийн баяр”-аа мод тарьсанаар эхлүүллээ. Тус сургууль нь “Экологийн боловсрол олгох төв”- ийг бий болгож сурагчдад Байгалийн ухааны хичээлүүд болон Сургалтыг дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. 

Энэ хүрээнд сурагчдын цагийг бодит үр өгөөжтэй болгохын зэрэгцээ сурагчид өөрийн гараар эко орчин бий болгож ,байгаль дэлхийтэйгээ зөв харьцах насан туршийн боловсрол эзэмшиж байгаа нь давуу талтай. Энэхүү ногоон төгөлөө тус сургуулийн сурагчид “Эко төгөл” нэрлэж чөлөөт цагаараа гэр бүлээрээ, найз нөхөдийн хамт тарьсан модоо тогтмол эргэж тойрч байдагаа уламжилсан юм.

Энэ талаар “Эрдмийн баяр”-аа тэмдэглэнгээ “Эко дүүрэг” зорилтыг дэмжиж мод тарьсан 32 дугаар сургуулийн сурагчдын сэтгэгдэлийг сонслоо.

32 дугаар сургуулийн 12б ангийн төгсөгч  А.Мөнхцэцэг

“Эрдмийн баяр”-аараа мод тарьсандаа туйлын их баяртай байна. Анх модны талаарх мэдлэг, мэдээлэл бүү хэл байгаль орчныхоо талаар мэдлэг маш муу байсан бидний хувьд. Харин одоо бол сургуулиа төгсөж байгаа энэ үед модны талаарх мэдээ мэдээлэл, мэдлэгийг өөрийнхөө хэмжээнд тодорхой шатны мэдлэгтэй болсон.

Цаашдаа тарьсан модоо тогтмол эргэж тойрон, эргэх холбоотой байх болно. Бидний тарьж ургуулсан жимс жимсгэнээр сургуулийн маань хүүхэд багачууд, дүү нар маань үдийн цайндаа хэрэглэн цаашлаад бидний халааг аван мод тарьж сурч байгаа нь маш сайхан зүйл гэж бодож байна.

32 дугаар сургуулийн 12б ангийн төгсөгч Б.Өсөхөө

Манай сургууль 3 жилийн өмнө анх чацарганы мод тарьж байсан. Одоо намар бүр  тарьсан чацарганаа хурааж аван гэр бүлийнхээ хүмүүсд болоод сургуулийнхаа сурагчдын үдийн цайнд чацарганаар хангаж байна. Эко дүүргийн Эко сургуулийн төгсөгч болон өнөөдөр “Эрдмийн баяр”-аа мод тарин өнгөрүүлж байгаадаа баяртай байна. Сургуулиа төгссөн учраас тарьсан модоо эргэж тойрохгүй байна гэж ойлгож болохгүй байнга эргэж тойрон арчилж хамгаалах тал дээр анхаарч байх болно.

32 дугаар сургуулийн багш

Агаарын бохирдолыг багасгадаг байгалын хамгийн том цэвэршүүлэх байгууламж бол ой мод юм. Ийм ашиг ач тустай ургамлыг бид тарьж ургуулснаар дан ганц экологийн боловсролын төвийн судалж суралцах орчин бий болгохоос гадна эх дэлхийдээ үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжснээр манай сургуулийн бага ангийн сурагчид нь хөрсний бүтэц, ногоон ургамлын хэв шинж  тэдгээрийн өөр өөрийн гэсэн онцлог шинж чанар, үүргийг мэдэж ургамлыг өөр хооронд нь таньж ялгадаг болсон.

ХУД-ийн 32 дугаар сургууль Нийслэлийн хэмжээнд “Эко сургууль” гэдгээрээ бусад сургуулиадаасаа ялгардаг. Сургуулийн харьяа 5-н төрлийн 3500 мод бүхий 1.5 га талбайтай 0.7 га-д ургасан чацарганы төглийг өргөтгөн, шинээр 0.5 га-д төрөл бүрийн мод бут тариалж, олон төрлийн ургамал модтой болсон төдийгүй эко орчинг бүрдүүлэхэд онцгой дэмжлэг үзүүлж байгаа сургууль юм.

Мөн 32 дугаар сургууль нь Экологийн сургалтын талбайдаа БСШУЯамны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр 14-н төрлийн шилмүүст болон навчит мод, жимсний бутны суулгацыг шинээр 0.5 га-д 350 гаруйг суулгаж хуваарь гарган арчилгаа, услалт, бордоо зэргийг ажилчид нь хийдэг байна.

Уг сургуулинй түүхээс товч танилцуулахад Ажилчны районы 32 дугаар бүрэн бус дунд сургуулийг 1966 оноос 8 жилийн сургууль болгон өргөтгөн байгуулж, 1996 оноос эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, компьютрийн оператор, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болгож өргөтгөн ирсэн арвин түүхтэй сургууль юм байна.  2015 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Одоогоор тус сургууль нь П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэсэн статустайгаар 800 гаруй сурагч 58 багш, ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж буй тэргүүний сургуулийн нэгж юм байна.



 


\




 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

659
33887
85844
1217462

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc