“Сүрьеэгүй Хан-Уул дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Монголын эрүүл мэндийн үүсэл” ТББ ба Сүрьеэгүй хотууд санаачлага болон Сүрьеэгүй хотууд төслийн хүрээнд гурван тал хамтран ажиллах “Сүрьеэгүй Хан-Уул дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сүрьеэ өвчин нь халдварт өвчнүүд дотроос насанд хүрэгчдийн дунд нас баралтаараа нэгдүгээрт ордог бөгөөд сүрьеэгийн эсрэг дэлхий нийтийн тэмцэл, удаан бас үр дүнгүй байна. Сүрьеэгээс шалтгаалж өдөрт 5000 хүн нас баран, сүрьеэгийн өвчин туссан 4 сая гаруй хүн жил бүр оношилгоо бас эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд тэд гэр бүл болон нийгэмд сүрьеэгийн халдварыг тараасаар байна. Сүрьеэгийн эсрэг үр дүнтэй нь нотлогдсон, цогц, тархварын хяналтын аргыг тухайн улсын эдийн засгийн чадамжаас үл хамааран хэрэглэж байх ёстой юм.

Дээрх бодит байдлыг үндэслэн үйл ажиллагааг төлөөлөх гурван байгууллага энэ өвчний дархалтыг бууруулах, хүн амын дунд зөв мэдээлэл хүртээх сургалт зохион байгуулах, эм, эмнэлгийн байгууллагад шаардагдах санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулсан юм.

Хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, ДИТХ-ын Тэргүүлэгч, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, “Монголын эрүүл мэндийн үүсэл” ТББ-ын тэргүүн Б.Уянга, Сүрьеэгүй хотууд төслийн удирдагч Майкл Вильсон, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа, дүүргийн хэлтэс, албадын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар:

  1. Хүн амын дунд сүрьеэгийн Илрүүл-Эмчил-Урьдчилан сэргийл аргачлалыг нэвтрүүлэх боломжтой газар зүйн байршлыг тогтоох. Сургуулийн хүүхдийн дунд далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг илрүүлэх эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж, идэвхтэй хэлбэрт шилжихээс өмнө эмчлэх, таслан зогсоох. Сургуулийн багш, ажилчдыг сүрьеэгийн шинжилгээнд тогтмол хамруулж, сүрьеэгийн халдварын тархалтыг таслан зогсоох.
  2. Эцэг эхчүүдийн дам тамхидалтыг зогсоож, хүүхдүүдийн сүрьеэгээр өвдөх эрсдлийг бууруулах. Хүн амын дунд дам тамхидалтын талаархи ойлголтыг нэмэгдүүлэх.
  3. Сүрьеэгийн эсрэг цогц арга хэмжээг бусад хотуудад амжилттай хэрэгжүүлсэн тархвар хяналтын стратегитай уялдуулан хэрэгжүүлэх.
  4. Цаашид Сүрьеэгүй хотууд санаачилга-Сүрьеэгүй хотууд төсөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр сүрьеэгийн бүх хэлбэрийн эсрэг хэрэгжүүлэх цогц, иж бүрэн, эрчимжүүлсэн олон талын хамтын ажиллагаанд оролцуулж, үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлэх болно.

 




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

377
11040
122108
360345

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc