Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо


Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хамтын дэлхий” ТББ-ын тусламжтайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслолын арга хэмжээ 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Шав тавих ёслолын арга хэмжээнд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн төлөөлөгч Шагдарсүрэн, “Хамтын дэлхий” ТББ-ын захирал Г.Батдэлгэр, дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус цэцэрлэг нь ирэх 10 дугаар сард ашиглалтанд орох бөгөөд орчин үеийн технологоор баригдаж байгаа гэдгийг “Хамтын дэлхий” ТББ-ын удирдлагууд уламжиллаа.

“Хамтын дэлхий” ТББ нь хүүхэд багачуудад боловсрол олгох чиглэлээр 2008 онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2012 оноос албан ёсоор гэрчилгээгээ авч тус хороонд 13 ширхэг гүний худаг барьж өгч байжээ. Мөн дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжилж байна.

Хөтөлбөрийнхөө хүрээнд 13 дугаар хорооны иргэд, хүүхэд багачууд чөлөөт цагаараа ном уншиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ном унших танхимтай болгож өгсөн төдийгүй  зургийн болон компьютерийн сургалтыг тогтмол зохион явуулдаг байна.

Мөн “Хамтын дэлхий” ТББ нь  2014 оноос “Тосгоноо ногоожуулая” төсөл хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж хөтөлбөрийнхөө хүрээнд дүүргийн 5 хороог  хамруулсанаар нийт 250 гаруй  өрх тус хөтөлбөрт хамруулжээ. 









Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1081
22087
75503
617639

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc