Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Говь” ХК-ийн галын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах Говь хувьцаат компанийн үйлдвэр шатаж байна гэсэн галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай утсанд 20 цаг 46 минутанд иржээ.

Нийслэлийн зургаан дүүргийн нийт 11 гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн, ээлжийн бүрэлдэхүүн болон бэлтгэл ангийн бүх бүрэлдэхүүн галыг унтраахаар шуурхай ажиллаж галыг цурманд оруулан унтраасан байна.

Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчлан ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид галын цэг дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны дарга нарын хамт “Говь” ХК-ийн галын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж холбогдох хүмүүстэй уулзлаа. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид галын нөхцөл байдлыг судлаж, шаталт, ууршилтыг бүрэн унтрааж ажиллаж байна.

“Говь” ХК-аас мэдэгдэл хийж “Галын голомтонд бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа Онцгой байдлын гал унтраах ангийн нийт ажилтан, албан хаагчид, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газар, Хан-Уул дүүргийн холбогдох албаныханд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Ноцтой аюул учирсан ч эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй болно” хэмээн мэдэгдлээ. 








Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1118
21953
75540
617676

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc