“ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ СУРТАЛЧИЛАХ” 3 САРЫН АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Хан-Уул Эрүүл мэндийн төв,  дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран Хан-Уул дүүргийн иргэдэд зориулан “Идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилах” 3 сарын аяныг эхлүүллээ. Уг аян нь 2017 оны 06 дугаар сарын 15 - 09 дүгээр сарын 15-ны хүртэл үргэлжилнэ. 
Тус аяны хүрээнд дүүргийн 16 хорооны өрхийн эрүүл мэндийн төв, хороодтой хамтран 7 хоног бүрийн бямба гарагын орой бүр дасгал хөдөлгөөн хийлгүүлж, даралт үзэж, зөв хооллолтын зөвлөгөө өгч, өндөр жин үзэж иргэдэд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийх талаар зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Хан-Уул дүүргийн иргэд  та бүхэн хамрагдахын тулд хороодын нийгмийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай холбогдон хуваарийн дагуу идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6252
11670
88921
909589

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc