ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУЛГАР ТӨРИЙН 2226, ИХ МОНГОЛ УЛСЫН 811, АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД  ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХУДАЛДАА  ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХҮСЭЛТ, ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ 2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРӨӨС  06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН 503 ТООТ ӨРӨӨНД ХҮЛЭЭН АВНА.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. АЛБАН ХҮСЭЛТ, ӨРГӨДӨЛ
  2. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ /ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ/-НИЙ ХУУЛБАР
  3. ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХХҮХ-ТЭЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ГЭРЭЭ /ЭХ ХУВЬ/.
  4. ТУС АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ОЛГОСОН ДҮГНЭЛТ, МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГҮҮЛСЭН БҮРТГЭЛИЙН ХУУДАС
  5. ТОГООЧ, ХУДАЛДАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ
  6. АЖИЛЛАГСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ДЭВТЭР /ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН 2017 ОНЫ А/415 ДУГААР ТУШААЛ/
  7. ХУДАЛДААЛАХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ХӨДӨЛГӨӨНТ ТОГЛООМЫН ТАНИЛЦУУЛГА, ӨНГӨТ ЗУРАГ
  8. ХӨДӨЛГӨӨНТ ТОГЛООМЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААС ГАРГУУЛСАН ДҮГНЭЛТ

ЖИЧ:

  • Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зөвшөөрөл олгоход дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий ААН-үүдийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтаан сонгон шалгаруулж, сугалаа сугалуулах зарчмыг баримтална.
  • Тогтоосон тооны хязгаарт багтсан аж ахуйн нэгж, иргэний нэрсийн жагсаалтыг гарган 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд мэдээлнэ.
  • Зөвшөөрөл олгосон газруудад 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран семинар зохион байгуулж анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлгээр хангана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  1. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэн нь дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулсан байх;
  2. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу зөв хадгалах, боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх;
  3. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх;
  4. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурай алчуур /салфетка/-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлэн байлгах;
  5. Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлөх савтай байх
  6. Тогооч, худалдагч нь мэргэжлийн үнэмлэхтэй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил шархгүй байх;
  7. Үйлчилгээний ажилтнууд тогтоосон нэг загвар, нэг өнгийн ажлын хувцсаар жигдэрсэн байх.
  8. Галын аюулгүй байдлыг хангаж, эрх бүхий байгууллагын заавар, зевлөмжийг мөрдөж ажиллах
  9. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх;
  10. Орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцаж, асрын гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях.
  11. Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж асар майхны дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо босохоос сэргийлж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах;
  12. Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдэлийг бүрэн хариуцаж ажиллана.

ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  1. Зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхлэх;
  2. Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
  3. Согтууруулах ундаа, тамхи худалдах;
  4. Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  5. Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  6. Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  7. Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  8. Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  9. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.

ЖИЧ: Асрыг тогтоосон загвар, хэмжээтэйгээр хийнэ. /3х3 метр, цагаан өнгөтэй асар байна./

Хаяг болон үйл ажиллагаа явуулах үйлчилгээний ажилчдын  хувцсыг нэгдсэн журмаар дүүргээс хангана.

Хаяг, байршил заасан дугаарыг гадна талд ил харагдахаар байрлуулна.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН

ХҮНС, ХУДАЛДАА,ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

2017

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1114
21974
75536
617672

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc