Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон  “МИАТ” ТӨХК хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, албан хаагчийн нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд “Эко дүүрэг” болох мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичигт НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар нөгөө талаас  “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир холбогдох албаны дарга нарын хамт оролцлоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэхүү санамж бичиг байгуулснаар дүүргийн зам талбайн тохижилт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоосжилтыг бууруулах, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх гэх үндсэн чиг үүрэгтэйгээр байгууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3914
22110
114782
1096177

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc