ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны барилгыг төвлөрсөн цэвэр усны системд холбох ажил

Тендер шалгаруулалтын дугаар:ХУД2019/НХТБЗ-03

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны барилгыг төвлөрсөн цэвэр усны системд холбох ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  болох 2017, 2018 оны борлуулалтын орлогын дундаж нь 50,000,000-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2018 он/-ийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2018/ онд доод тал нь нэг удаа 50,000,000-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи.

Шинэ бол:

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

Шинэ бол:

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж,ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийнтоног төхөөрөмж, гадна салбар шугамсүлжээний угсралт.

Тендерийн хамт 1,000,000 (нэг сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5835
28818
121975
4892621

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc