ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны гэр хорооллын гудамж талбайн тохижилтын ажил

Тендерийн шалгаруулалтын дугаар: БХБЯ/202001107

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны гэр хорооллын гудамж талбайн тохижилтын ажилгүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 10 000 000 /арван сая/ төгрөг

Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2449
17737
136587
7105685

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc