ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                                                  Огноо: 2018 оны 09 дүгээр сарын 26

 

Тендер шалгаруулалтын нэр:  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцтын гудамжнуудын зам түрж тэгшлэх, нягтруулах ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2018/ДТХ-02-07

Хан –Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцтын гудамжнуудын зам түрж тэгшлэх, нягтруулах ажил”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 09 дүгээр тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

 Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

        Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 2 жилд  /2016, 2017 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж нь 30 000 000 төгрөгөөс багагүй байна.

            Баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 2 жил /2016, 2017 он/

            Сүүлийн  хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Сүүлийн 2 жилийн /2016,  2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа  15 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй  ижил төстэй хийж гүйцэтгэсэн байх.

Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

Зам тээврийн яамнаас олгодог :

               3.7.4.1 33А-1 Бүх төрлийн замын засварын ажил

               Дээрхи заалт болон түүнээс дээш зөвшөөрөл

 

Тендерийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цаг–аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны  10 дугаар сарын 04-ний өдрийн 11.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй  бараанд давуу  эрхийн  зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2573
30396
109930
2938769

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc