Хан-Уул дүүрэг “Дээлтэй Монгол наадам-2017”-д амжилттай оролцлоо


Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад , дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг  “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр боллоо. 

Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадамд Хан-Уул дүүргийн  төр захиргааны байгууллагын  албан хаагчид, 16 хорооны иргэд идэвхтэй оролцож "Дээлтэй Монгол" наадмын шилдэг дүүргийн 3 дугаар байранд шалгарлаа. 
Наадмын энэ жилийн гол онцлог нь “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгууллаа. Мөн Нийслэлийн бүх дүүргүүд баярын жагсаалд оролцож шилдэг дүүргүүдийг шалгарууллаа. 

Мөн Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шагнах юм. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийг тус тус  шалгарууллаа. 

Энэхүү үйл ажиллагаагаар Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна. 







Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

906
31665
146696
528818

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc