Мэндчилгээ

Хан-Уулаа түшиж, Хатан Туулаа эмжин налайсан Хан-Уулын иргэд та бүхэндээ Тулгар төрийн 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Хан-Уул дүүргийнхээ зон олондоо чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.

Засаг даргын 2017-2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хагас жилийн хугацаанд багагүй ажил хийж бодитой үр дүнд хүрлээ. Цаашид дүүргийн иргэдийнхээ аз жаргалтай тайван амьдрал, эрүүл “ЭКО” Хан-Уул дүүргийг бий болгохын төлөө  бид бүхэн цаг ямагт хичээж ажиллаж байна.

Хан-Уулаа түшиж, Хатан Туулаа эмжин налайсан Хан-Уулын иргэд та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1024
8941
123698
795872

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc