Хан-Уул дүүргийн албан хаагчид нэг өдрийн цалингаа ОБЕГ-т хандивлалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн иргэд байгууллагын саналын дагуу ОБЕГ албан ёсны хандивийн данс нээгээд буй.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус дүүргийн албан хаагчид нэг өдрийн цалин болох 3.6 сая төгрөг болон 2 тн цэвэр усыг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлалаа.
Хандивын мөнгийг Онцгой байдлын Ерөнхий газрын албан ёсны хандивийн дансанд шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар мөнгөн хандивын баримтыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. 

Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан Хан-Уул дүүргийн албан хаагчдын хандив халуун цэг дээр ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон шуурхай хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.  
Хандивыг хүлээн авсан Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон тус дүүргийн албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсэж талархал илэрхийллээ. 



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1007
8934
123681
795855

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc