НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

 

 

2021 оны 01 дүгээр сарын 18                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/10 дугаар захирамжийн дагуу 2021 оны нийслэлийн төсвийн орлогын сар, улирлын хуваарийг баталсан, иймд төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс “Нийт байгууллага

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар

Иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр сайтар хангах, хариуцлагыг нэмэгдүүлж, хяналт шалгалтыг бүх шатандаа эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм, ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх, түүнд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ Коронавируст болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, Шуурхай ажил, олон нийттэй харилцах алба

Нийтийн эзэмшлийн гудамж, автозам талбайн халтиргаа гулгааг тухай бүр цэвэрлэж арилгах, хэвлэл мэдээлэлтэй хамтран хийж буй ажлаа тогтмол олон нийтэд мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Цагдаагийн газар

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөнтэй холбогдуулан хэргийг өмнөх оны мөн үетэй болон цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулсан дүн шинжилгээ хийж, дүнг танилцуулах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.01.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

394
29759
146666
7753061

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc