Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг, дадлага сургуулийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тухайн арга хэмжээг  3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Нэгдүгээрт: Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах тактикийн сургуулийг “Мишээл Экспо” худалдааны төв дээр зохион байгуулж, тухайн төвийн ажилтан, албан хаагч, түрээслэгч, үйлчлүүлэгч нарыг Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, гамшгаас хамгаалах Мэргэжлийн албадын томилгоонд тодотгол хийж, бүртгэл явууллаа.

Хоёрдугаарт: Гал унтраах тактикийн сургуулийн төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, нэрвэгдэгчийг галын голомтоос гарган Улаан Загалмайд хүлээлгэн өгч эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нийслэлийн Аврах анги-105-ын бие бүрэлдэхүүн тус барилгын дээвэр дээрээс нэрвэгдэгчийг аврах олс ашиглан аврах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гуравдугаарт:  Гал түймэр унтграах, аврах 14 дүгээр ангийн автомеханик шатаар осолдсон ажилтанг өндрөөс буулгах ажиллагааг хийж гүйцэтгэж, тактикийн сургуульд тус байгууллагаас 150 ажилтан, 35 үйлчлүүлэгч, Онцгой байдлын байгууллагаас 37 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн дамжааны 15 сонсогч, дүүргийн Улаан Загалмайн Хорооноос 12 ажилтан, 8 техник хэрэгсэлтэйгээр тус тус зохион байгууллаа.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3861
5047
78391
4144212

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc