Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв тэргүүн байр эзэллээ

Нийслэлийн насан туршийн боловсролынхны дунд 4 дэх жилдээ уламжлал болгон зохиогдож буй “ТАМИРЧИН БАГШ” спортын арга хэмжээ 3 дугаар сарын 27-нд уурхайчдын хотхон Багануур дүүрэгт болж өндөрлөлөө.

Тус тэмцээний нээлтэд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, НТБҮ төвийн захирал Л.Болортунгалаг, БНД-ийн НТБ төвийн захирал А.Өсөхжаргал нар оролцож, тэмцээнийг нээж үг хэллээ.

Энэ арга хэмжээнд Насан туршийн боловсролын үндэсний төв болон нийслэлийн 8 дүүргийн 200 гаруй багш, ажилчид оролцож  гар бөмбөг, боулинг, дартс, байт харваа, олс таталт гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдөв.

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв энэ тэмцээний  олс таталтын төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1130
1219
48467
4498831

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc