“Зөрчил үйлдсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тооцох вэ?” сургалт зохион байгуулагдлаа

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хууль эрх зүйн боловсролын агуулгын хүрээнд “Зөрчлийн тухай хууль”-ийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 2-р хорооны 20 иргэдэд “Зөрчлийн тухай хууль” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:

-Зөрчлийн тухай хууль эрх зүйн ерөнхий ойлголт гэж юу вэ?

-Хуульд орсон шинээр зөрчилт тооцогдох  зүйл заалт гэж юу?

-Зөрчил үйлдсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тооцох вэ? зэрэг асуултыг дэвшүүлж, мэдээлэл өгч, буруу ташаа ойлголтыг залруулан иргэдийн амьдралд тохиолдож буй кейсүүд дээр ярилцаж, арга алхмыг хэлэлцлээ. 

Сургалтын үр дүнд “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар илүү мэдээлэлтэй болж, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдэгдэж буй тохиолдолд мэдээлэх, мэдээлэхгүй бол хувь хүн хариуцлага хүлээх талаар тодорхой ойлголттой боллоо.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1131
1220
48468
4498832

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc