“Зөрчлийн тухай хууль”-аар сургалт боллоо

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтэс нь Хан-уул дүүргийн Хууль зүйн хэлтэс, Шүүхийн зөвлөлтэй хамтран “Зөрчлийн тухай хууль”-ийн сургалтыг хэлтсийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зэрэг Зөрчлийн тухай хуулийн агуулгыг Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн холбогдох заалтуудтай уялдуулан явагдлаа.

Сургалтын төгсгөлд ажилтан, албан хаагчид өөрсдийн сонирхсон зүйлээ асуулт хариултын хэлбэрээр авч мэдлэгээ баяжуулсан үр дүнтэй сургалт боллоо. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2022
0
73325
4139146

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc