Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 12, 13, 14 дүгээр хорооны малчид фермерүүдэд сургалт зохион байгууллаа

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 12,13,14 дүгээр хорооны малчид фермерүүдэд 2018 оны 03 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 200 гаруй малчин, мал бүхий иргэнд сургалт, уулзалт зохион байгууллаа.

Сургалтаар нийслэлд мал аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого шийдвэр, дүүргийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Б.Болдбаатар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Мал, амьтны гоц халдварт өвчин, авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Сайнбилэг, Маасүрэн нар Нийгмийн даатгалын хууль”-д орсон нэмэлт өөрчлөлт, малчдын сайн дурын даатгал сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах талаар мэдээлэл өгч малчид фермерүүдэд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтэнд хариулт өгч, цаашид дүүргийн зүгээс хэрэгжүүлэх ажлын саналыг  хүлээн авсан арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Сургалт, уулзалтанд оролцсон иргэдийн ирүүлсэн ажлын санал :
 
Дүүргийн хэмжээнд малын тэжээл тариалах газрын асуудал шийдвэрлүүлэх;
Фермерийн аж ахуй эрхлэх
Залуу малчдыг бодлогоор дэмжих, залуу үеийнхнийгээ дадлагажуулах ажлын зохион байгуулах;
Хөдөө орон нутагт гаргах малын шилжилт хөдөлгөөний зохицуулах шийдвэр гаргуулах;
Малын тэжээлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьж байлаа.

Сургалттай холбоотой санал хүсэлтийг дүүргийн 77771965/513/ утсанд хүлээн авч байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1892
14036
86770
4152591

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc