7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 3-Р САРЫН 28-НЫ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2018 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7120 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8180 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 105 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буюу 105 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны 3-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногооны үнэ 

2018 оны 3-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 240 төгрөгөөр (11.7%), хятад сонгино 15 төгрөгөөр (1.1%) тус тус өссөн байлаа.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da  линкээс үзнэ үү.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1075
1164
48412
4498776

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc