“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН”-Ы НЭЭЛТ БОЛЛОО

Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан 2018 оны 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарладаг.

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс сарын аяны хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон 52 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал  хариуцсан  ажилтнуудад  хууль тогтоомжийг сурталчлах, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад хийх хяналт шалгалтын хуудсын талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3802
5055
78332
4144153

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc