“УЛААНБААТАР МАРАФОН 2018” ЦОМ цЭРГИЙН ШТАБААС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 303 ДУГААР АНГИ ДЭЭР ШИЛЖИН ИРЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5 дахь жилдээ  зохион байгуулагдаж байгаа “УЛААНБААТАР МАРАФОН-2018” цом Хан-уул дүүрэгт аялж байна.


“Улаанбаатар марафон-2018 аяны зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Хан-Уул дүүрэгт “Улаанбаатар марафон-2018” цомыг 03 дугаар сарын 15-ны өдрөөс  05 дугаар сарын 05-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 80 гаруй төрийн бус байгууллага, их дээд сургууль,  аж ахуй нэгжүүдээр аялах юм. 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр шилжин ирлээ.   Цом хүлээн авсан 303 дугаар анги аяны хүрээнд өөрсдөө санаачлан спортын уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна сайн үйлсийн аяныг зохион байгуулах юм. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4286
22711
134595
4200416

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc