“Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах” зорилго бүхий сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын дунд сургалт хариуцсан менежер болон эрүүл ахуйч нарт Засаг даргын Тамгын газар “Эм Зэт” худалдааны академитай хамтран 16 академик цагийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж гэрчилгээ олголоо.

Сургалтын сэдэв:

  • Хууль, эрх зүйн орчин, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  • Удирдлага, хүний нөөц, мэргэжлийн ур чадвар
  • Эрүүл ахуйн зохистой дадал
  • Бараа бүтээгдэхүүний чанар, хадгалах нөхцөл, хаяг шошгололтын стандарт
  • Дэвшилтэт технологи

 

Дээрх сургалт нь худалдааны салбарын ажилчдыг мэргэшүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын эхлэл болж байгаа юм.

Цаашдаа худалдааны салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, шагнал урамшуулалд хамруулах, дотоод гадаадын туршлага судлах аялалд хамруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран шат дараатай зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77771965, 99007567 утсаар холбогдон лавлана уу.

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4872
7709
139853
4714068

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc