“ВИДЕО ТОГЛООМЫН ХОР НӨЛӨӨЛЛӨӨС ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХАД ӨВӨӨ, ЭМЭЭ БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

XXI зууны хүн төрөлхтөн бид мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам манай улсад ч техник технологийн шинэчлэл асар хурдацтай хөгжих болсон. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр өөлөх зүйл бас л байна. Тухайлбал, гар утас, компьютер нь их хэмжээний цацраг идэвхт бодис ялгаруулдаг учраас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэн судлаачид шүүмжилсээр байгаа.

Иймд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь цахим видео тоглоом, гар утасны хор нөлөөллийн талаарх мэдээ мэдээллийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Видео тоглоомын хор нөлөөллөөс хүүхдээ хамгаалахад өвөө, эмээ бидний оролцоо” сэдэвт сургалтанд 16 хороодын ахмадын зөвлөлийн 12 дарга оролцлоо.

Сургалтаар видео тоглоомын хэлбэрүүд, эерэг болон сөрөг талыг судлан, дондолтын үе шатууд, статистик тоо баримт, түүний хор нөлөөллөөс үр, ач, зээгээ урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлон гаргасан.  Үүнд

  1. Өдөрт 30 минутаас илүүгүй, 2-оос ихгүй удаа гар утас, компьютер, зурагт үзүүлэх
  2. Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ телевиз олон цагаар үзүүлэхгүй, зөвхөн тодорхой цагаар үзүүлдэг болгоё.
  3. Хүүхдээ хайрлая
  4. Хүүхэддээ цаг зав гаргая
  5. Анхааралтай үгийг нь сонсож суръя
  6. Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд туслуурах ( насанд тохирсон ажил) сургая
  7. Спорт, урлаг, төрөл бүрийн дугуйланд сургах
  8. Та хичнээн завгүй ч байсан хүүхэддээ 2 цаг заавал гаргаарай.
  9. Хагас бүтэн сайнд гэр бүлээрээ салхинд гарах, цагийг хамтдаа өнгөрүүлэх
  10. Гэртээ номын сантай болох

 

Таны ойр тойронд буй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

1. Нүдний хараа муудах

2. Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлөх

3. Уур уцаартай болох                                                    

4. Гар нь чичрэх

5. Нойр нь хүрэхгүй байх

6. Бие бялдрын хөгжилд өөрчлөлт орох

7. Харгис, хэрцгий түрэмгий зантай болох

8. Бүтээлч, төсөөлөн бодох чадвар үгүй болох

9. Амархан ядрах

10. Орондоо шээх

11. Мартамхай болох

12. Анхаарал сарнимтгай болох

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2283
4106
111227
4424601

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc