ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2018 ОНЫ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 09 -ний өдөр дүүргийн Спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцож бяцхан тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.

Тэмцээнд дүүргийн 20 цэцэрлэгийн 600 хүүхэд ур чадвар,авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт 223 дугаар цэцэрлэг, 2-р байрт 41 дүгээр цэцэрлэг, 3-р байрт 243 дугаар цэцэрлэг тус тус шалгарч нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авлаа.

Мөн шилдэг хувцаслалттай багаар 35 дугаар цэцэрлэг, шилдэг зохиомжтой багаар 65 дугаар цэцэрлэгүүд шалгарлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

251
1996
49234
4499598

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc