“УЛААНБААТАР МАРАФОН 2018” ЦОМ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИудаар аялж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5 дахь жилдээ  зохион байгуулагдаж байгаа “УЛААНБААТАР МАРАФОН-2018” цом Хан-уул дүүрэгт аялж байна.


Хан-Уул дүүрэгт “Улаанбаатар марафон-2018” цомыг 03 дугаар сарын 15-ны өдрөөс  05 дугаар сарын 05-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 80 гаруй төрийн бус байгууллага, зэвсэгт хүчний ангиуд, их дээд сургууль,  аж ахуй нэгжүүдээр аялах юм. 
2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас 011 дүгээр анги дээр шилжин ирлээ.


Өнгөрсөн долоо хоногт цом хүлээн авсан 303 дугаар анги аяны хүрээнд “Улаанбаатар Марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан байна.


Тэмцээнд нийт 114 тамирчин оролцсоноос  эрэгтэй 82 тамирчин, эмэгтэй, 32 тамирчин оролцсон байна. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй хоёр хэсэгт хуваан хоёр гараагаар ангийн байрлалд зохион явуулсан байна. Цом хүлээн авсан 011 дүгээр анги аяны хүрээнд үр дүнтэй ажил зохион байгуулж, аяндаа идэвхитэй оролцоно хэмээлээ.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4322
22744
134631
4200452

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc