ЗОРИЛТОТ ӨРХИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 03 сарын 28-наас 04 сарын 06-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1-16
дугаар хорооны Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй өрхийн-гишүүн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар
тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний
хөтөлбөр”-ийн зорилго , Зорилтот өрхийн хөгжлийн үнэлгээ хийх арга зүй аргачлал,
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох ажлын байр нэмэгдүүлэх зээл, ажлын байрны захиалга,хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн тухай танилцуулах сургалтыгамжилттай зохион байгууллаа.


Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэх 8,14-р хорооны Хамтарсан багийн дарга,гишүүд идэвхи санаачлагатай
оролцлоо.

Сургалтад оролцсон 519 иргэн зорилтот өрхийн хөгжлийн гурвалжингийн
үнэлгээгээ хийж,өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадвартай боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4899
7734
139880
4714095

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc