МАЛ БҮХИЙ ИРГЭН ТА НЭН ДАРУЙ ГАЗРЫН БАЙРШЛАА СОНГОН, ХАРЬЯА ХОРООНДОО БҮРТГҮҮЛЭН, МАЛАА НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ ҮҮ!!!

Дүүргийн хэмжээнд  Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн бүрдүүлэх зорилгоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон 4,5,6,8,9,10,11,16 дугаар хорооны мал бүхий 70 гаруй иргэнд  малыг нүүлгэн шилжүүлэх 3-н байршлыг 2018 оны 04 дүгээр сарын 10,11-ны өдрүүдэд зохион байгуулж, нэгдсэн унаагаар үйлчиллээ.

Дээрх 3-н байршилд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, инженерийн хийцтэй 9 худаг, уст цэг гаргах болон нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 938.8 сая төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/266 дугаар захирамжийг батлагдан, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, худаг гаргах ажлуудыг эхлүүлсэн байна.

Мал бүхий иргэн та нэн даруй газрын байршлаа сонгон, харьяа хороондоо бүртгүүлэн, малаа нүүлгэн шилжүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг дүүргийн 77771965/513/ утсанд хандана уу.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1748
13913
86626
4152447

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc