ХАН-УУЛ ДҮҮРЭГТ "ЦУСНЫ ДОНОР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 09:00-13:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 7 давхрын хурлын танхимд Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулж буй цусны донорын өдөрлөгт Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын нийт 80 гаруй албан хаагчид бүртгүүлсэнээс 60 хүн цусны донор болж 180 хүний амийг аварах цусаа хандивлалаа.

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдөр 09:00-13:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 7 давхрын хурлын танхимд хороодын албан хаагчид цусаа өгнө.

Та: 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байвал цусны донор болж болох юм. Мөн 350 мл цус бэлэглэж 3 хүний амь аврах боломжтой ажээ.

Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4903
7738
139884
4714099

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc