ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хан-уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нийт 23 шашны байгууллагууд байдаг байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар шашны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, шашны байгууллагуудад тулгардаг асуудлуудыг сонсож санал бодлоо хуваалцлаа. 

Цаашид Төр-шашны байгууллагуудын хамтарсан зөвлөл байгуулан дүүрэгт иргэдийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаа, хүмүүнлэгийн үйлс тогтмол зохион байгуулж байх талаар ярилцлаа.

Уулзалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б. Энхболд, Засаг даргын зөвлөх Ч. Бат-Оргил, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н. Мэндбаяр, шашны төлөөлөлийн 26 төлөөлөгч оролцлоо.

Уулзалтын төгсгөлд шашны төлөөлөлүүд Хан-Уул дүүргийн удирдлагуудад уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид төрийн байгууллагуудтайгаа үр дүнтэй хамтран ажиллана гэдгээ уламжиллаа. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2304
4126
111248
4424622

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc