ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ТАРИХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДЭД ЦОГЦ МЭДЛЭГ ОЛГОХ ҮЕ ШАТТАЙ СУРГАЛТ БОЛНО

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төмс, хүнсний ногоо тарих сонирхолтой иргэдэд “Төмс хүнсний ногоо тариалахын эдийн засгийн болон эрүүл мэндийн ач холбогдол, төлөвлөлт үр ашиг , хөрс боловсруулах, хамгаалагдсан хөрс болон ил талбайн тариалалт” сэдвээр цогц мэдлэг олгох сургалтыг “Монгол ногоо” төсөл, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.

Уг сургалт нь 4 үе шаттайгаар онол болон талбайн сургалт хосолсон хэлбэрээр мэргэжлийн багш нар үнэ төлбөргүй заах тул иргэд та бүхэн харьяа хороондоо бүртгүүлэн сургалтад хамрагдана уу.

Сургалт 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагт дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны 7 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана. /Хүний тоо хязгаартай/

Сургалтын сэдэв, хуваарь :

  • 2018 оны 04 дүгээр сард “Хөрс боловсруулалт, үр үрсэлгээ, тариалалт”
  • 2018 оны 06 дугаар сард “Ургамал хамгаалал, ургалтын үеийн арчилгаа, газар тариалангийн зохистой дадал эзэмшүүлэх”
  • 2018 оны 07 дугаар сард “Төмс, хүнсний ногоо тариалахын эдийн засгийн ач холбогдол, хадгалалт, боловсруулалт, маркетинг”
  • 2018 оны 08 дугаар сард “Хүнсний ногооны ач тус, хоол хийх арга технологи”

Дэлгэрэнгүй мэдээллийг 77771965, /513/ утсанд холбогдож авна уу.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4919
7752
139900
4714115

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc