7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 4-Р САРЫН 11-НИЙ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2018 оны 4-р сарын 2-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7180 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8200 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7400 төгрөг, Харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.8 хувиар буюу 60 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны 4-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногооны үнэ

2018 оны 4-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 85 төгрөгөөр (5.4%) өссөн байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da  линкээс харна уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1865
14012
86743
4152564

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc