“ИРГЭДИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 захирамж “Манай хороо-Миний гудамж” аян, Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Хоггүй Хан-Уул-2018” аяны хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 16 хороодтой хамтран “Иргэдийн тогтвортой хөгжлийн боловсрол” өртөөчилсөн сургалтыг 04 дүгээр сарын 02-нөөс 04 дүгээр сарын 18-ны хооронд зохион явуулахаар төлөвлөсөн.

 

Сургалт нь “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 17 зорилт болох 6. Цэвэр ус ба эрүүл ахуй, 8.Сайн ажил ба эдийн засгийн өсөлт, 11.Тогтвортой амьжиргаа ба олон нийт, 12. Хариуцлагатай хэрэглээ, 13. Гараг ертөнцөө хамгаалах 15. Эх дэлхийн амьдрал зорилтыг ойлгуулж, амьдралын буруу дадлаас үүсэж болох хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чадварыг эзэмшсэн байна. Сургалт нь 16 хороодын 320 иргэнд хүрч үйлчлэхээр төлөвлөгдсөн ба өнөөдрийн байдлаар 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хорооны 223 иргэнд үйлчилсэн байна.

 

Өртөөчилсөн сургалт нь дараах сэдвүүдийг багтсаан.Үүнд

  • “Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал бууруулах нь”
  • “Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл, цэнхэр алтны ухаалаг хэрэглээ”
  • “Экологийн ул мөр, агаарын бохирдлыг бууруулахад” иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыгбүх нийтэдүе шаттайгаар эзэмшүүлэн хог хаягдлыг бууруулж, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ.


Ингээд сургалтын амжилттай зохион байгуулан, иргэдийг идэвхтэй хамруулсан хороодын засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн  ажилтан, хэсгийн ахлагч нартаа ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

 

 

.

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3942
5076
78472
4144293

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc