ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 18 ДУГААР СУРГУУЛЬ “ГАДААД ХЭЛНИЙ БАЯР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Гадаад хэлний сургалттай  18 дугаар сургууль гадаад хэлний баярыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2017-2018 оны хичээлийн жилд 3 дугаар ангид  орос, англи, герман, хятад, солонгос, япон хэл суралцаж буй 349 сурагчид гадаад хэлний боловсрол эзэмших анхны гараагаа амжилттай эхлүүлсэн  тайлант өдөрлөгөө 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Олон улсын  Найрамдал төвийн Хараацай театрт амжилттай зохион байгууллаа.

Тус сургуулийн  багш ,эцэг эх хамтран  гадаад хэлний  баярыг угтан шилдэг сурагчдыг тодруулах, бүтээлийн үзэсгэлэн гаргах, судалж  буй хэлнийхээ улс орны  ёс заншил, түүх, урлаг соёлын талаар мэдээлэл түгээх,  сурагчдад дуу, шүлэг, бүжиг заах, тайлант уншлага , хэл сурах арга барилын талаар зөвлөгөө өгөх зэрэг олон сайхан ажлуудыг  санаачлан зохион байгуулсан байна.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3974
5106
78505
4144326

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc