СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон-2018” цом   аялах хугацаанд 2018 оны 04-р сарын 15-ны өдөр Сүлд спорт хорооны зааланд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдын дунд “Спортын нөхөрсөг тэмцээн” зохион байгуулагдлаа.

Тэмцээнд “Удирдлага”-ын ,”Эв эе”, ”Түүчээ”, ”Мөрөөдлөөс ч илүү”, ”Эрч хүч” багууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний төрлөөр өрсөлдөж Сагсан бөмбөгийн төрөлд 1-р байр “Мөрөөдлөөс ч илүү” баг, Гар бөмбөгийн төрөлд  1-р байр “Удирдлага”-ын баг, Ширээний теннисний төрөлд  1-р байр “Эрч хүч”   баг эзэлж багийн дүнгээр Л.Батчимэг ахлагчтай “Мөрөөдлөөс ч илүү” баг шалгарч Шилжин явах цомын эзэн боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1209
1298
48546
4498910

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc