“Видео тоглоомын хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь”

Цаг хугацаа өнгөрөх тусам техник технологийн шинэчлэл асар хурдацтай хөгжих болсон. Тухайлбал, гар утас, компьютер нь их хэмжээний цацраг идэвхт бодис ялгаруулдаг учраас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэн судлаачид шүүмжилсээр байгаа. Иймд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь цахим видео тоглоом, гар утасны хор нөлөөллийн талаарх мэдээ мэдээллийг хүүхэд, залуучууд, ахмадуудад ойлгуулах зорилгоор 16 хорооны ахмадын дарга Б.Адьяасүрэн, Буянт-Ухаа цогцолбор сургуультай хамтран “Видео тоглоомын хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг дунд ангийн 153 сурагчдад зохион явууллаа.

Сургалтаар видео тоглоомын хэлбэрүүд, эерэг болон сөрөг талыг судлан, дондолтын үе шатууд, статистик тоо баримт, түүний хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлон гаргасан.  Үүнд

  1. Өдөрт 30 минутаас илүүгүй, 2-оос ихгүй удаа гар утас, компьютер, зурагт үзүүлэх
  2. Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ телевиз олон цагаар үзүүлэхгүй, зөвхөн тодорхой цагаар үзүүлдэг болгоё.
  3. Хүүхдээ хайрлая
  4. Хүүхэддээ цаг зав гаргая
  5. Анхааралтай үгийг нь сонсож суръя
  6. Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд туслуурах ( насанд тохирсон ажил) сургая
  7. Спорт, урлаг, төрөл бүрийн дугуйланд сургах
  8. Хүүхэддээ 2 цаг заавал гаргаарай.
  9. Хагас бүтэн сайнд гэр бүлээрээ салхинд гарах, цагийг хамтдаа өнгөрүүлэх
  10. Гэртээ номын сантай болох


Таны ойр тойронд буй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

1. Нүдний хараа муудах

2. Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлөх

3. Уур уцаартай болох                                                    

4. Гар нь чичрэх

5. Нойр нь хүрэхгүй байх

6. Бие бялдрын хөгжилд өөрчлөлт орох

7. Харгис, хэрцгий түрэмгий зантай болох

8. Бүтээлч, төсөөлөн бодох чадвар үгүй болох

9. Амархан ядрах

10. Орондоо шээх

11. Мартамхай болох

12. Анхаарал сарнимтгай болох

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4355
22773
134664
4200485

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc