ЕБС-ИЙН ОРОС ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ДУНД “ХАЙРАН ЮМ...” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Орос хэлний боловсролыг дэмжих жилийн хүрээнд “Хайран юм...” илтгэлийн уралдааныг дүүргийн гадаад хэлний судлагдахууны баг   2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн 18 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулав.Уралдааны зорилго нь ЕБС-ийн Орос хэлний багш нарын мэргэжлийн  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бие биеэсээ суралцах, туршлага солилцох, илтгэх чадварт суралцах.

Уг уралдаанд  ХУД-ийн БУЦС, 10, 26, 59, 118, 34, 18, 115 дугаар сургууль ,СХД-ийн Ирээдүй ЦС-ийн багш нар  орос хэл дээр илтгэлээ хэлэлцүүлэв.

Уралдааны  шүүгчээр:

  • Монгол улсын Гавьяат тамирчин, Зууны Манлай уулчин, орос-англи хэлний ахмад багш С.Заяа
  • ЧД-ийн 5 дугаар сургуулийн орос хэлний багш, РЦНК-ийн салбар төвийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй багш н.Нямдаваа
  • ГХГС-тай 18 дугаар дунд сургуулийн Гадаад хэлний сургалтын менежер, боловсрол судлалын докторант, тэргүүлэх зэрэгтэй багш Б.Наранцэцэг нар ажиллалаа.

    Уралдааны шалгаруулалтаар:

     

  • Нэгдүгээр байранд: 18-р сургуулийн орос хэлний багш Д.Виктори
  • Хоёрдугаар байранд: 118-р сургуулийн орос хэлний багш Д.Энхтуяа
  • Гуравдугаар байранд: 18-р сургуулийн орос-англи хэлний багш С.Өнөрцэцэг нар шалгарч медаль, өргөмжлөл гардан авлаа.

Шүүгч н.Нямдаваа багш нарт мэргэжлийн зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллах санал солилцон уралдаанд оролцогчдод БАТЛАМЖ гардуулав.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4357
22774
134666
4200487

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc